МОНГОЛ АРДЫН ДУУГАА ӨВЛӨН ДУУЛЖ БУЙ “ЯРУУ ЭГШИГЛЭН” ХАМТЛАГИЙН НЭЭЛТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
10 жил, 11 сар өмнө

Даярчлагдан буй эрин үед улс үндэсний дангааршин ялгарах нэг зүйл бол яах аргагүй урлаг соёл билээ. Монгол морин хуур, дээл хувцас, хөөмий, эмээл Монголынх уу эсвэл Хятадынх уу? Хэн нь өөрийн болгож ЮНЕСКО-д бүртгүүлж чадах вэ гэсэн өрсөлдөөн өдөр бүр л нүдний өмнө өрнөж байгааг та бид харж байна. Монгол урлаач, багш нарыг Хөх хотруу цалингаар цохиж авч явсаар л байна. Уран нугаралт, дээл урлаач, хөөмийч, морин хуурын багш нарыг жил ирэх бүр олноор нь авч явж байна. Нэг л мэдэхэд бид монгол өв соёлоо заан сургах багшгүй, өөрсдийн гэх урлаг соёлоо өөрсдөө бүтээн туурвиж чадваргүй болох вий дээ гэсэн эмзэглэл төрнө. Бид ниргэсэн хойно нь хашгирах биш монгол язгуур өв соёлыг сурган ажиллаж буй хүмүүсээ дэмжиж улам бүр түгээн дэлгэрүүлэх нь чухал юм. С.Дэлгэрцэцэг багштай “Галбингаа” сургалтын төв нь монгол хүүхдүүдийг монгол дуу, язгуур урлагаа өвлөн дуулж, хуурдаж, биелэж сургах зорилготой 5 жил гаруй ажиллаж байгаа бөгөөд сургалтын төвийнхөө дэргэд “Монгол эгшиглэн”, “Яруу эгшиглэн” хамтлагыг үүсгэн байгуулж ажиллаж байна.

“Яруу эгшиглэн” хамтлаг нь өв соёлоороо бахархдаг 6- 9 насны 8 гишүүнтэй. Байгуулагдсан цагаасаа хойш хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүд маань багагүй ажлуудыг амжуулж одоогоор 2 СD хэвлэхэд бэлэн болгож 33 уран бүтээлийг, панаграмын хамт туурвиад байна. Ардын дуу, хүүхдийн дуунаас бүрдсэн 2 цуврал CD-г хэвлэхэд ивээн тэтгэж дэмжиж ажиллах үндэсний өв соёлоо дээдлэгч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах нээлттэй саналыг тавьж байна. Биднийг ивээн тэтгэсэн байгууллагынхаа үйл ажиллагаан дээр тогтмол дуулах, хүүхдүүдийг нь сургалтын төвдөө хамруулах зэргээр чаддаг зүйлээрээ харилцан дэмжиж ажиллах боломжтой.

Цашилвал Уг СD-г панаграмын хамт хэвлэж Монгол улсын сургууль бүрт хүргэж, сургалтын хөтөлбөрийг баяжуулж монгол хүүхэд бүр монгол дуугаа өвлөн дуулах цагийг ойртуулахад таны хувь нэмэр хамгаас чухал билээ.

Мөн 6 сард хүүхдүүдэд зориулсан язгуур урлагийн бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байна.

 

БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ

Холбоо барих

Утас: 91174919; 88028241
http://yaruusetgegch.com/author/yaruuegshiglen/
http://facebook.com/YaruuEgshiglen
http://twitter.com/YaruuEgshiglen