Миний "ханиад хүрдэггүйн" нууц
11 жил өмнө

Эртнээс Монголчууд намрын эхний цасаар биеэ арчиж чийрэгжүүлж ирсэн бөгөөд - 1 градусын хүйтэнээс эхлэн дасгасаар дүн өвлийн хүйтэнд ч цасаар биеэ арчиж чаддаг болдог байна. Цасаар биеэ арчих нь биеийг хасах ионоор цэнэглэж, идэвхигүй эд эсийг сэргээж өгөх гэх мэт олон сайн талтай бөгөөд нэгэнт чийрэгжсэн бие ханиад томуу тусдаггүй ажээ. Мөн идэр есийн хүйтэнд голын усанд орж биеэ чийрэгжүүлэн эмчилдэг байжээ.

Монголчуудын эрүүл оршихуйн ухаанаар бол "Хүн өвчингүй эрүүл чийрэг амьдарч урт наслах бүх бололцоо хүний биетэй хамт төрдөг ажээ. Өөрийн биеийг гамгүй эдэлснээс болж өвчин, зовлон бий болмуй" гэжээ.