Маркетингийн агентлаг яагаад эрэлттэй болж байна вэ?
11 жил өмнө

Маркетингийн мэргэжилтнүүдийн эрэлд!

 

Зах зээлийн харилцаа хөгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл олширохын хэрээр бизнесийн ертөнцийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна.

Үүнтэй зэрэгцэн хүний амьдралын хэв маяг, хүн хоорондын харилцаа, хэвлэл мэдээллийн хэлбэр санаанд оромгүй хурдтайгаар өөрчлөгдөж байна. Нийгмийн хурдтай өөрчлөлтүүд нь маркетингийн ухаанаас шинэ арга хэрэгсэл, шинэ хандлагыг шаардаж маркетингийн мэргэжилтнүүдийн өчигдөрийн чадвар өнөөдөр гологдож, өнөөдрийн арга тактик маргааш хуучирч байна.

Маркетингийн арга тактик нь мэдээллийн технологи, интернэттэй шууд холбогдон хөгжих болсноор маркетингийн мэргэжилтнүүдээс шинэ ур чадвар сэтгэлгээг эрэлхийлж шаардах боллоо. Иймд компаниуд өндөр чадвартай маркетингийн мэргэжилтнүүдийн эрэлд мордоод байна.

Компанийн эдийн засгийн боломж, санхүүгийн чадавхиас шалтгаалан тэр бүр чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, чанартай маркетингийн бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй. Цөөхөн тооны маркетингийн ажилтантай дунд зэргийн компаниудын хувьд маркетингийн цогц бодлого боловсруулж, хурдтай хэрэгжүүлж хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг нь толгойны өвчин болоод байна. Үр дүнгүй байгаагийн шалтгааныг реклам цацаж байгаа суваг оновчгүй, реклам муу хийгдсэн, ажилтан муу ажиллаа гэх мэтээр тодорхойлох гэж оролддог хэдий ч энэ бүхэн нь зөв онош байж чаддаггүй. Шинэ өрсөлдөөнд хуучин арга барилаараа ноцолдоод үр дүнд хүрэхгүй. Нэг л арга барилаар өөр өөр үр дүнд хүрэх гэж оролддог тэр хүн л хамгийн тэнэг гэдэг.

 

Яагаад маркетингийн агентлагтай хамтрах шаардлагатай вэ?

Сайн компаниуд бол сайн хамтрагчид байдаг. Улам бүр хавтгайрч буй дэлхий дээр ямар ч компани дангаараа бүх зүйлийг хийх боломжгүй болж, улам бүр бусад компаниудаас хамаарах хамаарал өсөж байна. Энэ нөхцөлд хэн хамгийн сайн хамтрагч байж чадна, тэр хамгийн өндөр амжилтанд хүрч байна. Технологи хөгжих тусам бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд улам нарийн, боловсронгуй хэсгүүдээс бүрдэх болсон. Үүнийг дагаад нэг компани дотроо хэд хэдэн нарийн мэргэшсэн хэсгүүдтэй байх, эсвэл өөр байгууллагуудтай холбоотой ажиллах шаардлага тулгарч байна. Хэн хамгийн сайн хамтрагч байна, тэр амжилт олох тийм эрин үе эхэлсэн.

Хурдтай хөгжиж буй компаниуд зардлаа хэмнэж, эрсдэл багатайгаар амжилтанд хүрэхийн тулд шилдэг менежменттэй, чадварлаг хүний нөөцтэй, маркетингийн цогц үйлчилгээ үзүүлдэг агентлагуудад хандаж, чанартай үйлчилгээ авахыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл компанийнхаа дэргэд маркетингийн алба ажиллуулах нь их зардалтай ба харин маркетингийн үйлчилгээ үзүүлэгч компанид хандах нь зардлыг багасгаж таны хүсэл мөрөөдлийг хурдан чадварлаг биелүүлж өгч байна. Маркетингийн ажилтан хайсан цаг хугацаа, дахин дахин шинэ хүмүүсийг турших бүрд нэг ажлаа олон дахин давтах, цөөхөн ажилтанаас их дүнг шаардаж, шахаж ачаалалттай ажиллуулсан хэдий ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй сэтгэл санаа, цаг хугацаа, сангүүгийн зардал гээд л арван хуруунд багтамгүй зардалууд. Үнэхээр овсгоотой компани бол нэг хүнд өгөх цалингаараа л 30 хүнтэй агентлагийг ажиллуулчихаж дөнгөж байна шүү дээ.

Хүн заавал бүхнийг хийгээд, бүхэнд суралцаад байх шаардлагагүй. Тиймээс амжилттай ажиллаж буй байгууллагуудын зарчим бол 

“Бид чаддагаа хийе. Та нар чаддагаа хий. Чаддаг чаддагаа хамгаас сайн хийж хамтдаа ялцгаая!”