Мандухай Хатаны Монголдоо үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд таалагдаж байна.
13 жил, 1 сар өмнө

Цагаан сарын үеэр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор “Мандухай хатан” компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн юм. Бүүр олон жилийн өмнө хэрэглэж байхад арьсанд нэг л сайн тохирч өгдөггүй байсан юм. Тэгээд найз маань эдний компани технологи энэ тэрээ шинэчлээд бүтээгдэхүүнийхээ чанар сатандартыг сайжруулж бүтээгдэхүүн нь их гоё болсон байна гээд байхаар нь ямар ч байсан хэрэглэж үзье гэж бодоод хэрэглэж үзлээ. Тэгсэн үнэхээр үнэн байжээ. Сүүн шингэн, өдөр, шөнийн тос, цайруулах маск, гарын тос зэргийг нь багцаар нь 2 сар орчим хэрэглэлээ. Бүтээгдэхүүнүүд нь маш сайн үйлчилгээтэй байсан. Арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, арьсыг гоё чангалж өгсөн. Бас арьсыг үнэхээр гоё цайруулдаг юм билээ. Бас массажны тос бүүр их таалагдсан. Бүтээгдэхүүнүүд нь санаанд оромгүй хямд үнэтэй атлаа өмнө миний хэрэглэж байсан гял цал гоё нэртэй, өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс дутах зүйлгүй юм билээ.

Ингээд бодлоол доо. Хоосон хийрхэж нээх айхтар хүн болж гоё сайхан гэж хошуурч байхаар эх орондоо үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж үндэсний үйлвэрлэлээ дэмжихээр шийдлээ. Бүсгүйчүүдээ ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Мандухай хатан компанийн вэбээр нь зочилж үзэхэд монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээрээ бүх монголчуудаа гоё болгоно гэж бичсэн байна. Бас залуу гэр бүлүүдэд зориулсан лекц нь бүүр гоё санагдлаа. Үнэхээр бодууштай хэрэгтэй зүйл маш их байна.

Мандухай хатан компаний хамт олонд маш их баярлалаа. Цаашдых нь сайхан үйл ажиллагаанд амжилт хүсье.

Сүүлийн үед үндэсний бүтээгдэхүүнүүдээ маш их дэмждэг болоод байгаа. Манай бүтээгдэхүүнийн чанар өнгө үзэмж улам л сайжраад байгаа. Хүнсний бүтээгдэхүүнүүд, хувцас, ариун цэврийн цаас, аа бас Мишээл гээд барагшунтай саван маш их таалагдсан. Ер нь хөргөгчөө үндэсний бүтээгдэхүүнээр дүүргэж гэрийнхээ бүх зүйлийг үндэсний үйлдвэрлэлийн зүйлс болгоно гэж бодож байгаа.