гэр бүл
11 жил, 6 сар өмнө

Хуульч, гэр бүл судлаач.

ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн хуулийн ангийг гэр бүл, хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшиж дүүргэсэн. Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордны даргаар 8 жил, ДЭЭГМХ-ны гүйцэтгэх захирлаар 10 жил, Өүлэн эхийн оюуныг бадраах төвийн тэргүүнээр 2013 оноос эхлэн ажиллаж байна. Энэ хугацаанд 25 жил зөвхөн гэр бүлийн харилцааг судлаж, 21 аймгийн 350,000 иргэнд гэр бүлийн харилцааны лекцийг хүргэсэн. 10 ном бүтээж, 11 оюуны бүтээл хийж баталгаажуулсан. “Хүн байхын учир”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Өрх гэр амжилтын үндэс”, “Гэр бүлийн аз жаргал”, “Гэр бүлийн харилцааны түмэн зөвлөмж”, “Хайрын үндэс” зэрэг сэдвийн хүрээнд лекц, сургалт зохион байгуулдаг.

Цаашид Монгол Улсад гэр бүлийн цогц боловсролыг хүн бүрийн гайхуулах үндсэн баялаг болгохын төлөө өөрийгөө дайчлан ажиллаж, “Гэр бүлийн яам” байгуулах хүртэл нийгэмд нөлөөлөл үзүүлэх болно. Үндэстний баялаг “Гэр бүл” мөн гэдгийг хүн бүрийн зүрх сэтгэлийн хөгжлийн түлхүүр болгох зорилгод хүрнэ.

https://www.facebook.com/SudlaachNarantuya