"Гэр бүл Үндэсний баялаг" хөтөлбөр
12 жил, 6 сар өмнө

Монголын нууц товчоо компаниас "Өүлэн эхийн оюуныг бадраах төв"-тэй хамтран "ГЭР БҮЛ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд “ГЭР БҮЛИЙН ӨРГӨӨ” цогц үйлчилгээг санал болгож байна.

Бямба гариг бүрийн 18:00 цагаас Гэр бүлийн боловсролд зориулсан лекц, сургалт тогтмол явагдаж байна. 
Лекц сургалтын дараа ганц бие хүмүүст зориулсан уулзалт үдэшлэгийг тогтмол зохион байгуулж байна. 

Хэн оролцож болох вэ?

  1. Гэр бүлийн боловсролоо дээшлүүлэх зорилготой залуу хосууд
  2. Гэр бүлийн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс
  3. Заяаны ханиа хайж байгаа ганц бие хүмүүс
  4. Гэр бүлийн уур амьсгалаа илүү сайхан болгохыг хүсэж байгаа хэн бүхэн
  5. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүсэлтэй дунд, ахмад гэр бүлүүд
  6. Хүүхдүүдээ зөв төлөвшүүлэх хүсэлтэй хэн нэгэн

Холбоо барих утас: 99088602, 99179239, 99050211 
Хэзээ: Бямба гариг бүр 18 цагт
Хаана: АКУМА төвийн 4 давхарт, “МSH” Ресторан /Саппорогийн 4 замын уулзварын зүүн урд/

Уг хөтөлбөрийг дэмжигч байгууллагаар "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нийгэмлэг ажиллаж байна.