Вьетнам улсад болсон Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцлоо
11 жил, 8 сар өмнө

Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг уулзуулан туршлага солилцуулах зорилгоор 2 жил тутам Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Анхных нь үзэсгэлэн 1993 онд анх Бээжин хотод болж байсан юм билээ. Энэ жил 2012 оны 6 сарын 21 - 27-нд Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон үзэсгэлэнд Баянжаргалын Насанцэнгэл, Бямбасүрэнгийн Хонгорзул, Бизъяагийн Шатарсайхан, Түвдэндоржийн Нурмаажав, Цэндийн Энхтуяа, Вандангийн Ундраа, Энхтайваны Билэгт, Даваахүүгийн Соёлмаа, Гунгаасүхийн Оюун, Дэчиндоржийн Булгантуяа нарын 10 уран бүтээлч Монгол орноо төлөөлөн оролцоод ирлээ. Нийт 23 орны 213 эмэгтэй уран бүтээлч оролцсон.

Нэг азтай явдал тохиолдсон нь "Зөөлөн салхи" миний бүтээл үзэсгэлэнгийн хамгийн эхэнд тавигдлаа.

Үзэсгэлэнгийн үеэр Вьетнамын Минн Лонг шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл дээр зураг зурах уралдаанд Насанцэнгэл эгч 4 байр, Зураач Билгээ бид хоёр тусгай байр эзэлж манайхан 3 шагнал авлаа. Манай монгол уран зургийг маш их сонирхож харж байсан.

Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2014 онд Монгол анх удаа зохион байгуулагдахаар болсон тул соёл урлаг, бизнесийн байгууллагууд хамтраад сайхан зохион байгуулцгаая гэж уриалж байна.

Монгол болсон үзэсгэлэнгийн зургийн цомог үзэх