Бага нуурын Цахилгаан Механикийн үйлдвэр бидний бахархал
12 жил, 6 сар өмнө

Цахилгаан эрчим хүчний 300 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж зохион бүтээгч, үйлдвэрлэгч Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр компани 2010 онд байгуулагдсан. Францын Schneider Electric компанийн стандартаар үйлдвэрлэл явуулж буй тус компани барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт импортыг орлох бүтээгдэхүүнээ нийлүүлж буй САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ үйлдвэр юм.

Холбоо барих: 98-222222

Видео эх сурвалж: Bloomberg Mongolia

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭРТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ
Багануурын Цахилгаан Механикийн Үйлдвэрийн хамт олонд "Монгол хүний үнэ цэн" сэдэвт лекц уншихаар уригдаж 4 сарын 3-ны 7:00 Багануурруу хөдөллөө. Үйлдвэр дээр 9 цагт очлоо. Эхлээд үйлдвэрийн захирал нь үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүдтэйгээ танилцууллаа. Цахилгааны шийд, сервэрийн хайрцаг, автобусны буудал, хогийн сав гэх мэт төмөр эдлэл, хийцүүдийг өнгө үзэмж сайтай, чанарлагаар үйлдвэрлэдэг ажээ. Хэрвээ захиалвал төмрөөр юуг ч үйлдвэрлэж чадна гэж хэлж байсан. Үйлдвэрийн тасаг цехээр ороход гял цал, эмх цэгцтэй, орчин үеийн машин техникээр тоноглогдсон агаад хийсэн бүтээлийг харахад "монгол хүмүүс чадаж байна шүү" гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэлийг бадрааж байлаа. Эднийд тулгардаг нэг бэрхшээл нь хийсэн загварыг хятадууд дууриаж хийгээд хямд оруулж ирэх явдал байдаг гэж байсан. Ямартай ч энэ үйлдвэр удахгүй олон зуун ажилтантай төмөр эдлэлийн томоохон үйлдвэр болж чадна гэдэгт итгэлтэй байна. За ингээд 10:00 цагт лекцээ уншаад, бэлдэж очсон ном, сонин сэтгүүлээ бэлэглээд буцлаа.

 Замдаа Цонжин Болдогоор орлоо. Дэлхийн хамгийн өндөр морьтой хөшөөнд тооцогдож буй Их Хааны хөшөө, Алтан ташуур, дэлхийн хамгийн том гутал, Хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей зэргийг үзэж сонирхлоо. Музейг заавал үзээрэй. Хүннү хүрний үеийн уран дархны ур хийц гайхамшигтай, дахин давтагдашгүй санагдсан.

Замдаа Цонжин Болдогоор орлоо. Дэлхийн хамгийн өндөр морьтой хөшөөнд тооцогдож буй Их Хааны хөшөө, Алтан ташуур, дэлхийн хамгийн том гутал, Хүрэл зэвсэгийн үеийн Хүннү гүрний музей, Монголын эзэнт гүрний музей зэргийг үзэж сонирхлоо. Музейг заавал үзээрэй. Хүннү хүрний үеийн уран дархны ур хийц гайхамшигтай, дахин давтагдашгүй санагдсан.