Алтан Дээд ГэрИЭ бол- Монгол Улс, Монгол хүн оршин тогтнож мандан бадрахуйн суурь гүн ухаан мөн
7 жил өмнө

Монголчуудын гун ухааны огторгуйн тайлал
Миний ерөнхийлөгч, миний л баталсан их хурал. Миний л хохь. Би хохь чинь л гэдэг хэмээн ард түмэндээ хайртайдаа адгаж, аархах Баатар найруулагчийг хараад, эрүүл сэтгэлтэй, эрүүл хүнд баярлан омогшиж суулаа би.

Манай Ерөнхийлөгч Хятад явсан
Хятад явж яах гэсэн юм бол
Өвөрлөгч, Шинжаан, Уйгараа өмгөөлөх гэж яваа юу
Үгүй, үгүй, үгүй ...
Нохой сааж сураад
Ногоочин Монгол болох гэж...
Манай Ерөнхийлөгч Орос явсан
Орос явж яах гэсэн юм бол
Халимаг, Тува, Буриадаа
Харах гэж яваа юу
Үгүй үгүй үгүй...
Зөн совин гацаж
Зүүсгэл ээмгээ гээсэн...
Энэ дуу, энэ шогыг амьдрал өөрөө зохиосон юм.
Энэ нь манай Ерөнхийлөгчийн заяамал ухааных нь тухай биш ...
Заагдсан амьдралынх нь тухай дуу л даа...

Мөнгө гэснээс Их өрийн асуудлыг харин ерөнхийлөгч маань зөв шийдсэн. Өөрийн эрх мэдэлгүй билэгдлийн шахуу ерөн¬хийлөгч, тэр том аалзны торон сүлжээн дотроос ийм ухааныг гаргадаг нь том ухаан. Том ухаан гэдэг нь бид Оросд өртэйдөө биш /Яг үнэндээ бол авлагатайгаас ямар юмных нь өр байх вэ дээ/ олон үе уламжлан ходоод тархинд минь шаасан тэр хадаасыг л суглаад хаячих байлаа. Тэгээд л суглаад хаячихсан...
Одоо эрүүлжсэн ухаанаар эмгэг шархаа илааршуулаад, алдсан, гээсэн, авах өгөхөө тунгаах нь зүй ... Энэ улсын Ерөнхийлөгч болох их хувь заяа, их том хариуцлага. Гэтэл манай улсууд юу гэж боддогыг мэдэхгүй. Арай ч амьдралынхаа хэрэглээ гэж боддоггүй л байлгүй дээ. Бид 2.6-хан сая. Аль нэг улс орны муж дүүргийнх нь хүн амаас ч хэд дахин цөөхөн. Тэгээд энэ их баялаг, энэ их боломж дунд яагаад гэдгийг л олох байсан. Бид олсон...
Та хэн нэгнийг дуурайж, хэн нэгэнд ая тал засах хэрэггүй... "Соотон халтар чимээнээр гэдэг" шиг хоосон хуцаж, шороо босгох ноход олон л байхвий... Тэднийг таньж мэдэж байвал оосорлоод хөтөлчих. Бүх хүнүүдийн дотроос Монгол хүн хамгийн авъяастай нь ... Ганцхан үнэлэмж, бололцоо, хариуцлага, ёс зүй, гэгээрлийг л бүрдүүлээд өгчих. Бид хийе! Эх орон доо.
Үндэстний хувьд өөрийн хаан, өөрийн Ерөнхийлөгчтэй байх гэж сэтгэл зүрхэндээ, үзэл бодол, хүсэл мөрөөдөлдөө хэн нэгнийг үгүйлж хүсэмжлэх нь Ерөнхийлөгчийн засаглал, ерөнхийлөгч шиг ерөн¬хийлөгч, улс шиг улс байх хүслэн. Энэ бүхэнд тийм хэмээн чанга дуугараад сүргийг удирдах толгойлогч хэрэгтэй. Парламент бол булхай, булихайн л амьдарлынх нь тулгуур багана шүү дээ ард түмээн.
Одоогийн байгаа энэ амьдрал нь хэн нэгний маань буруугаас биш, ийм болгох гэсэн арга төвөг, онол гаргалгаа, ухаантны мэх юм гэдгийг уг шаг язгуур үндэсээр нь ойлгоод ирэхээр, бид хэн байсан, хэн болохоо өөрийн эрхгүй мэдэрнэм. Өнөөдөр хүн төрөлхтөн хэн нэгнээсээ хамааралгүйгээр оршин тогтнохгүй болж, эрвээхэйн дэвэлт ч, орчлон ертенцийн хувьсал хөдөлгөөнд нөлөөлдөг гэхээр өнгөрсөн мунхаглалын сүүдэр хөнөөл болон түйвээсээр буйд бүгдээрээ сэтгэл зовинон түгшдэг болжээ. Үүнийг л өвөг дээдэс маань 400 жил, 800 жил, 1000 жилийн өмнөөс угтан мэдэж алган дээрээ харж байгаа юм шиг дэлгэн тавьсаныг би одоо та бүхнийхээ өмнө дэлгэн тавих гэж байна.
Энэ нийгэм бол гажиг тогтолцоо. Эдээр засаглалчдын гэм, хор, мунхруулга мухардалтын туйл юм. Өнөөгийн нийгэм , улс төр гэдэг нь бохир заваан увиагүй гэдгийг одоо нэгэнт бүгдээрээ ойлгож, мэддэг болжээ. Эдийн засаг гэдэг нь өөрөө ёс суртхуунгүй, эдээр засаглах буюу хүний юмыг үнэгүйжүүлж аваад өөрсдөө 100, 1000 дахин өсгөн зарах луйварын ажиллагаа юм. Адам Смит үүнийг нь "Үл үзэгдэх гараар асар их баялаг бүтээх" тухай онол болгон өгснөөр ёс суртахуунгүй амьдралын хэм хэмжээ болж "Амьдар", "Өрс", "Тэвч”, “Эсвэл үх" гэсэн нийгмийн харилцаа болон түгсэн байна. Хичнээн гоё болгох гэж янз бүрийн өмсгөл зүүлт, нэр хаяг, уриа лоозонгоор чимэглэлээ ч эцсиин үнэн нь энэ "нийгэм". Түүний идээ бээр, бөөс, хуурс болсон хүн хэмээх мэддэгээ булаалцалдаад мэдэхгүйгээ сүйтгэдэг "таван мөчит амьтан" юм.
Сүүлийн 200 жилд "Дөрвөн зуун тэр бум гурван зуун хорин сая жил" - ийн настай гэх эх дэлхийгээ яаж хөнөөж сүйтгэсэнээ харахад аймшигтай. Өнөөдөр бид хүн гэдэг гайхамшиг, хүн сансрын элч, хүн нийгмийн баялаг, ... юу юу ч гэнэ вэ есөн зүйлээр магтсан ч үнэндээ "хэн бэ?" гэдгийгээ төсөөлөө ч үгүй явна. Тэгвэл өвгөдийн ухаанд хүн гэдгийг улнаас нь оройг нь, оройноос нь улыг нь, дотроос нь гадныг нь гаднаас нь дотрыг нь хүртэл дэлгэн тавьж "Хүнийг оюун ухааных нь хувьд гэгээрүүлэхгүй бол мэддэгээ булаалцалдаад мэдэхгүйгээ сүйтгэдэг таван мөчит амьтан хэмээн нэрлэж, зөн билэг, оюун ухаан, эрдэм чадал, мэдвэл зохихуйг мэддэгээр нь: Ил, Элч, Дэмч, Иргүн, Боулихай, Булхай, Булай, Хүүн, Хүүнжүй, Хор, Хиж, Хүн хэмээн 12 ангилжээ. Монгол ухаан өөрөө мөн 12 зөнд тайлагддаг. Хүн хэдий таван мөчит амьтан боловч билэг оюуныг эрхэм болговоос Иргүн болох эрдэмтэй. Энэ тухай "Иргүний нийхэм" гэсэн бүлэгт тайлбарлана. Харин өнөөгийн шинжлэх ухаанч иргэний нийгэмд эртний сэтгэгч Платон, Аристотел, Августинаас Кантыг хүртэл хүний тухай үзлээс гайхан зайлсхийж, цэрвэж, тойрч, буг чөтгөр, бурхан тэнгэртэй холилдуулж иржээ. Паскаль "Хүн бол байгалийн бутээлүүд дотроос хамгийн сул дорой нь. Тэрээр ердөө л зэгс юм. Гэвч тэр нь сэтгэдэг зэгс билээ. Түүнийг устгахад бүх хорвоо хөдлөх огт хэрэггүй, салхи үлээгээд ус дусахад л гүйцээ. Гэхдээ түүнийг хорвоо устгаг л дээ. Хүн бол хорвоогоос тэртэй тэргүй төгөлдөр дээгүүр юм чинь. Учир нь тэрээр амьдралаас хагацаж байгаагаа, хорвоогоос сул доройгоо ухамсарладаг. Гэтэл хорвоо юуг ч ухамсарладаггүй" гэж хэлж байжээ. Хун судлалд Кант л анх удаа "Хүн гэж юу вэ" гэсэн шинжлэн судалсан асуулт тавьсан ч тэрээр түүндээ хариулт олоогүй. Гегель "Хун бүрт гэрэл амь хоёр байдаг. Хүн бол гэрэлд хамаарна. Харин гэрэл бол харанхуй биеийг гэрэлтүүлдэг шигээр хүнийг гэрэлтүүлдэггүй, Харанхуй биенд зөвхөн бусдын гэгээ л тусаж байдаг. Хүн бол өөрөө гэрэлтдэг бөгөөд хүн өөрөө энэ дөл нь юм" гэжээ. Аугаа их Ницше харин "Хүн бол асуудал бүхий амьтан" "Хүн бол нууцлаг бөгөөд нандин амьтан" гэж нэмж хэлжээ. Арван жилийн дараа харин "Хүн бол бүрэлдэж хараахан дуусаагүй адгуус мөн. Өөрөөр хэлбэл бусад адгуусыг бодоход бүрэн бүрэлдэж дуусаагүй дурс юм" гэжээ. Ницшегийн санаагаар бол хүн нь "Амлахыг зүрхэлдэг адгуус" мөнөөрөө бусад адгууснаас ялгагддаг. Хун бол асуудал үүсгэгч, учир нь тэрээр "Адгуусны хачин үүлдэрт" хамаарагддаг. "Хүн бол газрын өвчин" гэж тэрсэлжээ. Гүн ухаантангууд Ницше¬гийн энэ гайхалтай ажиглалт, дүгнэлтийг "Хүн судлалын талаарх алдаатай үзэл онол" хэмээн буруушаасан байхыг монгол өвгөдийн онол, гун ухааны огторгүй хөдөлгөөнд орууллаа. Ницшегийн онол нь Иргүн, Хүн хоёрын мөн чанарын дотоод ертенцийг дэлгэн тавьж, гэгээрэл мунхаглалаас хоёр салаалж гэрэлд тэмүүлэх шинэ дээд жинхэнэ хүн буюу Иргүн. Харанхуй, мунхаглал, мухардалдаа төөрч, энэ чамд хэрэгтэй гэвэл эхийнхээ далаар ч мэргэлүүлэх араатанлаг амьтанлаг булай хүний тухай гайхалтай санаа, зөн билэг Ницшед байсанд сэтгэлд гэгээ татнам. Гайхамшигт Ницше. Мэргэдийн түүхээс харахад ухаан билигт эрдэмтэн мэргэд хүн төрөлхтөнд гавьяа бүтээчихээд өлсгөлөн, шорон, гянданд хоригдож эсвэл бур Бруно шиг амьдаараа шатаагдаж, бүтээл туурвилыг нь зуун жил, таван зуун жил, мянган жилийн дараа л нэг юм ойлгож, өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн хэрэглэсэн байх. Хүний түүх нэг иймэрхүү. За тэгээд энэ өнгөрч буй 100 жил бол оюун ухаан матер хоёрын зааглал, хөрөнгөтөн, пролетари, капиталист, социалистуудын тэмцэл, хоёр дайны хөл дунд жинхэнэ хүн, араатан гэдгээ ялган харуул-сан мунхаглал, мухардал руу хийсэн аялал, одот ертенц, сансрын гүн руу тэмүүлсэн оюун ухааны эрэл, техникийн эрин үе байлаа гэж хэлж болох ч, хүн хэмээх дарангуйлагч нь сэтгэл зүрх, зөн билэг, байгалийн мэдрэмжээсээ ухарч, дэлхийгээ туйлдуулан хөнөөж яваа гамшгийн үе... гэсэн нь үнэнд ойр, үгэнд цэцтэй буйзаа! Ийнхүү шинжлэх ухаанаар тайлаагүй үнэнийг өвөг дээдэс маань "Иргэ-ний нийгэм" хэмээн томъёолж тархины тураалыг зарлалаа.
Чингис хааны Алтан аялгууны нууц буюу дээдсийн айлдвар
Тэнгэр язгуурт Их Монгол Улсын Их Хаадын ордонд "Алтан ном", "Хөх ном", Гэр бүл, гэр бүлийн харилцааны ном" хэмээх ертөнцийн мөнхийн эрчим хүчинд зохицон амьдрах арга ухаан, зөн билиг, хууль ёс, эрдэм оюун, зан заншил, дэлхийгээ түвшин сайхан болгож, бугшмал хэцүүгээс ангижруулах мэргэнүүдийн онол, гэгээрэхүй болсон эрдэнийн эрхи бүхий судрууд хадгалагдаж байв. Тэдгээр номын арга ухаанаар бидний өвөг дээдэс наанадаж түм, цаанадаж сая жилийн үүх түүх, гэгээрлээ мэддэг, таньдаг, хэлэлцдэг байсан байна. Чингис хаан Тэмүүнчинг тэнгэр өртөөлөхөд түүний отгон хүү Тулуй эзэн 2 жил төр түшив. Тулуй эзний дараа Өгөдэй хаан болов, Өгөдэй хааныг тэнгэрт халихад, түүний мэргэд хатан Дөргөнө засаг барив. Дөргөнө хатан засаг барьж байх ахуйдаа "Ариун номуудыг" Арабын вангийн дуу Алмат Исман гэгч хүнд өгч, харьд гаргасан домогтой. Дөргөнө хатны дараа түүний хүү Гүег хаан суув. Түүнийг тэнгэрт халихад хатан Хаймиш /1248 - 1251/ нь засаг барив. Төрийн шударга зүтгэлтэн, улсын эрх ашиг, эрдэм гэгээрлийг өөрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавьдаг Хаймиш хатан, тэр үед Өгөдэйн талыг баримтлагчдын шахалт хавчлагаар Жиндэнд нутаг заагдаад байсан Тулуй эзний хатан Соркоктай бөө сэцэнийг урин ирүүлж "Учир шалтгааны төвөг бугшмал хэцүү болжээ. Улс Моноголуулыг засаглахад, Мөнх Тэнгэрийн хүчин болсон удамшил, уламжлал, нэн гүн зөн суусан, засгийн ном бүтээнэ үү? гэсний дагуу алдагдсан номуудын амин чанар, ардын билиг оюунд тулгуурлан "Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах их засгийн Алтан Дээд Гэр-Иэ" хэмээх номыг бүтээж, 1251 онд өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд залагдах тэр цагаагчин гахай жилийн эхэн сар, гунан өдөр өргөн барихдаа "Хөх толбот Монголчуудын үрс хэлд орохдоо энэ номыг хэлж хэлд ортугай. Амьдралд хөл тавьж газар гишгэхдээ Цах найман аялгууг тулж хөлд ор¬тугай” хэмээн найман наснаас наян настанг хүртэл цээжлүүлж, "Тоул Алтайн газар, Хас хах тоул ууланд харуулын цэрэг үүсгэж, түмэн настай зарлиг гарган Хасарын удмыг томилтугай!" гэжээ. Монголчууд дэлхийг гэрээр загварчилж, онгон шүтээн болгон тахихдаа: ухаанаараа хана, мэдлэгээрээ унь, зөнгөөрөө тооно хийж, жэт /унины углуурга/ тотго, сагалдарга, чагтага, хярсан нь уул усны барилдлага, таван тусгаар тогтнол болоод бүслүүр хошлон нь уртраг, өргөрөг, гэрийн баруун багана удамшлыг, зүүн багана уламжлалыг даан "Их Монгол Улс" гэрийн онолоор байгуулагдсан бегеед улсаа агуулж байдаг эзэн эрхэт орон зайг "Гэр" гэдэг байсан байна.
Энэ номонд "Гэрийн онол", "Уялгын онол", "Сүнсний онол", "Мон-ын онол", "Чу" - гийн онол", "Чин" - ийн онол", "Хажир онол"гэх мэт угээр утгыг нь гаргаж илэрхий-лэхийн аргагүй, зөн билиг, оюун ухаан, оршин амьдрахуйн гайхамшигт онол гаргалгаанууд бий. Энэ номын эрдэм ухаанаар өвөг дээдэс минь Хүннү гүрэн, Сүмбэ гүрэн, Нирун гүрэн, Уйгар гүрэн, Их Монгол гүрэн зэрэг язгуур гүрэн улсуудыг төрөлх газар шороон дээрээ байгуулж байсан нь ямар онол, ямар бодлого баримталж байсан бэ? гэдгийн л илэрхийлэл юм. 13-р зуунд Их Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан нь бусдын бичдэгчлэн, аллага хядлага, эзлэн түрэмгийлэл биш гэгээрэл, зөн билгийг хамтын хариуцлага болгосон түвшин сайхны зоригдол, Иргүний -нийхэм байгуулах л байлаа.
Үүнд хэн ч, итгэхгүй, үнэмшихгүй болтлоо тархи нь турсан бидэнд төсөөлөгдөхийн аргагүй тийм өндөр дээд оюун ухааны орон зайд эзэн биеэ авч явж дээ дээдэс минь.
Иргүний нийхэм
Иргүний нийхэм нь шорон, цагдаа, гэмт хэрэг, албадлага шахалт үгүй, ёс зүй мэдвэл зохихүй, гэгээ¬рэл хариуцлагыг эрхэм болгож, "дэм дэмэндээ, дээс эрчиндээ", " хаяа багтвал буу, хамар багтвал ид", "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" гэсэн гүн ухааныг гаргалгаа болгон хүн бүрд хариуцлага гэгээрлийг хүргэж тооцож байж.
Жишээ нь: Хүүхэд гурван нас хүрмэгц, отогт зарлагдаж, сайдад үзэгдээд баялагтан бүлэ
Төл өгөх тавин толгой малын эзэн болоод зургаан насандаа босоо бие бүхэн /зургаан нас хүрсэн хүүхэд бүр/ гурав гурван ирэг /эр хонь/ өгтүгэй
Орис /залуу/ идэр насандаа арав арван ирэг өгтүгэй
Ихэс өтгөс насандаа тав таван ирэг өгттүгэй
Хэм дутахаар бол хүнс нэмэх адуу мал автугай гэж зарлигдаж байжээ.
Өвс идэж, ус уусан хурга эзэндээ "Хэм" өгдгийн адил, өсөж өндийж яваа хүний үрс айлдаа Хэм өгдөг. "Хэм" авахын тулд одоогийнхоор бол эхлээд хөрөнгө оруулалт хийж тавин толгой төллөх мал өгдөг байж. Тэр нь "Хэм чу-үсүн" (татвар) өгөхөд хүрэлцэхээргүй бол айлын ах дутууг айлын сангаас нөхөн гаргаж өгөх зан (хууль) байж.
Тулгуур бие бүхэн тулаг эсгий нэг нэгийг өгтүгэй
Гүүний сүү чигэхэ нэг нэг сэрхэм тулмаар өгтүгэй
Түмтийн Чу-үсүнд идээ цагаа өгтүгэй
Энэ бүх Чу-үсүнд гурав гур¬ван алд сур нэмтүгэй
Хүүхэд нэмэгдвээс хүнсийг нь нэмж ах өгтүгэй
Оул (хүн бүр) бие бүр гурав гурван тулам өвсний үр өгтүгэй
Оул бүрд жилийг даах ааруул тосыг нөхөж олготугай
Он тухгуй өвөл болбоос гарзыг хаан ор нөхөж өгсүгэй гэж зарлигджээ.
Иргүний нийхэмд "Гэр бүл бол төр", "Төр бол гэр бүл". Гэр бүл болох нь тэнгэрийн зарлиг гэж үзэж байсан. Гэр бүл нь хамтын хариуцлагын анхдагч эрдэнэ юм. Овог ургийн яс, цусыг цэвэр ариун байлгах нь гэр бүлийн харилцаа бөгөөд, олон бүлүүд нэгдэж улс болох нь нийхэмийн үндэс гэж үздэг улмаар 8000 жилийн тэртээ одоогийн Ираны тэгш өндөрлөгийг эзэгнэж, Тигр, Евфрат мөрөнд Шумер-Вавелоны соёлыг цогцлоож, нөгөө нэг салбар нь Инд, Ганга мөрнийг дагаж Виндхукийн уулсаар замнасан аялал дээр олон шинэ шинэ олдвор, шинжилгээний баримт нэмэгдсээр... Ховдын Гурван цэнхэрийн агуйд л гэхэд толгойгүй морь, хөлгүй бух, нэг толгойтой зургаан могойн зураг бий. Тэдний насыг 35000-40000 жилийн настай гэдэг. Тэгвэл энэ зураг буган соёл, өтүгэ ухамсараас үүдэлтэй гурван их соёлын төлөөлөл бөгөөд нэг толгойтой зургаан могой нь "Засаглалыг" буй болгосон гэдгээ илэрхийлжээ. Нэг толгойтой зур¬гаан могой, мянган толгойтой зуун могойтой тулалдахад, мянган толгойтой зуун могойн толгой бүр хүчтэй ч мянган өөр санаагаар тэрсэлдээд нэг толгойтой зургаан могойд ялагддаг гэсэн нь монголчуудын засаглалын тухай ойлголт ямар байсны илэрхийлэл юм. Өвөг дээдэс маань ертөнцийн загварыг гэр болгон онголж, гэрийн онол болгон томьёолохдоо, ухаанаараа хана, оюунаараа унь, зөнгөөр тооно хийж, эртний зургаан хүрээ монгол улс нэгдэж гэрийн хана болсон.
Ерэн таван түмэнд хуваагдаж гэрийн унь болсон. Их хаан Башхараачу нь улс гэрийн тооно болсон. Хамтын хариуцлагын тогтолцоо ингэж гэрээр бүтээгдэж, утга тодорхой 550 шалтгааныг гэрийн зургаан хананы 550 нүдээр харуулдаж, унь, тотго, сагалдрага, чагтага, хярсан нь, уул усны барилдлагатай таван тусгаар тогтнол болоод, гэрийн найман баганы баруун талын дөрвөн багана удамшлыг, зүүн талын дөрвөн багана уламжлалыг даан тооноо тулж, бүслүүр, хошлон уртраг өргөрийг төлөөлж, их монгол улс гэрийн онолоор байгуулагдсан байна. Өвөг дээдэс маань дөрвөн түмэн настай гэр сууцаа сэтгэж, ертөнцийн загвар болгон, гэрийн онолоо томьёо¬лохдоо, зургаан ханатай найман баганатай гэрийг шүтээн болгон тухалжээ.
Боловсрол
Бидний өнөөгийн энэ боловсрол бол боловсрол биш, боловсролын өчүүхэн нэг элемент юм байна. Иргүний нийхэмд аливаа амьтан бүхэн хоолоо олж идэх ур дүйг л боловсрол гэдэг байж. Чонын бэлтрэг амьтан барихдаа мэргэн бол тал, хээр, говь, хангайг эзэгнэнэ. Хурга, тугал цадаж, мөргөлдөж, идшиндээ өег бол сүрэг, бэлчээрээ эзэгнэнэ. Авгалдай цус шүүсийг сорж үржихдээ мэргэн бол боловсрол нь ялаа болж өвс, чийг, цусанд эзэгнэнэ гэжээ.
Гэтэл бидний боловсрол мэргэжил гэж хөөрцөглөдөг бүхэн маань уг чанартаа ходоодондоо захирагдаж, хар амиа бодогсодын далд хөнөөл, хорт бодлого, хуурамч мэдлэг, мэддэгээс нь салгаж, мэдэж хэрэггүйг шүтүүлсэн булхай бодлогын мэх, хор, гэм зэм, байсныг хэн маань ч мэдэхгүй, сэхээрэхгүй болтлоо дооглогдож доромжлогдсон мунхаглал төөрөгдлийн маань хар гай ажгуу.
Амьтан бүхэнд мэргэшил байдаг атал, аль ч амьтанд гэгээрэл огт байхгүй харанхуй билээ. Гэгээрэл үгүй бол боловсрол мэргэшил нь сүйрэл гэдгийг гэм болоод хохиролоороо эдэлж явааг иргэний нийгэм гэнэ. Одоо иргүний нийхэм, иргэний нийгэм гэдэг хоёр өөр тогтолцооны утгыг тайлъя.
Иргүний нийхэм
"Ир" - Хутга мэсний хамгийн хурц хэсгийг, бөхийн бол мэхний даац, хурдан мориор бол уяа сойлго нь яг таарсаныг ир нь орж гэнэ. Ир гэдэг нь угтаж мэдээд. тосож бэлтгээд. тэсэж магад гарах чадвар юм байна.
“гүн" - Гэрийн онолыг нүүдлийн соёл болгон хэрэглэж байгаа гэгээрэгсдийн эрдмийн орон зайн хэмжээ.
"ний"- ганцын эсрэг хамтач, урин дуудахуйн тух.
"Хэм" - гэж түгээмэл аривдахын олз, 99- н амин зуулга /чанар, тоо хэмжээ/
Ингээд үзэхлээр "Иргүний нийхэм байгуулна гэдэг нь тэсэж магад чадвар нь хязгааргүй, нийтийн хэм хэм-ээт хариуцлага" болж байхад : "Иргэний нийгэм" гэдэг томьёолол нь
"Ир" - тэсэж магад гарах чадвар
"Гэн"- гэнэн донгио, ир нь мохоо
"Ний" - нэгдмэл байдлын тух, ганцын эсрэг олон тоо
"Гэм " - сэдэшгуй мууг сэдээд, үзэшгүй мууг үзэж байвал, үзэгдэж байгаа тэр төвөг нь “Гэм" байму. Ингээд харахаар Иргэний нийгэм байгуулна гэдэг нь "Ир нь мохогсод нийлээд гэмт халдлага буй болгодог орчин байгуулна" гэсэн хэрэг болж байна "Энэ ном нь уламжлагдаж ирсэн 27000 үг, 10000 үгийн сан үүнийг бүрдүүлж байгаа 950 түлхүүр үгнээс бүрдэнэ. Энэ агуу хэлмэлд улс орны түүхийг наанадаж 10000-с цаанадаж 40000, цаашид сая жилийн үүх түүх үүсэл хөгжлийг өгүүлнэ. Энэ хэлмэлд улс орноо яаж хөгжүүлэх, төрийг яаж удирдах, залах, ард түмнийг хэрхэн гэгээрүүлэх, тэр байтугай улс орныг хорлож, доройтуулж, тамлаж устгах 16-н хар арга устгал бий. Энэ хэлмэлд зуун зуун жилийн явдлыг алган дээрээ харж байгаа юм шиг дэндүү нарийн, дэндүү онол, уг шагтай хэлсэн нь үнэхээр гайхалтай. Бидний ертенцийн бүхий л үнэнийг зуу зуун жилээр нь, хохирлоор нь тэгнэ ингэнэ гээд идэж уух, инээх уйлах, эмгэнэл, мөхөлтэй нь хэлсэн нь, сэтгэл сэрт хийлгэж, өвгөдийн эрдэм ухаан, мэргэдийн онолд бишрэн мөргөхөөс өөрийг үл өгүүлж чадму би. Энэ аугаа хэлмэлийг хөх нохой овгийнхон 15 үе, үрээс үрд, ургаас урагт, эртний өв монгол хэлээр амаар /хэлмэлээр/ өртөөлөн иржээ. Хөх нохой овгийн 14 дэх үеийн өртөөлөгч элч Гэнгээ маарамба, энэ хэлмэлийг өөрийн төрсөн дүүгийн хүү Нүрзэдэд 1956-1966 оны хооронд нэг гэрт 10 жил хамт амьдрахдаа хэлж цээжлүүлжээ. Нүрзэд ах энэ хэлмэлээ 27 жил ноцолдон байж орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, энэ хэлмэлийн тухай хэлж ярьж ном бичсэн ч, энэ цагийн хүмүүст хүлээн авах зөн сэрэхүй байсангүй. Энэ номыг хэн дуртай, захын нэг нь барьж аваад уншиж чадахгүй, тийм эрчимлэг гүн цул юмаа. Энэ номыг харин, хэн уншиж, хэний ширээн дээр, хэний цүнхэнд явна, тэр хүнд итгэж болно. Яагаад гэвэл энэ ном өөрөө хүнийг таньдаг, "хэн нь хэн бэ" гэдгийг хэлээд өгдөг, нууцаа хэр баргийн хүнд алдагдахааргүй, тийм нягт эрчим хүчээр өөрөө өөрийгөө хамгаалсан байдаг. Түүнийг уншиж, ойлгож байгаа л бол та ер бусын гэгээрэл, зөн мэдрэмж, сэрэхүйгээ гээгээгүй азтай хувьтай, хүн юмаа гэсэн үг. Энэ номыг өөрийгөө эрдэмтэй гэх 3-4 дипломтой, 4-5 шинжлэх ухааны доктор цолтон байлаа ч уншаад ойлгохгүй нэгэн байхад бичиг үсэг тайлагдсан төдий нэгэн байлаа ч мунхаглал мухардалд хорлогдоогүй бол уншаад ойлгох зөн мэдрэмж, гэгээрлийг агуулсан буй...
Энэ ном бол Их Монгол улсын үндсэн хууль, улсаа авч явах гэгээрэл. онол. зөн билэг. хөдөлгөөн. эрчим хүчийг агуул¬сан. угтаж мэдээд, тосож бэлтгэн. тэсэж магад ялж гардаг үндэс, иш, цоморлигийн онол, мөнх тэнгэрийн хүчин хэмээх эрчим хүчний цулдал." За" л гэсэн бол "Яг" байх их засгийн зоригдол билээ.
Энэ номын онолоор тэгш эрх гэж байдаггүй бөгөөд алив бүхэн авьяас эрдэмдээ тохирсон эрх эдэлнэ. Эрх гэдэг нь хариуцлага бөгөөд хэдий чинээ олны өмнө хариуцлага хулээнэ. түүнийхээ хэрээр гэ¬гээрлийг буй болгоно.
Бууранд бухын эрх өгөөд
Үнээ хээлтүүлэх үү
Буханд азраганы эрх өгөөд
Гүү хураах уу
Хонинд чонын эрх өгөөд
Гөрөөс барих уу
Чононд хонины эрх өгөөд
Өвс идэх үү
Эрх гэдэг авахын дарх биш, өгөхийн дарх. Орон зайгаа эзэгнэх эрдэм гэж үзнэ.
Номд өгуулэхдээ: Цөвуун цагийн 500 жилд монголчууд зүй бусын сутар, бясалгалын шулуун, нялуун дайнд шарлаж, улайрч, харлана. Энэ цаг ямар байхыг хэлье. Өвс үр өгөхгүй гандаж, газар шавар шавхай болж хатна
Галт уул дэлбэрч, далай шуурч ган зуд үерт автагдана
Хижүүд бусдын хоолыг бэлдэвч хар нэрийг зүүж
Суудэр хазгайн төлөө нарыг зүхэж, дэлхийгээ харааж, байгалиа хөнөөнө
Гурван боулихай хааны суудалд сууж хар зэмийг түгээнэ
Худаг хатаж, булаг ширгэж, хур бороо дусах нь багасана
Ерэн таван чумоны оронд булхай элчээр сууж, булайг үржүүлнэ
Хаалгат гэрээс эмс зайлж, хадны мухарт нуруу зовооно
Хүүхэд мухар нүхэнд хорогдож, хонгилын амьтан болж гэрэл эрмой
Хөгшид үхэхсэдэдээ атаархан, хүмүүн заяаг боомилмой...
Бид байгальдаа байна гэхэд аймшигтай цэвүүн цаг ирнэ
Бидний монгол улс чухам ямар байсныг санацгаая ...
Унагаа гучин сайнаар эс шинжин азарга тавьбаас
Даага тэнэгэрч, агт дуусч чи мухар нүхэнд хорогдном за
ЁС бусыг дууриаж, мэлмийд содныг шүтэж, шаварт шавалднам за
Тугалаа арван сайнаар эс шүтэн бух тавьбаас
Бяруу сохорч, нүүдэл даахгүй, чи худагт уягднам за
Буруу бодлоор ертөнц тэнгэрээ хоосолж, боулихайд боолчлогдном за
Ишгээ арван сайнаар эс шалган ухна тавьбаас
Сэрхний зүүд шандаа гээж, малын сор сүг болном за
Боулихай "элч"-ээр зарагдваас "айл"-ыг хорлож иргүнийг эвднэм зэ
Ботгоо гучин зургаан сайнаар эс шалган буур тавьбаас
Ат бутарганаас төөрч, чи балгас барааднам за
Айлыг боулихай ахалж, хэрэг мэдвээс төр өеөөднөм зэ
Хургаа арван сайнаар эс шалган хуц тавьбаас
Хонины бэлчээр, хонд шанд хэрэггүй болном зэ
Хуурамч зараар булхай элчээр зарагдаж хэрэг шийдвээс
Мэдэхийгээ сүйтгэж, мэдэхгүйгээ бурханд даатганам за
Энэ цагт очсон элчийг асран сонссон билэгтэн болвоос
Хөх монголын хөхрүүлж, хасбу төрийг сэргээж, аялгууг бүтээмой
Мунхагийн сэтгэхүйд гурван эрдэнэ гэрэлтэж билиг тодормой
Миний өчил үнэн эсэхийг өнгөрснөөс эрж мэдтүгэй
Мунхагийг халах ТНГР-ийн ЖРЛГ-ийг өртөөлөгч элчээс асуутугай... гэх мэтээр өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бүхий л явдлыг цаг хугацаа, үйл явдал хөнөөлөөр нь тооцоолж алган дээрээ харж байгаа юм шиг хэлсэн байгаа. Энэ номыг уншиж ойлгоход өнөөгийн бидний мэдлэг хор болохоос. тус болохгүй. Хар амиа бодсон монжооч зах зээл, үүх туух, хэл ухамсараа гээсэн боолчлогдсон сэтгэлгээ, өнгөрсөн түүх, гэгээрлээ мэдээд боолчлоосоо сэрчихвий хэмээсэн колончлогчидын мэх саад болж байна. Бид бусдын хараат далд колончлолд байна гэхэд хэн маань ч хүлээн авч итгэхгүй болтлоо дасч ижилдсэн, тийм мунхаглалд төөрч, энэ чамд хэрэгтэй гэвэл эхийнхээ далаар ч мэргэ-луулэх араатанлаг амьтанлаг болжээ бид...
Жишээ нь: "Ардчилал" гэдэг яг юу юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй, жижүүр болсон хэдэн үгийг л үеийн үед тоть шиг давтан иржээ. Ноён Чер¬чилл "Ардчилал гэдэг бол сайн засаглал биш гэвч хүн төрөлхтөн түүнээс илүү аргыг олоогүй..."гэжээ. Гэтэл ардчилал гэдэг нь "Төр" биш засаглалын нэг хэлбэр олноор засаглах удирдлагын бүтэц юм байна. Ардчилалын үнэт зүйл гэж худлаа ярьдаг бөгөөд ардчилалд ямар ч үнэт зүйл байгаагүй байх ч үгүй зүгээр л мунхруулга, узэл суртал хоосон цуурай, дарангуйлагч нарын нарийн мэх байж. Сонгууль гэж молиго өмхүүлээд гаргасан хууль нь анги давхарга нам булэглэлийн эрх ашгийн л хэмжүүр болдгоос ард түмэнд ямар ч падгүй байжээ... гэдэг нь олон улс үндэстэний хөгжлийн гэх тодорхойлолтоор харагдаж олонхийн дарангуйлал цөөнхийн хэлмэгдэл байснаа одоо хүчирхэг нам эвсэл бүлэглэлүүдийн бялуу хуваах дайллага, найраа зөвшилцөл хэмээх мэргэн нэр томъёо болон хувирч хүн төрөлхтөнийг мөхлийн ангал руу хөтлөн буй нь өнөөгийн нийгмийн амьдралаар тодорхойлогдон буй билээ. Эртний Ром, Грекийн үеэс л ийм байсан бөгөөд одоо ч л малгай толгойгоо л сольсноос мөн чанар нь хэвээрээ байна. Туйлын тэгш эрх чөлөө гэж байгальд байгаагуй бөгөөд байх ч ёсгүй юм байна. Байгальд харин шүтэн барилдлага, хамтын хариуцлага. гэгээрэл гэж бай¬даг юм байна.
Баримт: Доктор П. Нэргүй гуайн "Монгол улсын ээдрээт замнал" номд Монголд болсон 1990 оны ардчилсан хувьсгал хийгээд өнөөгийн зах зээлийн тухай өгүүлэхдээ: Түүхийн тавцанд монголчууд билэг оюун, хуч чадал онол эрдмээрээ тэргуулж "Монголын их эзэнт гүрэнг" байгуулж байснаа, “Гурэн улс", Гурэн улс байснаа, "Монгол улс", Монгол улс байснаа 1691 онд халхын ноёдын урвалтаар Манж Чин улсад дагаар орж " Монгол улс" гэсэн статусаа гээж улмаар колони орон болж хувирсан (эмгэнэлт хувь заяа хийгээд, сүүлийн 500 жил дотор явагдсан зэвсэгт түрэмгийлэл, үзэл суртал, шарын шашин, социализм, зах зээл гэх далд колоничлол мөлжлөгийн олон хэлбэр талхилага дор явааг олон баримтаар илчлэхдээ:
1990 оны монголд болсон ардчилсан хувьсгал. Гуравхан сарын настай хувьсгал эхлээд урвагчдын хар гай, тэр үеийн НАХ яамны урхи олон улсын вальютын сан, дэлхийн банкны бодлого болзол шахалтаар ардчилсан хувьсгал нэрийн дор зэрлэг капталист мөнгө хүүлэгчдийн монжооч зах зээлийн хувьсгал болсоныг:
1990 оны 1-р сард Бямбасүрэнгийн засгийн газар мөнгөний ханшийг 20-р тогтоолоор 2 дахин биш 13 дахин унагаж. 1 доллар 3 төгрөгтэй тэнцүү байсныг 6 төгрөгтэй тэнцүү болгосон ч үнэн чанартаа банк тооцоо хийхдээ 1 долларыг 40 төгрөгөөр бодож байсан бөгөөд олон улсын валютын сан болон далд колончлогчдын санаархал нь монголыг хэзээ ч эргэж сэхэхгүйгээр элгээр нь хэвтүүлнэ гэж тооцоолсон ч нүүдлийн соёл иргэншлийн хүмүүжил ганзагын наймаачид улсаа аварсан байна. Улсын баялагыг харийнхан хэрхэн цөлмөж байгааг Эрдэнэт үйлдвэрээр жишихэд:
Эрдэнэтийн зэс, молибденд 20 гаруй төрлийн элемент бий. 1 сая грамм зэс, молебдений хүдэрт хэдэн грамм алт байж болох вэ? Эрдэнэтийн зэсийн нөөц бидний үеийн тооцоогоор 1.6 тэрбум тонн нөөцтэй. Тэгвэл Оюу толгой 3.2 тэрбум тонн зэс алтны нөөцтэй. Тэгвэл 1.6 тэрбум тонн дотор 50 мянган тонн алт байна. Энэ нь 600 тэрбум доллар болж байгаа юм. Японы эрдэмтэд сансрын зураглалаар монголд 400 мянган тонн алт, 250мянган тонн мөнгө байгаа гэж тооцоолжээ. Тэгвэл Эрдэнэтийн алтны нөөцийг 50 мянган тонн гэж үзвэл Монголын алтны 12 % нь болж байна. Оюу толгойн зэс, алтны нөөц Эрдэнэтээс даруй 2 дахин их гэж үзэж байгаа. Тэгвэл Оюу толгойн алтны нөөц нь 100 мянган тонн буюу япончуудын гаргасан монголын алтны нөөцийн 24% нь болж байна. 12 хувь дээр 24 хувийг нэмбэл зөвхөн энэ 2 ордоос монголын алтны 36% нь гарч байгаа юмаа. Мардайг ухахдаа оросууд хэд хэдэн алтны ордыг цөлмөсөн. Оросод Эрдэнэтийн тухай ярьж байсан боловч, Заамарын алт, Мардайн уран, Асгатын мөнгөний ордыг тас нууж байсан. Өнөөдөр орон нутгийн үнээр Таван толгойн нүүрсийг найман доллароор авч байна. Тэгвэл зах зээлийн доод үнэ нь 100 доллар байгаа шүү дээ. Бид 5 сая тонн нүүрсээ 100 доллароор гаргахад л наад зах нь 500 сая доллартай болно. Миний бодлоор нэг жилд таван толгойг 5 саяас илүү Оюу толгойг бол 4 саяас илүү, Эрдэнэтийг 4 саяас илүү ашиглаж болохгүй гэж боддог. Таван толгой бол үнэхээр агуу... Аж үйлдвэрийн запас нь 8 тэрбум, прогнозыг запас нь 16 тэрбум. Ер нь бол 30 тэрбумын нөөцтэй гэж хэлж байсан. 8 тэрбум тонныг 5 сая тонноор ашиглавал 1600 жил олборлоно. 10 саяаар олборловол 800 жил ашиглана. 20 саяар ашиглавал 400 жил ашиглана. 1 тонн коксжсон нүүрсийг дэлхийн доод ханшаар 120 доллар гэж үзвэл 5 толгойн 8 тэрбумыг 120 доллароор үржүүлвэл 960 тэрбум доллар болж байна. Эндээс харахад ганц Таван толгой л монголыг авч явахаар байгаа биздээ. Ноён Фридланд монголын баялагийг ховх сорж, говийг цөл болгох төсөл хийчээд давхиж явна. Тэд хятадтай нийлж манай баялаг дээр тоглох гэсэн арга. Би дээр хэлсэн Фридланд Оюу толгойн зэсийг жилд 40 саяаар олборлоно гэж байна. Энэ бол болохгүй. Эрдэнэтийн гашуун туршлагыг ямагт санаж байх ёстой. Эрдэнэтийг жилд 16 сая тонноор олборлоно гэж авчихаад 25 сая тонноор авч байна. 16 саяаар олборлосон бол 100 жил ашиглана. 25 саяаар 60 хүрэхгүй жилийн хугацаанд л Эрдэнэт баяртай болно. Фридланд бол 40 гэж хэлчихээд 60 сая 80 сая тэр ч байтгуай 100 саяар олборлохыг хэн ч байг гэх газаргүй... Эрдэнэтийн орд 400 тэрбум долларын үнэтэй орд, 5 % нь буюу 20 тэрбум нь л монголчуудад үлдэнэ. Цаана нь үлдэж байгаа 380 тэрбум долларыг Оросууд халаасалж байгааг Фридланд мэдэгдсэн юм. Ингээд тооцохдоо 1 алтан рублийг 1 доллартай тэнцүү авсан. Эрдэнэтийн ордыг ямар үнэтэйг өнөөдөр монголчууд мэдэхгүй байгаа нь дэндүү гунигтай... Үүнийгээ манай орос ах нар дэндүү нууцалдаг. Ийм тооцоог ярих гэж оролдсон хүмүүсийг солиотнууд гэж нэрлэдэг. Эрдэнэтийн ордын нийт баялагийн 95 хувийг нь оросууд халааслаад монголчуудтай дөнгөж 5 хувийг нь хуваахдаа 49:51 - ээр хувааж авсныг бид далд колонич¬лол гэж нэрлэдэг. Тийм учраас 1990 оны 2 сарын 18-аас 1990 оны 5 сарын 6 хуртэл 3 сар хүрэхгүй үргэлжилсэн ардчилсан хувьсгалаар Эрдэнэтийн ордыг хаах хүртэл асуудал тавигдаж байсан нь эдийн засгийн нүргээнт хувьсгал далд колоничлолын нуранги дунд сураггүй алга болсон юм. Энэ нь ямар төрөөр бид удирдуулж, ямар бодлого баригчдад найдаж яваа болоод ардчилал зах зээл гэдэг домог хөгжингүй гэгдэх орнуудын мөнгө хүүлэгчдийн далд бодлого, хөгжилгүй, буурай гэгдэх орнуудын газар шороо, эд баялаг, түүх соёлыг өөрсдийн дураар мөлжлөг болгон хөнөөж буйн нэг жишээ нь бидний амьдрал мөн гэдгийг дэлгэн тавьсан доктор П.Нэргүй гуайдаа монголын ард түмэн, газар шороо, монголын үе үеийн эх орончдын өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байна. Өнгөрсөн парламентын хамгийн сүүлийн гэм зэмийн нэг нь "Иргэн бүрт газар эзэмшүүлэх" тухай хуулийг 2007 оны 05 сарын 23 нд баталсан нь атомын бөмбөг дэлбэлснээс ч илүү хор уршигтай цагаан тахал болж, монголын газар нутгийг харийн колончлогчдод худалдаж авах, тэдний далд бодлогыг хуульчилж өглөө. Үүнийг ерөнхийлөгч маань харсаар мэдсээр байж хориг тавиагүй нь монголын улс төрчид, хэн нь хэн бэ? гэдгийг өөрсдийн үйлдлээрээ харуулж буй нь "Ард түмний хариуцлага тооцооноос булзах аргагүйгээр өөрөө өөрсдийнхөө үйлдлийг баталгаажуулж хэвлэл телевизэд баримтжууллаа. Шинэ парламент анхныхаа хэлэлцуулгээр "Энэ хуулиа хэрэгсэхгүй болгох болов уу гэж харлаа. Энэ хуулийг боловсруулсан УИХ гишүүн Баттулгыг УИХ-с буцаан татаж, улс төрийн онц гэмт хэрэгтнээр шийтгэх байтал ард түмэн гэгдэх доромжлогдож басамжлагдсан бид бүхэн өнөөг хүртэл энэ үйлдлийг дэмжсэнээ мэдээгүй л явна. Мунхаглал, мухардал гэж энэ бөгөөд хэн дайсан, хэн нөхрийг ялгахгүй болтлоо мунхарсан биднийг мөнх тэнгэр, Чингис хааны алтан аялгуу сэрээлээ...
Эрдэнэттэй адил дэлхийн жишиг үйлдвэрүүдийн ажилчдын дундаж цалин 5000-10000 доллар байхад яагаад биднийх 500,0 төгрөг хүрэхтэй үгүйтэй байна. Энэ цалин монголчуудад орох хөрөнгө оруулалт байтал хаашаа явчихсан байна. Эрдэнэт үйлдвэрийн 25% нь зэс, бусад нь шороо гээд яриад байгаа эх орончдыг хэн гэх вэ? яах вэ? зэсийн агуулагад байдаг 20 төрлийн элемент, алт, мөнгө нь хаа байна вэ? Хаашаа хэн халааслаад байна вэ. Энэ бүхэн ашигт үйлийн коэффицентоороо сох дутаад байгааг хэлээд босоод ирдэг эрдэмтэн мэргэд алга уу! Нөгөө эх орончид, олон намын төлөөллууд яасан бэ? Бусдад яаж доромжлуулж байгаагийн жишээг зөвхөн бензин, тос, түүхий эд, газар орон дээрээ хар даа. Бензин тосны хэрэгцээ ердийнхөөсөө 10-20 дахин өсдөг хадлан тариалалтын үед 1000-1200 төгрөгийн үнэтэй байсан бензин тос 100% өсөж 2300 болж бизнесменууд жилд олох ашгаа хэд дахин өсгөчихөөд хэрэглээ буурахаар 20-30 төгрөгөөр татсаар хуучин үнэд нь орууллаа. Бусдын хараат, монжооч зах зээл гэдэг энэ биз дээ.
Малын үнэ шалдаа бууж түүхий эд хог дээр хаягдлаа. Валют долларыг хар. Доллар эдийн засгаас гадна улс төрийн үүрэг гүйцэтгэж байдгийг одоо бид мэдвэл мэдэхээр болсон доо. Хүн л бол хүн юм чинь хэн хаана чанга дуугарна түүн рүү амьтны рефлексээрээ ханаран гүйсээр ...
Гүндалай, Хурэлсүх, Элбэгдорж, С.Баяр бүгд адилхан. Эдгээр тийм муу хүмүүс үү? Үгүй энэ нийгмийн бүтээгдэхүүн ийм байх ёстойн л жишээ. Хамгийн аюултай нь энэ нийгмийн бодлогыг баригч боулихайнууд! Тэд улсыг үхүүлэхийн тулд өөрсдийн хүсэл зоргын тоглоом болгохын тулд том бодлого том тоглоомоор нааддаг. Тэгш эрх зарлаж тэнцвэргүй өрсөлдөөнд оруулж, хэрэггүйг шүтүүлж хэрэгтэйг мартуулж, ухаантайг нь хорлож, урван шарвагчдыг дэмжиж, үнэтэйг үнэгүйжүүлж, эх орондоо байснаас харьд гуйлгачилах нь ашигтай гэдэг бодол төртөл дайжуулж ар хударгаар нь эх орон, эрдэс баялгийг нь цөлмөж, эзэн сууж, эмс охидыг нь худалдаалж, буруу зөвөө мэдэхгүй булай болгох нь тэдний зорилго. Өөрсөддөө ашигтай хууль гаргуулж, Ямааг өсгөж мунхагжуулах нь хэн ч ажрахгүй хөнөөл. Ноолуурыг нь үнэтэй болгоод өгнө. Ингээд л гайхалтай нарийн биологийн зэвсэг хэрэгжиж, өөрсдийг нь өөрсдийх нь гараар хөнөөж, талцуулж, хэрэлдүүлж, тангаргыг нь баруулж байх нь боулихайн аюулгүй байдлын баталгаа юм. Бэлэн мөнгө амлах, би хийж өгьө, чи зүгээр байж бай. Энэ бүхэн цөм алуур. Ийм ухаантай боулихайг ялах эрдэм одоо энэ Алтан аялгуу. Суурьшил бол тэсэхүй, нүүдэл бол соёл юм. Нүүдлийн соёл амьдралыг эрчимжүүлж, огторгуйн хэмжээст орон зай, цаг хугацаагаар сэтгэдэг бол суурин амьдрал өөрийн орон зай хурганы бэлчээр төдий хавтгайдаа сэтгэдгээс орон байр, унадаг машин, унтдаг ор, уншдаг ном, үздэг зурагт, үхэхдээ ордог авс нь хүртэл дервелжин юм. Гэтэл одоо суурьшил гэдэг нэрийн дор Мөнх тэнгэрийн гэрлээс нуугдагсдын амьдралаар орж, тэнгэрийн бошгыг зориуд зөрчиж, нэг нэгнийгээ хорлож, хохироож, алж талж, дээрэнгүйлж, хүчирхийлж байж сэтгэлийн таашаал авдаг тийм бодлогыг дүрэм журамлан хууль эрх зүй харилцааны гарцаагүй байдал болгож, ард олныг энэ рүүгээ хомроголон шахаж эрх баригчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд сэтгэлийн таашаал авдаг тийм сэтгэхүйг нийтэд тарааж байна. Мөнх тэнгэрийн тохирсноос өөрсдийгөө дээгүүр зарлаж, мунхаглал, мухардалтыг өөгшүүлдэг нь хар дарсан зүүд мэт боловч, хоосон чанарын төлөө тэмцэл юм. Бид хуулийн засаглал тогтоох гэж хууль үйлдвэрлээд байгаа боловч, энэ засаглал нь тогтож өгөхгүй байна. Энэ засгийг хөдөлгөгч хүч нь мөнгө, тохируулагч дүрэм нь хууль юм. Гэтэл мөнгө бол угаасаа бодит чанарыг хуурамч чанараар орлуулсан хэрэгсэл. Хууль нь хуурамч чанарын хөдөлгөөнийг бодит үр дүн болгох гэсэн мөрөөдөл учраас энэ нь засаг биш бодит ба хоосон чанар хоорон дахь мөргөлдөөн болдог. Ингээд бодит чанарын төлөөлөл мөнгө дийлж хууль нь ёс суртахуун биш учраас үзэн ядалтыг хөөрөгддөг байна. Гэтэл улс төрчид нь болохоор аль хэдийнээ түүхийн үйлээр шалгагдаад хог дээр хаягдсан Ром, Герман, Англи, Саксоны санаархлыг эх орондоо хэрэглэх гэж зүтгээд байгаагаас монголд засаг оршихгүй байна. Тэнгэрийн эрчим хүчний дээд нэгдлээс давж түүний тулган хүлээлгэснийг хориглож, зөвшөөрч, захирч чадах УИХ, ерөнхийлөгч, ерөнхий сайд байх үндэслэл дэлхийд алга. Ард түмэн хоорондоо итгэлцэл үгүй болж, итгэл олохын тулд бие биедээ мөнгө төлдөг, бага хохиролтой хөнөөлийг эгэл жирийн зүйл гэж дүрэм журам болготлоо дампуурсан энэ сэтгэлгээ нь улсын их хурал, ард түмний тархинд ч тэгж буудаг, төрийн бус байгууллага, бурхан шашны сүм хийд нь ч тэгж үзэж, хүндэтгэн зөвшөөрч аялдан дагадаг ийм ер бусын мунхаг мухардлага юм. Төр эрх зүйн хямрал гэж үүнийг хэлдэг бөгөөд эндээс өндөг хагарах шиг авилгал төрж, эрх баригчдыг мөнгөжуулж ялыг нь ард түмэн үүрдэг. Үүнийг л засаж залруулахад "Чингис хааны Алтан аялгуун нууц" номын дундрашгүй арвин аялгуу оршвой. Өвөг дээдсийн гэрээслэлийг зарласан энэ цаг мөчөөс өмнө алдаж гэндсэнийгээ өршөөе. Энэ ухааныг зарлаж тунхагласнаас хойшхи хариуцлагагүй үйл бүхэнд ургийн ураг, үрийн үрд нь хүртэл гэм зэм хариуцлага тооцно гэдгээ өвгөдийн гэгээн сүнс мөнх тэнгэрийн ивээл дор амалсу гэж монголын ард түмэн соён гэгээрүүлэгчдэд сонордуулмуу.
Эх дэлхийн хэн ч байлаа Монголыг хорловоос сүйрэлд унах зурхайтай гэрлийн орных билээ бид.

Туулын хар шугуй. Богд хан уул.

Б.Хүрэлтогоо