Агуулгын төсөл, нийгмийн сайн сайхны төлөөх санаачилгууд
19 жил, 5 сар өмнө

АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД Урлагийн боловсролын төсөл  

Монгол Японы соёлын харилцааг хөгжүүлэх,

“АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” урлагийн боловсролын төсөл хэрэгжүүлэх тухай

Сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд, залуус сонгодог урлагаар олон улсын хэмжээнд амжилт гаргаж байгаа хэдий ч олон улсын стандартад нийцсэн нийтийн боловсролын сургалт одоог хүртэл байхгүй байна. Хэрвээ олон улсын стандартад нийцсэн сонгодог урлаг, гоо зүйн сургалтыг бий болгож, хүүхдүүдийг багаас нь бэлтгэж чадвал Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээнд амжилт гаргаж, хүүхэд залуус урлагийн боловсрол эзэмшин Аз жаргалтай хотын иргэд болон төлөвшиж, Улаанбаатар хотоо сонгодог урлагаар дэлхийд таниулах бүрэн боломжтой юм.

Kawai корпораци нь дэлхийн урлагийн салбарт тэргүүлэгч бөгөөд олон улсад нийгмийн хариуцлагыг өндрөөр хэрэгжүүлэгч байгууллага юм. Бид 2017 онд Япон Монголын соёлын харилцааны 45 жилийн ойн хүрээнд, Нийслэлийн ЕБС-иудад олон улсын стандартад нийцсэн Kawai компаний хөгжмийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилготойгоор 1-р ээлжинд 309,165,960.00₮-тэй дүйцэх хөрөнгө оруулалт бүхий “АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” урлагийн боловсролын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд,

ЕБС-иудиас сонгон шалгаруулж 1-р ээлжинд 10 төгөлдөр хуур бэлэглэж, цогц сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, сонгодог урлагийн боловсролын төв байгуулж, бүх нийтэд урлагийн боловсрол олгож нийгмийг соён гэгээрүүлэх болон авъяаслаг хүүхдүүдийг сонгон шалгаруулж дэлхийн хэмжээний уран бүтээлч бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм. Энэхүү төсөл манай орны нийгмийн урлагийн боловсролын салбарт урд өмнө нь хийгдэж байгаагүй цоо шинэ төсөл болох ба иргэдийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлсэнээр нийгмийн оюун санаанд эерэгээр нөлөөлж болдог нь олон улсын туршлагаас харагдаж байгаа юм.

Иймд төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэх, олон улсын түвшиний сонгодог урлагийн төвийг байгуулах бөгөөд Kawai хөгжмийн төв ийнхүү байгуулагдсанаар энэ нь Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын түвшинд харуулах бас нэгэн үзүүлэлт яахын аргагүй болох билээ. Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, хатагтай Ш.АНХМАА таниас Сүхбаатар дүүргийн 2-р хороонд бидний төлөвлөж байгаа 157м2 газрыг олгож өгч үйл ажиллагаанд маань дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсч байна.

Таныг хүндэтгэсэн,

Kawai компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч,

Эгшиглэн Классикал Мюзик компаний захирал Б.БАТ-ӨЛЗИЙ

АГУУЛГА

1.                ТӨСЛИЙН ХУРААНГУЙ

2.                ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

3.                ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

4.                ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

5.                KAWAI ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТАНИЛЦУУЛГА

6.                ТӨСЛИЙН УДИРДАГЧ

7.                ТӨСЛИЙН БАГ

8.                ХИЙГДЭХ АЖИЛ

9.                ХҮРЭХ ҮР ДҮН

10.              ТӨСӨВ

11.              СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

12.              НОМ ГАРЫН АВЛАГА

13.              ХӨГЖМИЙН ТӨВИЙН КОНЦЕПЦ ДИЗАЙН

1.        ХУРААНГУЙ

Төслийн нэр

АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД

Төсөл хэрэгжүүлэгч

KAWAI MONGOLIA

Эгшиглэн Классикал Мюзик ХХК

Төслийн удирдагч

Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ

Kawai компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч,

Эгшиглэн Классикал Мюзик компаний захирал

Товч танилцуулга

Олон улсын стандартад нийцсэн сонгодог урлаг, гоо зүйн сургалтын төвийг байгуулах төсөл.

Эрхэм зорилго

Улаанбаатар хотод бий болгож, хүүхэд залуусыг урлагийн боловсролоор дамжуулан төлөвшүүлэхээс гадна, авъяаслаг хүүхдүүдийг багаас бэлтгэн дэлхийн хэмжээнд амжилт гаргаж, Улаанбаатар хотоо сонгодог урлагаар дэлхийд таниулахад оршино.

Хамрах хүрээ

Улаанбаатарын ЕБС-ийн сургуулийн сурагчид, дуу хөгжмийн багш нар

2.        ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Улс орны нийслэл, томоохон хотуудын иргэдийн соёл, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд бүх нийтийн урлагийн хичээлээр дамжуулан боловсрол олгох үр дүнтэй жишиг туршлага бий. Тиймээс Нийслэлээс хэрэгжүүлж буй “Аз жаргалтай Нийслэл” хөтөлбөрийн хүрээнд нийт иргэдэд болон ЕБС-н сурагчдад урлагийн боловсрол олгох, тэр дундаа сонгодог урлаг, гоо зүйн боловсрол олгох хэрэгцээ шаардлага байна.

Тэгвэл дэлхийн 40 гаруй оронд урлагийн боловсрол олгох хөтөлбөрөө хэрэгжүүлсэн Япон Улсын KAWAI компанитай хамтран “АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” сонгодог урлаг, гоо зүйн боловсролын төслийг хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

Kawai корпораци нь 2014 оноос Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Монгол улсын соёл урлаг, нийгмийн салбарт цоо шинэ уур амьсгалыг бий болгоод зогсохгүй улс орны соёл урлагийн хөгжлийг дэмжих, нийтийн гоо зүйн боловсролыг хөгжүүлэхэд том нөлөө үзүүлэх хүчин зүйлийн эхлэл болж байгаа билээ.

 

Төсөл нь ЕБС-иудыг мэргэжлийн хөгжимтэй болгоод зогсохгүй сурагчдын гоо зүйн сургалтаар үргэлжлэн 9-12 сарын хугацаанд явагдана. Энэ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд бүтэн жилийн турш ард иргэдтэй нь холбоотой байлгах, Нийслэлийн үйл ажиллагааг сурагчдаар дамжуулан эцэг эхчүүд, гэр бүлд шууд хүргэх боломжтой болох юм.

Цаашид бид уг төслийг үргэлжлүүлэн жил бүр ерөнхий боловсролын 1-2 сургуулийг сонгон шалгаруулж төгөлдөр хуураар ханган, багш нарыг нь мэргэжлийн хөгжмийн дадлагажуулах сургалтанд хамруулна.

  1. ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

“АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” урлагийн төслийн баг Нийслэлийн ЕБСургуулиудаар явж судалгаа хийсэн бөгөөд та бүхэнд жишээ болгон Баянзүрх дүүргийн 79-р сургуулийг танилцуулж байна. Энэхүү сургууль нь дуу хөгжмийн хичээлд ашиглах стандартын төгөлдөр хуургүйгээс гадна мэргэшүүлсэн дуу хөгжим болон төгөлдөр хуур болоод бусад хөгжмийн зэмсгийн дугуйлан явуулах техник, хөгжмийн зэмсгийн ямар ч нөөц боломжгүй байгаа юм. Яг үүний адилаар Нийслэлийн Ерөнхий боловсролын олон арван сургуулиуд стандартын төгөлдөр хуур хөгжимгүй байгаагаас гадна дуу хөгжмийн багш нар нь төгөлдөр хуур хөгжмийг заах арга зүйн мэдлэггүй бас сургалтын хөтөлбөргүй байна.

Нийслэлийн БЗД-ийн 79-р дунд сургуулийн товч танилцуулга

Манай сургууль 1974 оны 09-р сарын 01-нд УБ хотын АДХГЗ-ын шийдвэрээр 2 багш 60-н сурагчтайгаар анх байгуулагдахдаа айлын орон сууцыг эцэг, эхийн хүчээр засан хичээл сургалтаа эхэлсэн бөгөөд  1975-1976 оны хичээлийн жилд 3-н багш 103-н сурагчтай бага сургуул, 1979 онд 160-н хүүхдийн хичээлийн байрыг хүлээн авч 6 анги 155-н сурагч, 6-н багш захиргаа аж ахуйн 7-н ажилтантайгаар өргөжин үйл ажиллагаагаа явуулжээ.

Улмаар 1986 оны 10-р сард  320-н хүүхдийн хичээлийн байр ашиглалтанд орж 8-н жилийн сургууль, 1994 онд 260-н хүүхдийн хичээлийн 2-р байр ашиглалтанд орж 10-н жилийн дунд сургууль болон өргөжсөн ба 2011-2012 онд Японы Жайка олон улсын хөрөнгө оруулалтай байгууллагын тусламжтайгаар 420-н хүүхдийн хүчин чадалтай хичээлийн 3-р байр ашиглалтанд орсон.

Одоо тус сургуульд 79 бүлгийн 2248 сурагч хичээллэж 180 багш, ажилтан ажилладаг. Боловсролын шинэчлэлийн хүрээнд Ерөнхий боловсролын сургалттай 12 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжиж хичээлийн 3-р байранд 2 ээлжээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй 40 дэх жилдээ явуулж байна.

Сургуулийн хөгжмийн өрөө

Төгөлдөр хуур

Яагаад төгөлдөр хуур хөгжмийн зэмсгийг стандартын түвшинд байлгах шаардлагатай вэ?

§ Дуу хөгжмийн хичээлийг үр дүнтэй явуулахад төгөлдөр хуур хөгжим хамгийн чухал үүрэгтэй байдаг.

Урлагийн боловсролыг олон талт байдлаар олгож болдог. Хөгжмийн олон төрлийн сургалтаар дамжуулан сургах, уран зураг, дуу, бүжиг гэх зэргийг үүнд дурьдаж болно. Гэхдээ энэ бүхний дундаас яагаад төгөлдөр хуур хэмээх энэхүү хөгжмийг илүү чухалд онцолж байна вэ гэхээр тус хөгжим нь бусад бүх хөгжмийн зэмсгийн үндсэн суурь болдог бөгөөд хөгжмийн боловсролын ерөнхий онол, суурь хичээл нь зайлшгүй төгөлдөр хуур хөгжмийн туслалцаатайгаар тухайн сурагчдаа төгс тайлбарлагдаж хүрдэг онцлогтой юм.

Та бидний сайн мэдэх Хөгжим бүжгийн коллежийг авч үзэхэд тухайн сургууль нь сонгодог хөгжмийн ангиуд, үндэсний хөгжмийн ангиуд, дуулаач, ардын бүжиг, сонгодог бүжиг гээд ерөнхий олон төрлийн мэргэжлийн ангиудтай байдаг. Гэвч эдгээр мэргэжлийн бүхий л ангиудын үндсэн сургалтанд төгөлдөр хуур хөгжмийн сургалт заавал ордогоос гадна голлох байр суурийг эзэлдэг нь та бүхэнд төслийн ач холбогдолыг илүү таниулах байх буйзаа.

4.        ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

KAWAI MONGOLIA

KAWAI компанийн танилцуулга

Кавайн гэр бүл гурван үеийнхээ туршид төгөлдөр хуур хэмээх энэхүү гайхамшигт хөгжмийн зэмсэгийг бүтээн төгөлдөржүүлэх үйлсэд өөрсдийн бүхий л амьдрал, зүрх сэтгэл, ур чадвар, мэдлэг оюунаа зориулж ирсэн түүхтэй.

 “Kawai” компанийн ерөнхийлөгч Хиротака Кавай хэлэхдээ:

<Бид таны сэтгэл зүрхний нандин утсыг хөндөнө>

Хөгжим бол урлагийн дээд хэлбэр бөгөөд сэтгэл зүрхнээс гарсан дуу эгшиг юм. Хөгжим бидний зүрхнээс гарч сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн хоорондын харилцах төгс хэл гэж ойлгож болно. Энэ нь нас хүйс хамааралгүйгээр хүмүүс бидний зүрх сэтгэлийг хооронд нь холбож байдаг. Бидний зохион бүтээсэн энэхүү хөгжмийн зэмсэгээр дамжуулан аливаа уран бүтээлч нь өөрийн сэтгэл хөдлөл болон дотоод мэдрэмжээ илэрхийлэн гаргах боломжтой. Ийнхүү өөрийн бүтээлээ бидний хөгжмөөр дамжуулан та бүхэнд хүргэснээр зүрхний тань хамгийн нандин тэр утсыг хөндөж чадна гэсэн үг юм.

“Kawai” брэндийг үүсгэн байгуулагч Койчи Кавайн хүсэл мөрөөдөл нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц жишиг төгөлдөр хуурыг бий болгох явдал байсан. Тэгвэл урт хугацааны түүхэн хөгжлийн явцад мөн уран гарт мастерууд, техник технологийн дэвшлийн хүчээр түүний мөрөөдөл өдгөө биелэлээ олсон юм.

Учир нь “Kawai” компани өнөөдөр дэлхийд төгөлдөр хуурын үнэ цэнийг тодорхойлох түвшинд хүрээд байна. Гэвч Койчи Кавайн мөрөөдөл нь зөвхөн хөгжим үйлдвэрлээд зогсохгүй олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйл ажиллагааг дэлхий нийтэд нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.

§   Koichi Kawai (Аугаа зохион бүтээгч төдийгүй мастер мужаан)

<Хэзээ ч төгсөшгүй төгс төгөлдөрийг эрэлхийлэгч>

100 гаруй жилийн өмнө Япон улсад эмнэлэгийн зориулалтаар орж ирсэн техникүүдийг босоо  төгөлдөр хуурт ашигладаг байжээ.

Нэг өдөр тэрээр хөршийнхөө хүүг тэрэг түрээд явж байхыг хараад ихэд гайхсан гэдэг. Учир нь тэрхүү тэргийг хүү өөрөө зохион бүтээсэн байж. Дараагийн өдөр нь харин түүний мөрөөдөл биелэсэн гэж хэлж болно.

Учир нь Койчи Кавай анхны төгөлдөр хуурын дизайнаа гаргаж дараа нь өөртэйгөө адил төгөлдөр хуур хийх хүсэл мөрөөдөлтэй залуусыг хайж эхэлжээ. Тун удалгүй тэрээр анхныхаа төгөлдөр хуурыг зохион бүтээгээд улс орондоо танилцуулсан юм.

1920-иод оны үед Япон улсын төгөлдөр хуур үйлдвэрлэл гацаанд ороод байв. Учир нь “Kawai” компанид шинэ менежмент хэрэгтэй болсон байлаа. Улмаар 1927 онд Койчи Кавай өөртэйгөө ижил зорилготой долоон хүнтэй нэгдэж Харамацу хэмээх газар “Kawai” компаний хөгжмийн зэмсэг судлалын лабораторийг анх нээсэн түүхтэй. Энэ нь дэлхийд алдартай төгөлдөр хуур зохион бүтээх эхлэл нь болсон юм.

1950-иад оны эхээр “Kawai” компани 500 гаруй ажилчидтай, жилдээ 1500 гаруй төгөлдөр хуур үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байв. Энэхүү амжилт гавъяаг нь үнэлж Япон улсын эзэн хаан Койчи Кавайд “Нэр төрийн одон” гардуулсан билээ. Ингэснээр тэрээр хөгжмийн зэмсэг үйлдвэрлэх салбараас энэхүү хүндэт одонг авсан анхны хүн болсон түүхтэй.

§   Shigeru Kawai (Төгс төгөлдөр хийцийн эрэлд 50 гаруй жилийг зориулсан нэгэн)

<Дэлхий дахиныг байлдан дагуулсан дуугаралт>

1955 оны 10 дугаар сард компанийг үндэслэгч Койчи Кавай 70 насандаа зуурдаар насан эцэслэжээ. Тийнхүү 33 настай байсан түүний хүү Шигэрү Кавай компанийг өвлөн авч аавынхаа зорилгыг үргэлжлүүлэх болов. Япон улсын эдийн засаг өсөн дэвшихийн хэрээр хөгжмийн зах зээлийг давхар хөгжүүлж болохыг Шигэрү Кавай олж харсан юм. Тэрээр төгөлдөр хуурыг зөвхөн гар хийцээр урлах биш түүнийг орчин үеийн технологийн дэвшилтэй хослуулахыг зорьжээ. Тун удалгүй тэрээр хоёр шинэ үйлдвэрийг байгуулсаны нэг нь мод боловсруулах үйлдвэр, харин нөгөө нь боловсруулагдсан модоор төгөлдөр хуур хийх үйлдвэр байв. Энэ хоёр үйлдвэрийг санаачилсанаар “Kawai” ирээдүйн буюу орчин цагт нийцэхүйц төгөлдөр хуурыг бий болгож чадсан түүхтэй.

Түүнчлэн Шигэрү Кавай зах зээлийг илүү нарийн судалж эхэлсэн ба төгөлдөр хуур хөгжмийг борлуулахын тулд хүмүүсийг урлагийн боловсролтой болгох ёстой хэмээн бодож “Kawai” хөгжмийн сүлжээ сургуулийг байгуулсан юм.

Улмаар сургуулийнхаа багш, хүний нөөцийг өндөр түвшинд бэлтгэхийн тулд “Kawai” академийг байгуулав. Ийнхүү “Kawai” компани дэлхийн зах зээлд алдарших үүд хаалга нь ийнхүү нээгдсэн билээ.

Зах зээл нь өргөжиж “Kawai” төгөлдөр хуурын техник судалгааны төвийг байгуулжээ. Энэ нь тухайн төгөлдөр хуурыг ямар нэгэн гэмтэлтэй болсон үед засаж гэмтэлгүй болгох зорилготой байгуулагдсан төв юм.

“Kawai” компани 1960-иад оны үед дэлхий даяар 2000 гаруй худалдааны албан ёсны төвтэй болсон байсан байв.

“Kawai” компани 1963 онд АНУ-ын зах зээл рүү төгөлдөр хуураа нийлүүлж эхэлсэн бөгөөд цаашлаад Канад, Австрали болон Европ, Ази тивүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж өдгөө дэлхийн даяар “Kawai” брэндийн төгөлдөр хуурууд худалдаалагдаж байна.

§   Hirotaka Kawai (Аугаа үйлсийг үргэлжлүүлэн залгамжлагч)

1989 онд Шигэрү Кавайн хүү Хиротака Кавай түүхийг үргэлжлүүлэхээр компанийг өвлөн авсан юм. Тэрбээр өвөө, аав хоёрынхоо хийж бүтээсэн зүйлд тулгуурлан үйлдвэрээ бүрэн автоматжуулах төсөлд олон зуун саяын хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

Түүнчлэн “Kawai” компани нь 1991 онд Малайз улсад үйлдвэрлэлээ нэвтрүүлсэн бөгөөд тун удалгүй АНУ-ын “Lowrey Organ” компанитай үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж уг технологийн төсөл нь 1995 онд бүрэн хэрэгжиж эхэлсэн юм.

“Kawai” брэнд нь ямар улс оронд үйлдвэрлэж байгаагаас үл хамааран тухайн бүтээгдэхүүнийхээ тогтсон стандартыг төгс хэрэгжүүлж ажилладаг хөгжим үйлдвэрлэлийн цор ганц компани юм.

Аугаа үйлсийг үргэлжлүүлэгч Хиротака Кавай хэлэхдээ: “Kawai” төгс төгөлдөрийг эрэлхйилнэ гэдэг бол зүгээр нэг хий хоосон хүсэл мөрөөдөл бус харин ч үүрэг даалгавар юм хэмээжээ.

Брэндийн философи

<Төгөлдөр хуурын ирээдүй>

·         Зарим компаниуд чиг хандлагыг дагаж мөрддөг

Харин зарим нь өөрсдөө түүнийг бий болгодог.

·         Зарим компаниуд өөрчлөлтийг даган биширдэг

Харин зарим нь түүнийг өөртөө агуулдаг.

·         Зарим компаниуд өнгөрсөндөө амьдардаг

Харин зарим нь ирээдүй рүү тэмүүлдэг.

Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа. Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн.

“Kawai” брэнд нь байгалийн модон материалыг орчин үеийн цахилгаан төгөлдөр хуурт ашигладагаараа онцлогтой. Мөн анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бий болгосон түүхтэй.

“Kawai” компани өнөөдөр нарийн ур хийц бүхий мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээхээр зогсолтгүй тэмүүлсээр байна.

“Kawai” хөгжмийн сургууль нь

·         Бүх насныхныг хамруулдаг;

·         Хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдтэй;

·         50 жилийн туршлагатай;

·         Дэлхий даяар 5700 салбар хөгжмийн сургуультай;

·         270.000 гаруй сурагчтай;

Компанийн түүхэн товчоон

Он


1927

Койчи Кавай ”Kawai” хөгжмийн зэмсэг судлалын лабораторийг байгуулав.

1928

Анхны “Kawai” grand piano-г үйлдвэрлэв.

1929

Компанийн нэрийг “Kawai” хөгжмийн зэмсэг үйлдвэрлэх компани хэмээн өөрчлөв.

1930

Орган хөгжим үйлдвэрлэж эхлэв.

1934

Harmonica хөгжим үйлдвэрлэж эхлэв.

1935

Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж сардаа 75 upright piano, 10 grand piano үйлдвэрлэдэг болов.

1937

Дэлхийн хоёрдугаар дайны үед нисэх онгоц үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулав.

1946

Тавилга, радио танхимын тохижуулалт болон аккордеон хөгжмийг үйлдвэрлэж эхлэв.

1948

Төгөлдөр хуур, орган үйлдвэрлэл.

1951

Компани 3 сая 500 мянган иений хөрөнгөтэйгээр дахин байгуулагдав.

1953

Койчи Кавай Японы эзэн хаанаас “Нэр төрийн одон” авч аж үйлдвэрийн салбараас энэхүү одонг хүртсэн анхны хүнээр тодорсон юм.

1955

Шигэрү Кавай компаний ерөнхийлөгчөөр томилогдон орчин цагт нийцсэн төгөлдөр хуур үйлдвэрлэх үйлстээ эргэлт буцалтгүй зорьжээ.

1956

“Kawai” хөгжмийн боловсролын хөтөлбөрийг батлав.

1957

Arai хотод шинэ үйлдвэрээ барив.

1959

Дотоодын худалдаа үйлчилгээний сүлжээ байгуулан “Kawai” цахилгаан орган зарж эхлэв.

1960

Үндсэн хөрөнгө 100 сая Иень хүртлээ өсөв. Үүнд Майсака дахь үйлдвэр голлох үүрэг гүйцэтгэсэн.

1961

“Kawai” төгөлдөр хуурын мэргэжилтэн бэлтгэх сургууль нээгдэв. Компаний үндсэн хөрөнгө 2400 сая иень болж өсөв.

1962

Компаний үндсэн хөрөнгө 3600 сая иень болж өсөв. “Kawai” төгөлдөр хуурын зээлийн систем хэрэгжиж эхлэв.

1963

“Kawai” хөгжмийн сан байгуулагдав. Улмаар АНУ-ын Лос Анжелес хотноо “Kawai” корпораци байгуулагдав.

1965

“Kawai” үйлчилгээний төв мөн “Kawai” хөгжмийн коллеж багш бэлтгэх институт тус тус байгуулагдав.

1966

ТЭСКО цахилгаан хөгжим үйлдвэрлэдэг компани “Kawai”-тай хамтан ажиллах гэрээ байгуулав.

1967

Биеийн тамирын хөтөлбөр батлагдсанаар “Kawai” гимнастикийн сургууль байгуулагдав.

1969

Зах зээлд “Kawai” спортын бараа нэвтэрч эхлэв.

1971

“Kawai” концертоо томоохон хотуудаар толилуулав.

1972

“Kawai” тавилга зах зээлд нэвтэрсэн.

1973

“Kawai” хэвлэлийн үйлдвэр байгуулагдав.

1974

“Kawai” компаний албан ёсны гэрээт борлуулагчын газар: West Germany, Dusserdorf хотуудад нээгдэв.

1975

“Kawai” тоглоом нь зах зээлд нэвтрэв.

Winnipeg.Canada- д “Kawai” music байгуулагдав.

1976

Haan, West Germany- д “Kawai” Deutschland GmbH байгуулагдав.

1977

Токио хотод Aoyama дэлгүүр нээгдсэн. Мөн “Kawai” компаний 50 жилийн ой болов.

1978

“Kawai” төгөлдөр хуурын борлуулалтын хэмжээ нэг саяд хүрэв.

1979

“Kawai” Европа нээгдэв.

1980

Grand Piano үйлдвэр болон төгөлдөр хуур судлалын лаборатор Ryuyo-д байгуулагдав.

1981

“Kawai” concert piano “EX” загварууд бүтээгдэв.

“Kawai” Sydney-d нээгдэв.

1982

“Kawai” программ хангамж болон компьютерийн бизнест оров.

“Kawai” тоглолтоо Япон даяар 80 хотод тоглов.

1983

“Kawai” төлөөлөгчийн газар Сингапур улсад байгуулагдав.

1984

“Kawai” бизнес программ хангамжын компани байгуулагдав.

Төгөлдөр хуурын борлуулалтын хэмжээ 1,500,000-д хүрэв.

“Kawai” салбар Голландын Наарден-д байгуулагдав.

1985

“Shigeru Kawai” нэр төрийн одон хүртэв.

“Kawai EX Grand Piano” Варшав хотод болсон 11 дэх удаагийн хөгжмийн зохиолч Ф.Шопений нэрэмжит тэмцээнд сонгогдов.

1986

“Kawai” цахилгаан төгөлдөр хуур бүтээгдэв.

“Kawai” Их Британи улсад салбараа нээв.

“K3” Synthesizer, “R100” цахилгаан бөмбөрийг танилцуулж худалдаалж эхлэв.

1988

“Kawai” компани АНУ-ын “Lowrey Organ” хэмээх орган үйлдвэрлэгч компанитай хамтарч ажиллаж эхлэв.

“Kawai” Америк улс дахь үйлдвэрээ Lincolnton хотод нээв.

“К1” Synthesizer болон “Q80” Sequenser- ийг танилцуулснаар гайхалтай амжилтыг олов.

1989

“Kawai” техникийн төв болон “Kawai” Sound System- ийн төв байгуулагдав.

“Kawai” Ази дахь салбараа Сингапур улсад нээв.

Хиротака Кавай компаний ерөнхийлөгчөөр сонгогдож Шигэрү Кавай зөвлөхөөр сонгогдов.

1990

“KCP” болон “Kawai Wood” компани байгуулагдав.

Төгөлдөр хуурын борлуулатын хэмжээ 2 саяд хүрэв.

1991

“Kawai Asia” үйлдвэр байгуулагдав.

1992

“Kawai Cosmos” компани байгуулагдав.

1993

“Kawai Music Planning” байгуулагдав.

1994

“Kawai Presicion Metals” бүтээгдэхүүний үйлдвэрээ байгуулав.

Шигэрү Кавай “Нэр төрийн одон”-г Японы эзэн хаанаас гардаж авсан.

1995

Grier city будгийн компани нь “Kawai” бүтээгдэхүүн дээр ажиллаж эхэлсэн.

Индонез улсад “Honoris industry” байгуулагдаж хөгжмийн зэмсэгийн тал дээр хамтран ажиллаж эхэлсэн.

Бээжин хот, Шанхай хотод musical instrument байгуулагдаж Хятадад үйл ажиллагаагаа явуулж эхэлэв.

1997

“Ryuyo grand piano” үйлдвэрлэл нь менежмент стандартын ISO 14001 гэрчилгээг авсан.

1998

“Maisaka upright piano” үйлдвэрлэл нь ISO 14001 гэрчилгээг авсан

“Piano Recycling” компани байгуулагдсан.

“Kawai Hyper wood” компани байгуулагдсан.

1999

“Marchen digital piano” үйлдвэрлэл нь ISO 14001 гэрчилгээг авсан.

“Shigeru Kawai” тансаг зэрэглэлийн grand piano худалдаанд гаргасан.

2001

Karawan piano үйлдвэрлэл нь Индонез улсад нэвтэрсэн.

2002

“Kawai” борлуулатын газар Шанхай хотод байгуулагдаж Хятадад үйл ажиллаагаа явуулж эхэлсэн.

2004

Үндсэн хөрөнгө 4600 сая иеньд хүрэв.

“Kawai musical instruments” компани байгуулагдсан.

2005

“Repre” хөгжмийн сургууль Shinjuku- д нээгдэж насанд хүрэгчдэд боловсрол олгож эхлэв.

“Ryuyo grand piano” үйлдвэрлэл чанар стандартын ISO 9001 гэрчилгээг хүртсэн.   

2006

“Kawai” upright piano “K” загварын шинэ цуврал худалдаанд гарав.

Үндсэн хөрөнгө 6600 саяд хүрэв.

Индонез улсад 2-р шатны  нэмэлт PT Kawai үйлдвэр байгуулагдав.

“Kawai” компани 80 жилийн ойгоо тэмдэглэв.

2007

Индонез дахь PT Kawai 3 үйлдвэр байгуулагдаж цахилгаан төгөлдөр хуур үйлдвэрлэж эхлэв.

Анхны “Kawai” хөгжмийн сургууль Шанхай хотод байгуулагдав.

2008

“Kawai” grand piano “RX” загварын цуврал худалдаанд гарав.

2009

Maisaka дахь upright piano үйлдвэрлэл Ryuyo- руу нүүв.

  1. KAWAI ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТАНИЛЦУУЛГА

Институдийн шинэчлэлт ба сонголт

Дэлхийн нэр хүнд бүхий л коллеж, их дээд сургуулиудын шилдэг сонголт бол “Kawai” брэнд юм.

Яруу тансаг дуугаралт

“Kawai” брэндийн төгөлдөр хуур нь дэлхий даяар яруу тансаг дуугаралт, халуун дулаан уур амьсгалыг хүмүүсийн амьдралд өдөр бүр бий болгож өгдөг. Мастеруудын маш их ур ухаан шаардсан нарийн хийц нь “Kawai” төгөлдөр хуурын баялаг дуугаралтыг бүтээдэг гол хүчин зүйл юм.

Нягт нямбай дуугаралт

“Kawai” компаний зохион бүтээгчид хөгжмийн цуурай, үнэр, даралтын мэдрэмж, дуугаралт гээд бүхий л зүйлийн чанд нарийн тогтолцоог бодолцож үзэхийн дээр хамгийн сайн чанарын модон материалыг бүтээгдэхүүндээ ашигладаг юм. Тэрчлэн нягт нямбай дуугаралт бий болгохын тулд “Kawai” брэндийн тогтсон ур зүйн стандартыг төгөлдөр хуур бүрт тусгайлан суулгаж бүтээдэг.

Black Jake данхраат

Энэхүү данхраат нь төгөлдөр хуурын даралт болон алх хоёрыг холбож байдаг эд анги юм. Үүнийг “Kawai” брэнд мод бус тусгай материал болох “Карбон”, “Polyacetal” ашиглан хийдэг. Энэ нь жирийн модыг бодвол бат бөх бөгөөд хэрэглээ даах чадвар нь модноос хэд дахин илүү байдаг.

Хурдан, хүчтэй, удирдлага сайн авдаг

·         Ингэж хийгдсэн данхраат нь жирийн модон данхраатаас 2,5 дахин бат бөх;

·         Чийгэнд хэлбэрээ алддаггүй;

·         Хэрэглээ даах чадвар сайн;

·         Авсаархан хийцтэй;

·         Тосолгоо шаарддаг;

“Neotex” даралтын гадаргуу

“Kawai” брэндийн төгөлдөр хуурын даралтууд нь нарийн целюзэн мяндсаар хийгдсэн байдаг учраас өнгө үзэмжээ алдахгүйн дээр таны өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Үүнд:

·         Байгалийн яс болон хар модон бие;

·         Чийг нэвтрүүлдэггүй чанар;

·         Өнгө алдалтыг хүчтэй эсэргүүцдэг чанар;

·         Даралтууд хоорондоо нарийн нягт зохицсон байдаг;

·         Тоос шороо нэвтрүүлдэггүй чанартай;

Зааны ясан даралтын гадаргуу

“Kawai” брэндийн төгөлдөр хуур нь зааны ясан гадаргуун стандарттай байдаг. Энэ нь тоглох үед таны хурууны даралтаар удирдлага сайн авдаг.

Гурвалсан мэдрэмтгий даралт

“Kawai” брэндийн төгөлдөр хуурын яруу тансаг, цэвэр дуугаралтын нууц нь аккорд буюу олон нот зэрэг тоглох үед өнгө тус бүрийг маш сайн тод гаргадагаараа онцлогтой.

Давхар үе бүхий хөндлөвч

“Kawai” брэндийн “RX” цувралын бүхий л төгөлдөр хуур нь үечилсэн MATOA материалаар хийгдсэн байдаг. Энэ нь дэлхий дээр ашиглагдаж буй хамгийн бат бөх материалуудын нэг юм.

ABS - материал буюу орчин үеийн гайхамшигт технологийн дэвшил

·         Жирийн модон материалаас бат бөх чанараараа 50 дахин илүү.

·         Чийглэг чанар болон ханах байдлаараа 30 дахин сайн.

·         25 жилийн хугацаанд чанар нь шалгарсан ABS – материал нь шинэхэн модоор хийсэн бусад брэндийн төгөлдөр хууруудаас хэд дахин хол илүү үзүүлэлттэй.

10 жилийн баталгаа

“Kawai” брэндийн гол бодлогын нэг бол төгөлдөр хуурыг зөвхөн худалдаалах бус тухайн хөгжмийн соёлыг нийтэд түгээх тэр дундаа бүтээгдэхүүн бүртээ удаан хугацааны туршид хяналт тавьж, баталгаа, засвар үйлчилгээгээр худалдан авагчыг бүрэн хангах явдал юм.

·         Бүрэн баталгаа (Бүтээгдэхүүнд эл хугацаанд ямар нэгэн асуудал болон доголдол гарсан тохиолдолд, эсвэл тухайн асуудал нь бүтээгдэхүүний зүгээс байвал, нэг эзэмшигчээс нөгөөд нь шилжүүлэн өгөх үйлчилгээнд)

·         Хязгаарлагдмал баталгаа (Засвар үйлчилгээний нөхцөлд хамаардаг)

Шилдэгүүдийн сонголт

“Kawai” брэнд бол шилдэгүүдийн сонголт бөгөөд олон улсын нэр хүндтэй төгөлдөр хуурын тэмцээнүүдийн өнгө төрхийг тодорхойлж чаддагаараа онцлогтой.

·         ОХУ-д болсон алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит 10 дахь удаагийн олон улсын тэмцээний шилдэг 2 оролцогч “Kawai” брэндийн төгөлдөр хуурыг сонгон тоглосон.

·         АНУ-д болсон Van Cliburn- ийн нэрэмжит 9 дэх удаагийн олон улсын тэмцээний ялагч “Kawai” брэндийн төгөлдөр хуурыг сонгон тоглосон.

·         ОХУ-д болсон алдарт хөгжмийн зохиолч Рахманиновын нэрэмжит 2 дахь удаагийн олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээний 1 болон 3-р байранд орсон ялагчид “Kawai” төгөлдөр хуурыг сонгон тоглосон.

·         Макао-д болсон Vianna da Motta-ийн нэрэмжит 12 дахь удаагийн хөгжмийн тэмцээний 1, 2-р байрны шагналтнууд “Kawai” төгөлдөр хуурыг мөн адил сонгон тоглосон.

·         АНУ-д болсон William Kapell-н нэрэмжит 23 дахь удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний эхний 3 байранд орсон шагналтнууд “Kawai” төгөлдөр хуурыг сонгож байжээ.

·         Итали улсад болсон Premio Dino Ciani-н нэрэмжит 8 дахь удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний эхний 3 байранд орсон шагналтнууд “Kawai” төгөлдөр хуурыг сонгон тоглосон.

·         Итали улсад болсон Casagrande-н нэрэмжит 22 дахь удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний 1-р байрын шагналтан “Kawai” төгөлдөр хуурыг сонгож тоглосон.

·         Ирланд улсад болсон GPA Dublin 2 дахь удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний эхний 6 байранд орсон шагналтнууд “Kawai” төгөлдөр хуурыг сонгож байжээ.

·         ХБНГУ-д болсон ARD 42 дахь удаагийн олон улсын хөгжмийн тэмцээний ялагч нь “Kawai” төгөлдөр хуурыг сонгож тоглосон.

·         Итали улсад болсон Ferruccio Busoni-н нэрэмжит 45 дахь удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний эхний байранд орсон шагналтан “Kawai” төгөлдөр хуурыг сонгож байжээ.

·         Испани улсад болсон Santander-н нэрэмжит 11 дэх удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний эхний байранд орсон шагналтан “Kawai” төгөлдөр хуурыг сонгож байжээ.

·         Япон улсад болсон Hamamatsu-н нэрэмжит 2 дахь удаагийн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний эхний байранд орсон шагналтан “Kawai” төгөлдөр хуурыг мөн сонгон тоглож байжээ.

KAWAI МОНГОЛД

Япон улсын KAWAI компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд №1-д бичигддэг 88 жилийн түүхтэй компани юм. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа. Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн. KAWAI компанийн мастерууд “төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ” гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх ABS болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байна.

Тус компанийн үйлдвэрлэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон Toyota, Lexus зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн 1 жишээ юм.

KAWAI төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй теартууд, урлагийн их дээд сургуулиуд,  дэлхийн шилдэг төгөлдөр хуурчидын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байна.

KAWAI брэнд Монгол улсад албан ёсоор нээгдсэнээр манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болох юм. Мөн төгөлдөр хуур тоглоочидод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай KAWAI хөгжмийн сургуулийн салбарыг Монголдоо нээх эхлэлийг тавьж, энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрдэх юм.

8. ХИЙГДЭХ АЖЛУУД

Хийгдэх ажил

Сурталчилгааны хэлбэр

Хэрэгжүүлэгч

Сургуулиудад төгөлдөр хуур бэлэглэх. Ерөнхий боловсролын 10 сургуулийг мэргэжлийн төгөлдөр хууртай болгоно

Хэвлэлийн бага хурал, телевиз, сонин, сэтгүүл, сошил мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Япон улсын засгийн газар, Kawai корпораци

ЕБС-ийн хөгжмийн багш нарыг Kawai мэргэжлийн сургалтанд хамруулах. 15- 20 дуу хөгжмийн багшийг хөгжмийн онол, төгөлдөр хуур, гоо зүйн сургалтанд сургаж дадлагажуулан бэлтгэнэ.

Телевиз, сонин, сэтгүүл, сошил мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ЕБС-иуд, Kawai корпораци

“Гоо зүйн боловсрол ба Нийгэм” улсын хэмжээнд форум зохион байгуулах

Телевиз, сонин, сэтгүүл, сошил мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл шинжлэх ухаан, Спорт, Аялал жуулчлалын яам, Kawai корпораци, Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургууль, Улсын багшийн их сургууль, Сити сургууль

Багш нарын сургалтын үр дүнгийн явцын танилцууга

Нэвтрүүлэг, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Kawai корпораци

Сурагчдын гоо зүйн сургалтын үр дүнгийн явцын танилцуулга

Нэвтрүүлэг, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Kawai корпораци

Төслийн тайлан концерт

Телевиз, сонин, сэтгүүл, сошил мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Kawai корпораци, төсөлд сонгогдсон ЕБС-иуд.



  1. ТӨСЛИЙН ҮР ДҮН

1.        “АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” урлагийн боловсролын төсөл нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тунхагласан “АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР” төслийн цөм хэсэг болох суурь боловсрол, нийгмийн сэтгэлзүй, соёл урлагийн үйл ажиллагааны нэгэн хэсэг болон хэрэгжих бөгөөд хүүхэд багачуудаар дамжуулан гэр бүлүүдэд шууд тусгалаа өгөх цаашлаад нийгэмд гоо зүйн үрийг тарих эхлэл болон хэрэгжих өндөр ач холбогдолтой төсөл юм. 

2.        “АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” урлагийн боловсролын төсөл хэрэгжсэнээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд анх удаагаа мэргэжлийн төгөлдөр хуур хөгжимтэй болж тэрхүү төгөлдөр хуур нь 70-80 жилийн хугацаанд тухайн сургуулийнхаа үе үеийн сурагчдад хөгжмийн боловсрол олох үндсэн суурь нь болж чадах юм.

3.        Түүнчлэн төслийн хүрээнд ЕБСургуулийн дуу хөгжмийн багш нарыг гоо зүйн боловсролыг нийгэмд хэрхэн түгээх, хүүхэд залуучуудад урлагийн боловсролыг илүү үр дүнтэйгээр хэрхэн яаж зааж сургах арга зүйн сургалтанд мэргэшүүлэн сургахаас гадна багш нарыг төгөлдөр хуурын мэргэжлийн дадлагжуулах онол, практикын үндсэн сургалтанд бэлтгэхээрээ давуу талтай юм.

4.        Төгөлдөр хуур, хөгжмийн мэргэжлийн хөтөлбөртэй болгоно.

5.        Сургуулийн дуу хөгжмийн хичээлийн заах арга зүйд шинэ аргачлал нэвтрэнэ.

6.        Энэхүү төсөлд хамрагдсан сурагчид нь гоо зүйн өндөр боловсролтой болж нийгэмд эзлэх байр суурь нь хэрхэн өөрчлөгдөж буй талаар, урлагийн боловсролоос олж авсан төлөвшил, мэдлэг нь үе тэнгийн найз нөхөддөө хэрхэн сайнаар нөлөөлж байгаа зэргээр олон нийтэд чиглэсэн эерэг олон мэдээллүүдийг цуварлаар хүргэх боломжтой.

7.        Төслийн хугацаа хэрэгжиж дуусах буюу үйл ажиллагааны үр дүнг бид дүгнэхдээ сургалтанд хамрагдсан нийт багш, сурагчдынхаа хамтаар “АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” сэдвийн дор урлагийн Гала концертыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сурагчдад зориулан зохион байгуулах юм.

11.  СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Төгөлдөр хуурын хичээлийн хөтөлбөр

/Суралцах анхан дунд шатны түвшин/

1.Хичээлийн нэр:           Төгөлдөр хуур

2. Судлах хугацаа:                    9 сар

3. Заах хугацаа:             Нийт 72 цаг

4. Хамрах хүрээ:            1-5 ангиудад сургалтын төлөвлөгөөний дагуу заагдана

4. Боловсруулсан багш:   C.Энхбулаг (хөгжим судлаач,онол сонсголын багш)

5. Сургалт хариуцсан:   Б.Бат-Өлзий (менежер)

6. Зорилго: Төгөлдөр хуурын хичээлийн зорилго нь суралцагчдад сонгодог хөгжмийг ойлгож мэдрэх, гоо зүйн боловсролыг олгохоос гадна дэлхийн сонгодог ба орчин үеийн зохиолыг төгөлдөр хуур хөгжим дээр бие даан тоглох чадварыг бий болгоно.

7. Зорилт: Энэхүү хичээлийн зорилт нь суралцагчдад төгөлдөр хуурын онол болон практик хосолсон системтэй мэдлэгийг өгөх юм. Ингэхдээ Орос, Япон, Монгол болон бусад орны сурах бичгүүдийг ашиглах болно.

8. Суралцагчдад тавих шаардлага: Төгөлдөр хуурын хичээлийг сонгон суралцагч маань өөрөө сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байж багшийн өгсөн даалгаваруудыг цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай. Мөн хичээлийн цагт хоцрохгүй ирэх ба шалтгаангүй хичээл таслахгүй байх ёстой.

9. Сургалтын арга: Төгөлдөр хуурын хичээл нь сургалтын төлөвлөгөөний дагуу дараах хэлбэрүүдээр явагдана. Үүнд:

А. Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн стандарт хөтөлбөрийг сайжруулах.

-                Хөгжмийн онол, сонсголын хичээл

-                Хөгжмийн гоо зүй хичээл

-                Хөгжмийн уран зохиол хичээл

-                Төгөлдөр хуурын хичээл

Хөгжмийн онол, сонсголын хичээлүүдийг хичээл бүр дээр тухайн тоглож буй зохиолтой нь уялдуулан заах болно.

Хичээл бүр дээр багшийн өгсөн даалгаварыг суралцагч хэрхэн биелүүлснээс шалтгаалан шинэ зохиолуудыг заах болно. Хичээл бүр дээр шинээр сурах зохиолууд маань хүндэрнэ.

Хичээл бүр дээр багшийн өгсөн даалгаварыг суралцагч хувиараа болон сургууль дээрээ нэмэлт цаг авч ирж давтаж байх шаардлагатай. Гэрийн даалгаваруудыг хэрхэн биелүүлснээс хичээлийн дүн, үйл явцын хурд шалтгаалах болно.

Б. Суралцагчдын сурах арга хэлбэр

-                Хичээлийн танхимд багшийн заасан онол, болон практикийн хичээлийг сурах.

-                Төгөлдөр хуурын зохиолыг багшийн тусламжтайгаар суралцах.

-                Гэрийн даалгаварт өгөгдсөн зохиолуудыг давтаж бэлдэх.

10. Багшид тавих шаардлага: Тухайн хөтөлбөрөөр сургалт явуулах багш нь бакалавр, түүнээс дээш боловсролыг эзэмшсэн, төгөлдөр хуур болон онолын хичээлийн заах аргын зохих дадлага, туршлагатай байх хэрэгтэй.

11. Сурах нөхцөл: Төгөлдөр хуур хөгжимтэй, нотны шугам татсан самбартай, танхим, СD, видео, DVD, бичлэг, техник хэрэгсэл, холбогдох нот, сурах бичигтэй байна.

12. Хичээлийн үндсэн агуулга:

А шатлалын төвшин (9 сар)

-                Хөгжмийн онолын суурь мэдлэг

-                Диафазоны хичээл

-                Түлхүүрүүд

-                Хэмжээ

-                Метр, размер

-                Пауз

-                Түлхүүрийн ба тохиолдолын тэмдэгүүд

-                Өргөлт буюу акцент, стакотта

-                Лягато

-                Синкоп

-                Дахилтын тэмдэг

-                Уртасгал буюу фермата

-                Мажор, минор

-                Гамм, аккорд, арпеджио

-                Хөгжмийн зохиолын ялгаануудыг таниж сурах

-                Дэлхийн хөгжмийн зохиолчидтой танилцах

-                Төгөлдөр хуурын зохиолуудыг тоглож сурах

-                Гарын барил ба суудал

-                Хурууны дугаар

-                Төгөлдөр хуурын даруулууд

-                Төгөлдөр хуурын жижиг хэмжээний зохиолуудыг тоглох

Хичээлийн сэдэв болон зохиолын нэр

                Нийт

1

Соль түлхүүр, үндсэн долоон эгшиг сурах

Төгөлдөр хуурын бүтэц, гарын тавил, суудал сурах

Хурууны дугаар сурах

Хэмжээ сурах

Метр размер сурах

Дин-дон,

2

2

alphabet song

англи дуу

2

3

Пауз, Дахилт сурах

Жучка и кот,

англи дуу

                      2

4

Түлхүүрийн ба тохиолдолын тэмдэгүүд

Холбоос буюу лягато

На льду, Весёлые гуси

2

5

Ходила младшёнька по борочку, Коровушка

А кто у нас умный?, Баю-баю

2

6

Фа түлхүүр

Фермато

Казачок, Птичка

2

7

Журавель, Осень

2

8

Раз морозною зимой, Тень, тень

2

9

Ode to Joy, Воробей

2

10

Колыбельная, The bee-Hive

2

11

Ригодон, The from Capriccio Italion

2

12

ШАЛГАХ ХИЧЭЭЛ

2

13

Бурре, Variation on a theme by Mozart

2

14

Andante, At the fountain

2

15

Песенка про чибиса, At the fountain

2

16

Старинная французская песня, A new Irish tune

2

17

Марш, Ариозо

2

18

Diacer D`amor, Comptown Race

2

19

Can, Can, Cuckoo Waltz

2

20

Minuet, Ratapian

2

21

Minuet, Big ben Rings again

2

22

Theme from sonata, Waltz in A minor

2

23

Music Box, Le Quattro Stagioni

2

24

ШАЛГАХ ХИЧЭЭЛ

2

25

Scherzo, Nocturne. Op 9

2

26

Swordfish, Romance de Amor

2

27

Summer song, Barcarolle

2

29

Wiegenlied, On wings of Song

2

30

“Загалмайлсан эцэг” киноны дуу, Санта Лучия,

2

31

Этюд 117 хуудас, Этюд 119 хуудас,

2

32

Этюд 121 хуудас, Этюд 122 хуудас,

2

33

Этюд 123 хуудас, Этюд 124 хуудас

2

34

Этюд 130 хуудас, 108 вальс

2

35

112 Танец, 116 Менует

2

36

ШАЛГАХ ХИЧЭЭЛ

2

                                                                                                                      Нийт 72 цаг

Төгөлдөр хуурын хичээлийн хөтөлбөр

/Суралцах дээд түвшин/

1.Хичээлийн нэр:           Төгөлдөр хуур

2. Судлах хугацаа:                    9 сар

3. Заах хугацаа:             Нийт 216 цаг

4. Хамрах хүрээ:            5-12 ангиудад сургалтын төлөвлөгөөний дагуу заагдана

4. Боловсруулсан багш:   С.Энхбулаг (хөгжим судлаач, онол сонсголын багш)

5. Сургалт хариуцсан:   Б.Бат-Өлзий (менежер)

6. Зорилго: Энэхүү хичээлийн зорилго нь суралцагчдын хөгжмийн дуу авианы өндөр, нам урт, богино, өнгө болон лад, дэвсгэр хөг, аялгуу, дуурьсгалыг нарийн ялгах, дуулах, сонсож бичих зэрэг арга барилд сургахад орших ба сонсголын хичээл нь байгаль, нийгэм амьдралын хүрээнд аливаа юмс үзэгдлийг дуу хөгжмөөр дамжуулан зөв сонсох, хөгжмийн урлагийн бүтээлийг ойлгох, сонсож тодорхойлох, сонсож бичих, ноотоор дуулах, түвшинд сонирхол хэрэгцээ шаардлага, авъяасаа бүтээлчээр хөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино.

7. Зорилт: Сонсголын хичээлийн зорилт нь суралцагчдын тодорхой хэмжээний авъяас дээр тулгуурлан тэдэнд нотны ухааныг, хөгжмийн онолын суурь мэдлэгийг олгох явдал юм.

8. Ач холбогдол: Энэхүү хичээлээр суралцагсад нь нэгдүгээрт сонсголын чадамжаа дээшлүүлж, хөгжмийн онолын анхан шатны мэдлэгийг олж авснаар тоглож буй уран бүтээлийнхээ тухай тодорхой ойлголттой болж чадах ба түүнийгээ хөг, лад, дуурьсалын гармони, хэлбэр гэх мэт аль ч талаас нь танин мэдэж, зохиолоо өөрийнх нь хэв маягт тохируулан боловсруулж тоглож сурахад чухал ач холбогдолтой юм. Мөн хоёрдугаарт тодорхой хэмжээнд энэ хичээлийг эзэмшсэнээр цаашид хөгжмийн боловсролоо шат ахиулан суралцахад тус нэмэр болох болно.

9. Шаардлага: Сонсгол онолын хичээлээр суралцагсад нь хөгжмийн аливаа нэг зэмсэгээр хичээллэдэг, тоглодог байх шаардлагагатай бөгөөд энэ нь сургалтын үр дүн тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

10. Сургалтын арга: Сонсголын хичээл нь сургалтын төлөвлөгөөний дагуу дараах хэлбэрүүдээр явагдана.  Үүнд:

А. Багшийн сургалтын арга хэлбэр

-                Дуулуулах

-                Сонсож тодорхойлуулах

-                Сонсож бичүүлэх

-                Онолын мэдлэг олгох

Дуулуулах төрлийн хичээлээр хөгжмийн эшиг, авиаг цэвэр, зөв дуулуулах сургах, дэвсгэр хөг дэх өрөг, интервал, аккордын тогтолцооны утгыг ойлгож дуулуулах, хэмжээ, хэмнэлийг хөгжүүлэх, гараар удирдан дохиж дуулуулах, ганцаар болон хоршил, бусадтай хамтран дуулуулах, (хичээл бүр дээр 1-2 дасгал заавал дуулах шаардлагатай ), нот шууд харж дуулах, унших хэлбэрээр сургана.

Сонсож тодорхойлох хичээл нь 2 чиглэлээр явагдана. 1 чиглэл нь 1-2 хоолойн (хөгжмийн зохиолыг сонсож ерөнхий шинжлэл (анализ) хийлгэнэ. Жишээ нь: аялгууны бүтэц, шинж чанар, лад, хэмжээ, хэмнэл гэх мэт. 2 чиглэлээр хөгжмийн зохиолын жижиг элементүүд болох интервалууд, дэвсгэр хөг дэх интервал, аккордын цуваа, дэвсгэр хөгийн төрөл зэргийг тодорхойлуулж сургана.

Сонсож бичүүлэх (диктант) хичээл нь хөгжмийн ой тогтоомжийг хөгжүүлж, сонссоноо бичгээр илэрхийлэн үзүүлдэг, сонсгол болон онолын хичээлийн цогц мэдлэгийг шаардсан хүнд хэлбэр юм. Энэ хичээлийг ритмийн диктант, цээж диктант, аялгууны диктант гэсэн 3 чиглэлээр явуулна. Ритмийн диктант нь нэг өнгөн дээр эсвэл гаммаар янз бүрийн хэмнэлүүдийг тоглож бичүүлнэ. Цээж диктант нь 1-2 такт мотив, фразаас бүтсэн аялгууг 1-2 тоглож цээжээр бичүүлнэ. Хамгийн гол чиглэл нь аялгууны диктант бөгөөд 1 ба 2 хоолойгоор байна. Гэрийн даалгаварт суралцагчдын өөрсдийн мэддэг хүүхдийн, ардын, зохиолын дууг ноотоор бичүүлнэ. (тухайн шатанд зохицсон байхаар багш зөвөлгөө өгнө.)

Онолын мэдлэг эзэмшүүлэх хичээлээр тухайн шатанд үзвэл зохих, сонсголын хичээлд шаардлагатай онолын мэдэгдэхүүн, хөгжмийн хэллэгүүдийг хичээлээс хичээлд гүнцгийрүүлэн үзнэ. Сургалтын явцад суралцагсдаас хамааран, тэдний авъяас, чадвар, сэтгэхүйн онцлогийг харгалзан үзэж өгөгдсөн хөтөлбөрийг бага зэрэг хөгөрүүлэх эсвэл хүндрүүлэх зэрэг өөрчлөлтийг хийж болно.

Б. Суралцагчдын сурах арга хэлбэр

Танхимд багшийн удирдлагаар дасгал хөг, дэвсгэр хөг, интервал, аккордуудыг дуулах, сонсож тодорхойлох, сонсож тодорхойлох, сонсож бичих,

Сурах бичиг, дасгалууд болон дадлагын дэвтэр дээр ажиллах.

Бие даан дуулах, сонсож тодорхойлох, сонсож бичих, хөгжмийн онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх

11. Багшид тавигдах шаардлага: Тухайн хөтөлбөрөөр сургалт явуулах багш нь бакалавр, түүнээс дээш боловсролыг эзэмшсэн, сонсголын хичээлийн болон бусад хөгжмийн боловсролын заах аргын зохих дадлага, туршлагатай байх хэрэгтэй юм.

12. Сурах нөхцөл: Төгөлдөр хуур хөгжимтэй, нотны шугам татсан самбартай, танхим, СD, видео, DVD, бичлэг, техник хэрэгсэл, холбогдох нот, сурах бичигтэй байх.

13. Хичээлийн үндсэн агуулга:

А шатлалын төвшин   ( 9 сар )

Дуулах.

-                Үндсэн 7 эгшгийг зөв, цэвэр

-                Тогтворгүй эгшгийг зөвшөөрүүлж

-                Хүчтэй ба хүчгүй хэмийг мэдэрч

-                Нэг тэмдэгтэй мажор, минорын гаммыг өгсөх, уруудах хэлбэрээр

-                Тогтвортой гурвал эгшгийг өгсөх, уруудах хэлбэрээр

-                Дасгалуудыг зохиогчийн заах аргын дагуу сургах

Сонсож тодорхойлох.

-                Хөгжмийн зохиолын шинж чанар

-                Тогтвортой, тогтворгүй өрөг

-                Хүчтэй, хүчгүй хэм

-                Өгсөж, уруудах хөдөлгөөн

Сонсож бичих

-                До мажорын гаммаар бүтэн, хагас, дөрөвт, наймт ноотуудаас бүтсэн ритмийн диктант

-                Секундээр өгсөж, уруудсан диктант

Хөгжмийн онолын мэдлэг

-                Ноот бичлэгийн анхны мэдэгдэхүүн (ноотны байрлал, ишийг зөв бичих, размер, тактыг тэмдэглэх гэх мэт )

-                Эгшгийн өндөр, нам ба урт, хүч

-                Эгшгийн эрэмбэ, өрөг  

-                Тогтвортой, тогтворгүй өрөг

-                Соль, фа түлхүүр

-                Түлхүүрийн ба тохиолдлын тэмдэгүүд

-                Хэмжээ ба хэм ( 4/2, 4/3 )

Хичээлийн сэдвийн нэр

Нийт

1

Үндсэн долоон эгшиг, ноот бичих

2

2

Дадлагын ажил, гамма дуулах

8

3

Тогтвортой, тогтворгүй эгшиг (өрөг), гамма дуулах 

8

4

Дадлагын ажил, өнгө сонсох

8

5

Ноот бичлэгийн анхны мэдэгдэхүүнүүд, ноот бичих, гамма дуулах

6

6

Ноотны урт богино буюу ритмийн задаргаа, дуулах дасгал

6

7

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах

8

8

Хэмжээ, хэмнэлийн элементүүд, метр, сонсох, дуулах

8

9

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах, диктант

8

10

Түлхүүрийн ба тохиолдлын тэмдгүүд

6

11

Соль , фа түлхүүр

4

2

12

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах, диктант

                                                      А шатлалын төвшин

                                                       Нийт 72 цаг

В шатлалын төвшин 9 сар

Дуулах

-                Тогтворгүй эшгийг зөвшөөрүүлж

-                Хүчтэй, хүчгүй хэмийг мэдрүүлж

-                0-2 тэмдэгтэй мажор, минорын гаммыг энгийн, гармончилсон, аялгуучилсан, давхар гармончилсон хэлбэрээр

-                Тогтвортой гурвал эгшгийг өгсөж, уруудуулж

-                Терц, секундээс бүтсэн секвенцүүд

-                Дасгалуудыг зохиогчийн заах аргын дагуу сургах

Сонсож тодорхойлох  

-                Хөгжмийн зохиолын шинж чанар

-                Тогтвортой ба тогтворгүй өрөг

-                Хүчтэй, хүчгүй хэм

-                Өгсөж, уруудаж хөдөлгөөн

-                Диссонанс, консонас интервалын ялгаа

Сонсож бичих

-                До мажорын гаммаар бүтэн, хагас, дөрөвт, наймт ноотуудаас бүтсэн ритмийн диктант

-                Тогтвортой гурвал эгшиг, терц, кварт, секст, интертвалын үсрэлттэй аялгууны диктант

Хөгжмийн онолын мэдлэг

-                Интервалын анхан шатны мэдэгдэхүүн (өрөг хэмжигдэхүүн )

-                Хувиргалтын тэмдэгүүд

-                Хагас, бүтэн тон

-                Хүчдэлийн тэмдэгүүд  (динамикийн )

-                Өргийг тэмдэглэх ба бичих

-                Хэмжээ ба хэм ( 4/2, 4/3 )

-                Затакт ( сул такт, хагас такт )

-                Онцгой хэмнэлүүд

-                Гармончилсон, аялгуучилсан, давхар гармончилсон мажор ба минорын бүтэц

Хичээлийн сэдвийн нэр

Нийт цаг

1

C – dur , a-moll (4 хувилбар )

2

2

Интервал (өрөг хэмжигдэхүүн )

6

3

Дасгал, диктантууд

6

4

Нэг тэмдэгтэй мажор ба минор

4

5

Интервал  (өрөг хэмжигдэхүүн )

4

6

Дасгал, диктантууд

8

7

1-2 тэмдэгтэй мажор ба минорыг 4 хувилбараар дуулах

6

8

Интервал  (өрөг хэмжигдэхүүн ) Т35  Т6 Т46

6

9

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах, диктант

8

10

0-2 тэмдэгтийн мажор ба минорыг 4 хувилбараар дуулах

4

11

Интервал  (өрөг хэмжигдэхүүн ) Т  Т Т

8

  12

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах, диктант

10

  13

В шатлалын төвшин

Нийт цаг 72

С шатлалын төвшин 9 сар

Дуулах

-                Тогтворгүй эшгийг зөвшөөрүүлж

-                Хүчтэй, хүчгүй хэмийг мэдрүүлж

-                0-3 тэмдэгтэй мажор, минорын гаммыг энгийн, гармончилсон, аялгуучилсан, давхар гармончилсон хэлбэрээр

-                Диатоник интервалуудыг өргөөс

-                Диатоник интервалуудыг дэвсгэр хөгт

-                Терц, секундээс бүрдсэн секвенцүүд

-                Дасгалуудыг зохиогчийн заах аргын дагуу сургах

Сонсож тодорхойлох.

-                Хөгжмийн зохиолын шинж чанар

-                Тогтвортой ба тогтворгүй өрөг

-                Хүчтэй, хүчгүй хэм

-                Диссонанс, консонанс интервалын ялгаа

-                Диатоник интервалуудыг өргөөс

-                Диатоник интервалуудыг дэвсгэр хөгт

-                Мажор, минорын гурвал эгшиг ба тэдгээрийн хөнтрөлүүдийг

Сонсож бичих

-                До мажорын гаммаар бүтэн, хагас, дөрөвт, наймт, арванзургаат, синкоп хэмнэлээс бүтсэн ритмийн диктант

-                Диатоник интервалууд

-                Мажор, минорын гурвал эгшиг ба тэдгээрийн хөнтрөлүүдийг

-                Диатоник интервалын үсрэлттэй аялгууны диктант

Хөгжмийн онолын мэдлэг 

-                Урьд үзсэн онолын мэдэгдэхүүнээ бататгах

-                Диатоник интервалууд (өрөг ба тон хэмжигдэхүүн)

-                Мажор, минорын гурвал эгшиг ба тэдгээрийн хөнтрөлүүдийг

-                0-3 тэмдэгтэй дэвсгэр хөгүүд

-                Ижил тэмдэгтэй мажор ба минор (зэрэгцээ буюу паралель )

-                Мажорын   гаммын өгсөх ба уруудах бүтэц

-                Затакт ( сул такт, хагас такт )

-                Онцгой хэмнэлүүд ( триоль, синкоп  гэх мэт )

-                Хэмжээ ба хэм ( 4/2,4/4 4/3, 8/3, 8/6   )

-                Гармончилсон, аялгуучилсан, давхар гармончилсон мажор ба минорын бүтэц

-                Эгшгийг уртасгах тэмдэгүүд (легато, цэг, фермато )

-                Диапазон, регистер

Хичээлийн сэдвийн нэр

Нийт

1

0-2 тэмдэгтэй   dur  ба moll

6

2

Интервал Ц4 Ц5 И3 Б 3 аккорд Т 35 Т6 Т 46

8

3

Дасгал, диктантууд

8

4

Нэгээс гурван тэмдэгтэй мажор ба минор

6

5

Интервал Ц4 Ц5 И3 Б3 И6 Б6.  аккорд Т 35 Т6 Т 46

4

6

Дасгал, диктантууд

8

7

Нэгээс гурван тэмдэгтэй мажор ба минор  C – dur (хроматик гамма )

4

8

Интервал  (өрөг хэмжигдэхүүн ) Ц4 Ц5 И3 Б3 И6 Б6 И7 Б7 аккордууд Т35 Т6 Т46 D35 D6 D46  

4

9

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах, диктант

8

10

0-3 тэмдэгтийн мажор ба минор дуулах C – dur (хроматик гамма )

4

11

Интервал Ц4 Ц5 И3 Б3 И6 Б6 И7 И2 Б2 Аккордууд: TSD ба тэдгээр аккордын хөнтрөлүүд  (Т35 Т6 Т46)

8

12

Дадлагын ажил, өнгө сонсох, дасгал дуулах, диктант

4

13

С шатлалын төвшин

Нийт цаг 72

14. Үнэлгээ

Суралцагчдын ирц, хичээлийн идэвх, бие даалт, бичгийн ажил, мэдлэг чадварыг хамруулан үзэж дүгнэнэ.

Хичээлийн явцын асуулга, бичгийн ажил, батлах шалгалтаар дүгнэнэ.

Шалгалтын асуулт нь хичээлийн хөтөлбөрийн бүрэн агуулгыг хамарсан байна.

Батлах шалтгалтын хөндлөнгийн зарчмыг баримтлан авна.

Суралцагчдыг дүгнэхдээ хичээлийн явцын асуулга, викторина, бичгийн ажил, батлах шалгалтанд авсан онооны дундажаар рейтинг оноог гаргаж, голч дүнгээр дүгнэнэ.

12.  НОМ, ГАРЫН АВЛАГА

PIANO I, PIANO II

Энэхүү төсөлд бид “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургууль “Kawai” компанитай хамтран гаргасан PIANO I, PIANO II төгөлдөр хуурын сурах бичгүүдийг ашиглах бөгөөд мөн онолын суурь хичээлд Япон, Орос болоод бусад орны онолын хөтөлбөрүүдээс түүвэрлэн ашиглах юм.

PIANO I сурах бичиг нь хүүхэд залуучуудад хөгжмийн онолын ерөнхий мэдэгдэхүүн болоод хөгжмийн эрин үеүдийн түүхийн ойлголтыг өгч төгөлдөр хуур хөгжмийг тоглож сурах анхан, дунд шатны нийт 29 дуу, зохиол бүхий хөтөлбөрийг өөртөө агуулсан байдаг.  Мөн хүүхдүүдийг урлагийн боловсролтой болоход чиглэсэн гоо зүйн сонирхолтой агуулга бүхий хөтөлбөр юм.

PIANO II сурах бичиг нь өмнө хөтөлбөрийнхөө үргэлжилсэн буюу ахисан шатны хөтөлбөр бөгөөд үүнд дэлхийн суут 11 хөгжмийн зохиолчын 17 сонгодог болон орчин үеийн төгөлдөр хуурын эх бүтээлүүдийг зохиолчын намтар түүхийн хамтаар оруулсан цогц сургалтын хөтөлбөр юм.

Түүнчлэн дээрх хоёр төгөлдөр хуурын сурах бичиг нь “Kawai” компан болон “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулиас Монголын нийтийн гоо зүйн боловсролд зориулан гаргасан манай орны анхны цогц мэргэжлийн сургалтын хөтөлбөр юм. Эдгээр сурах бичгүүдийг анх 2011 онд худалдаанд гарсанаас нь хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн хөгжмийн сургалтын төвүүд, мэргэжлийн төгөлдөр хуурын багш нар өөрийн үндсэн гарын авлага, сургалтын хөтөлбөрөө болгон өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа юм.

6:6 НИЙГМИЙН МЭТГЭЛЦЭЭН

АГУУЛГА

  1. Мессеж
  2. Зорилго, зорилт
  3. Нэвтрүүлгийн зохиол
  4. Хугацаа



МЕССЕЖ

6 нэр дэвшигч

6 сэдвээр халз мэтгэлцэнэ.

Цуурхалаар биш БАРИМТААР ЯРИЛЦЪЯ

Амаар биш АЖЛААР ӨРСӨЛДЬЕ

Үгээр биш БОДЛОГООР МЭТГЭЛЦЬЕ



ЗОРИЛГО

Сонгогчдын зүгээр ирж болох дайралт, сөрөг сэтгэгдэл, сонгогчдидод бий болсон буруу ойлголтуудыг урьдчилан судалж тодорхойлон мэтгэлцээний аргаар хариулт, тайлбар өгч, сонгогчдийг зөв мэдээлэл, зөв ойлголттой болгоход нэвтрүүлгийн зорилго оршино. 

Зорилт 1. Тухайн контентыг уламжлалт аргаар биш сонирхолтой, шинэлэг аргаар үзэгчдийн анхаарлын төвд авчирж, үзэгчдийн тоог өсгөх юм.

Зорилт 2. Мөрийн хөтөлбөрийг хялбар аргаар, цэгцтэй байдлаар, тулгарч буй асуудлуудад нь шийдэл болгох байдлаар сонгогчидод ойлгуулна.

Зорилт 3. Нэр дэвшигчдийг нэг доор, багаар танилцуулна.



НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИОЛ

Нэвтрүүлэг эхлэхэд үзэгчдийн алга ташилтаар хөтлөгч индэрт гарч ирнэ. Хөтлөгч нэвтрүүлгийг товч танилцуулаад, нэвтрүүлгийн оролцогч- мэтгэлцэгчдийг танилцуулна. Хөтлөгчийн баруун гар талд нэр дэвшигч 6 хүн, зүүн гар талд сонгогчдийн төлөөлөл болсон 6 хүн зогссон байна. 6 хүн нас насны болон мэргэжлийн төлөөлөл байна. Асуудлуудаа сайн мэддэг хүмүүс байна.

Хөтлөгч дэлгэц дээр тухайн тойрогт тулгамдаж буй түлхүүр асуудлуудыг танилцуулж, эхний асуултыг тавьна. 

Асуулт тавьсаны дараа сонгогчдын төлөөлөл 1-р асуудлыг улам лавшруулан асуудлыг өдөөж довтолгоо хийнэ. Довтолгоо хийж эхлэхэд цаг явж эхэлнэ. 2мин болоход цаг дуугарч микрофон хаагдана.

Довтолгоонд 1 нэр дэвшигч няцаалт өгч 2мин ярьна. Ярьж эхлэхэд цаг дуугарч 2мин дуусахад мөн цаг дуугарч микрофон хаагдана. Шаардлагатай үед нотлох агуулгыг дэлгэцээр гаргана.

Дахин сөрөг довтолгоо сонгогч 2мин-р хийнэ. Ийм хэлбэрээр 1 сэдэвээр 2 нэр дэвшигч, 2 сонгогч нийт 4 хүн, тус бүр 2 минутаар мэтгэлцэнэ. 

1-р сэдэв дууссаны дараа 2 сэдэвийн асуудлыг хөтлөгч танилцуулна. Өмнөх процесс дахин үргэлжилнэ.



ХУГАЦАА

1 асуудлаар 2 нэр дэвшигч, 2 сонгогч мэтгэлцэнэ. 

4 хүн* 2мин (1удаа)* 2удаа (1 хүн 2 удаа үг хэлнэ)= 16мин 

6 асуудлаар* 16мин= 96мин

96мин + Хөтлөлт, холболт, шторк 14 мин = 110 мин






Жишээ авч судлах

https://www.youtube.com/watch?v=RKNd_S3iXfs

DUGUILAN.mn

Үндэсний оюун санааны дугуйлан



Төлбөртэй мэдээ, хаалтын гэрээнээс татгалзсан нам, улс төрийн 

ЗАХИАЛГАГҮЙ ЦАХИМ ОРЧИН

7 ХОНОГ              1 СЭДЭВ               10 НИЙТЛЭЛ

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд ардын дугуйлангууд чухал үүрэг гүйцэтгэсэнтэй адил Монгол Улс үндэстний итгэл үнэмшил, эрхэм зүйлс, нэгдмэл оюун санааны тухай хэлэлцэж буй энэ цаг үед үндэсний оюун санааны ДУГУЙЛАН байгуулагдлаа.

ДУГУЙЛАН нь Төлбөртэй мэдээ, хаалтын гэрээнээс татгалзсан нам, улс төрийн ЗАХИАЛГАГҮЙ ЦАХИМ ОРЧИНг бүтээж, үндэсний хөгжлийн суурь асуудлаар 7 хоногт 1 сэдвээр чөлөөт нийтлэлчид бичнэ. Нэг сэдвийг олон өнцөгөөс харсан судалгаатай, баримттай, нотолгоотой, хэн нэгний захиалгагүй, үр дүнтэй агуулгыг танд хүргэнэ.

АГУУЛГЫН БҮТЭЦ

  • НИЙТЛЭЛ
  • ТОЙМ
  • ЯРИЛЦЛАГА
  • НЭВТРҮҮЛЭГ
  • ЧУУЛГАН

СЭДЭВ

  1. Монгол Хүн Монгол байхаа больсон уу?
  2. Монгол хүн Монголдоо ажиллаж амьдрах нөхцөл байна уу?
  3. Монгол яагаад Азийн бар болоогүй вэ?
  4. Та хүүхдээ ямар хүн болоорой гэж захидаг вэ?
  5. Яг одоо бизнес хийх залуус ямар салбарт хүчээ үзэх ёстой вэ?
  6. Монголдоо ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломжтой вэ
  7. Монгол брэнд бүтээх боломжтой юу? Ямар брэнд?
  8. Бүх Монголчууд ажилтай байх боломжтой юу?
  9. Монголчууд бидний хүсний аюулгүй байдал хангагдсан уу?
  10. Монголчууд бид хоол хүнсээ үйлдвэрлэж өөрсдийгөө бүрэн хангах боломжтой юу?
  11. Монголыг гадаадууд хэн гэж төсөөлдөг вэ?
  12. Монгол хүний оюуны чадвар үнэхээр өндөр үү?
  13. Ардчилал бидэнд юу авчирсан бэ?
  14. Монголд Цөмийн хаягдал булшлах уу?



АГУУЛГЫН БҮТЭЦ

Агуулгын төрөл

Давтамж

Тайлбар

НИЙТЛЭЛ

Долоо хоног бүр 1 сэдвээр

Долоо хоногийн турш 1 сэдвээр хүссэн нийтлэлчид бичнэ.

ТОЙМ

Даваа гариг бүр

7 хоногт бичигдсэн бүх нийтлэлийг дүгнэж тойм бичнэ. Тоо баримтыг графикаар илэрхийлнэ.

НЭВТРҮҮЛЭГ


Бямба гариг бүр

7 хоногийн шилдэг 5 нийтлэлч оролцсон дугуй ширээний нэвтрүүлгийг MongolHD-тэй хамтран бэлтгэнэ.

ЯРИЛЦЛАГА

Даваа гариг бүр

7 хоногийн нийтлэлчдээс нэгийг онцолж дэлгэрэнгүй ярилцлага хийнэ.

ЧУУЛГАН

Жилд нэг удаа

Оны эцэст шилдэг 12 нийтлэлч илтгэл тавьж, нийгмийн оюун санаанд чухал нөлөөлөл үзүүлсэн нэг шилдэг нийтлэлчд шагнал гардуулна.

ВЭБИЙН БҮТЭЦ, ДИЗАЙН

Оронгуут СЭДЭВ томоор харагдана. Сэдэв томоор анхаарал татсан байдалтай байна. Мөн

Төлбөртэй мэдээ, хаалтын гэрээнээс татгалзсан нам, улс төрийн 

ЗАХИАЛГАГҮЙ ЦАХИМ ОРЧИН

7 ХОНОГ              1 СЭДЭВ               10 НИЙТЛЭЛ

Зэрэг МЕССЕЖҮҮД харагдахаар байрлана.

Яг доод талд тухайн сэдвээр бичигдсэн 10 онцлох нийтлэл байна. Нийтлэлийг уншигчид VOIT өгч ранклана. Хажуухан талд нь тухайн сэдэвтэй холбоотой бусад нийтлэл, 

Өмнөх 7 хоногийн СЭДЭВИЙН ЯРИЛЦЛАГА, НЭВТРҮҮЛЭГ, ТОЙМ нь харагдана.

Энэнээс доошилмогц нийтлэлчдийн өөрсдийн хүссэн чөлөөт сэдвээр бичсэн нийтлэлүүд харагдана.



УНШИГЧДИЙГ ИДЭВХИЖҮҮЛЭХ

Өөрөө нийтлэлч болох боломжтой

Нийтлэлүүдэд сэтгэгдэл, санал VOIT өгөх боломжтой

Ямар сэдвээр нийтлэл бичүүлэх талаар санал өгнө

МЕССЕЖ

1 сэдвийг олон өнцөгөөс

Долоо хоногт 1, жилд 48 сэдэв

ХЭРЭГЛЭГЧ

  • Цагийн үеийн хамгийн халуун сэдэв, хүмүүсийн хүсэн хүлээсэн, хариулт авахыг хүсдэг, чухал, суурь сэдэвүүдийг уншигчидад хүргэнэ.
  • 1 сэдэвт төвлөрөл бий болгоно



Дэлхийн энд тэнд нээлт хийгээд байгаа эрдэмтэд

Дэлхйин том компаниудад ажлаад байгаа залуус

Маш их мэдлэг, өндөр боловсролтой мөртлөө дуугардаггүй, бичдэггүй, бичээд ч яах юм билээ гэж боддог тийм хүмүүсийг л бичүүлмээр байна

МИНИЙ НУТАГ

Монголын сайхан орноор...




АГУУЛГА

  1. ТӨСЛИЙН ХУРААНГУЙ
  2. ЭРХЭМ ЗОРИЛГО
  3. АЧ ХОЛБОГДОЛ
  4. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
  5. ТӨСЛИЙН БАГ
  6. ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ
  7. ТӨЛӨВЛӨГӨӨ (Хавсралт 1)
  8. ТӨСӨВ (Хавсралт 2)



  1. ТӨСЛИЙН ХУРААНГУЙ

Төслийн нэр

МИНИЙ НУТАГ

Төсөл хэрэгжүүлэгч


Товч танилцуулга

Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, үүх түүх, овог, үндэстэн ястаны өв соёл, өвгөдийн сургааль, нутаг усныхаа эрхэм хүндтэй хүнийг алдаршуулах, эгэл баатруудын эгэлгүй үйлсийг түүхэнд үлдээх зорилтот нэвтрүүлэг.

Уран бүтээлийн төрөл

Танин мэдэхүйн аялалын хөрөг нэвтрүүлэг (60 мин)

Нэвтрүүлгийн жанр

National geographic, баримтат уран сайхны өгүүлэмж

Нэвтрүүлгийн бүтэц

Нутаг усны үзэсгэлэнт байгаль, аялал       38%

Оролцогчийн хөрөг                                         35%

Нутаг усны үүх түүх, домог, хууч яриа       10%

Овог, ястан, угсаатны өв соёл, аж байдал 10%

Асуудал хөндсөн эргэцүүлэл                       5%

Холбоос, каллаж, брэнд шторк                     2%

Холбоо барих




2. ЭРХЭМ ЗОРИЛГО

Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, үүх түүх, овог, үндэстэн ястаны өв соёл, өвгөдийн сургаалийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээнэ.



3. АЧ ХОЛБОГДОЛ

Соёлын өв, түүхийн үнэн

Даяарчлагдан буй дэлхий ертөнцөд өөрийн үндэсний өв соёлоороо ялгарч, хөгжүүлэн авч үлдэх нь чухал. Нэвтрүүлэгтээ нутаг нутгийн өв соёл, үүх түүх,  түүхийн эх сурвалж болох өтгөс буурлын хууч яриаг мөнхлөн үлдээнэ.

Бахархан дууриах эрхэмлэл

Улсдаа хийсэн бүтээснээрээ үнэлэгдсэн, нутаг орондоо хүндлэгдсэн эрхэм хүнээр хөтөчлүүлэн төрсөн нутгаар нь хамтдаа аялан хууч дэлгэж, нутаг орныхоо эрхэм хүмүүсийг дурсан ярьж, түүхийг бүтээлцсэн ухаант өвөг дээдсээрээ бахархах бахархалыг бий болгоно.

Эх орныхоо байгалийн сайханыг мэдрүүлнэ

Эх нутгийнхаа үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтоц, ан амьтан, мод ургамалыг нээн харуулж, хойч үедээ унаган нутгаа хайрлах хамгаалах сэдэлийг бий болгоно. Байгаль цаг уур хэрхэн өөрчлөгдөн хувьсаж байгааг харуулна.

Үндэсний үнэт зүйл

Сонирхолтой, бодитой мэдээллээр дамжуулан өв соёл, эх орон, өвөг дээдэс үндэсний үнэт зүйлсээ тамгалан үлдээж, хойчийн хойчид үлдээх үнэт агуулгыг бүтээж олон нийтийн сувгуудад байршуулна.

Дотоод, гадаадын аялал жуулчлал

 Монгол улсаа дэлхийд сурталчилан таниулж дотоод болон гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно.





4. ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ

Бидний уриа: Хүн төрөлхтний шинэ сэтгэлгээг тодорхойлно.

ЧҮРЭ уран бүтээлийн нэгдэл нь КУДС- ийн 2005 оны төгсөгчдийн санаачилгаар мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих нэгдмэл бодлоготой продьюсерийн системийг хөгжүүлж, тайз дэлгэцийн урлагийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц шинэ түвшинд гаргах эрхэм зорилготойгоор 2014 онд байгуулсан. Тайз дэлгэцийн салбарт 10 гаруй жил ажилласан 9 чиглэлийн мэргэжилтэй 70 гаруй уран бүтээлчдээр үндсэн багаа бүрдүүлсэн.

Уран бүтээлийн зөвлөхөөр АЖ Г.Жигжидсүрэн, АЖ Б.Мөнхдорж АЖ П.Цэрэндагва, АЖ Д.Мэндбаяр, АЖ С.Сарантуяа, УГЗ Б.Баатар, СТА О.Бат-Өлзий СТА Д.Бямбацогт нар ажилладаг.

Одоогоор “Хорионыхон”, “Найзууд миний бооцоо” жүжиг, “Амжих уу хайраа”  “Мөрөөдлийн баатар”, “Зүүд 3650”, "Харандааны золиос", "Эхлэлийн эхэнд", “Зүрхэнд харвасан од”, “Анхны хайрын түүх” уран сайхны кино, “Амьдрал”, “Өдөр бүрийн талх”, “Гэрээслэл” зэрэг баримтат киног бүтээгээд байна.




6. ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ

Хувь хүн

Үр хүүхдүүдүүд, хойч ирээдүйдээ овог удмынхаа болон нутаг утсныхаа үүх түүхийг үлдээх;

Нутгийн зөвлөл, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага

Нутаг усныхаа эрхэм хүндтэй хүнийг алдаршуулах, эгэл даруу эгэлгүй баатруудыг түүхэнд үлдээх;

Аялал жуулчлалын байгууллага

Дэлхийд хосгүй өвөрмөц сонин содон байгалийн тогтоц, үзэгдэлийг баримтжуулан үлдээх;

Байгууллага, хамт олон

Өв соёл, эх орон, түүхэн хүний тухай өгүүлэх үндэсний хэмжээний нэвтрүүлгийн бүх талаар дэмжиж хамтран ажиллах;





7. ТӨЛӨВЛӨГӨӨ


(Хавсралт 1)

#

Хийгдэх ажил


Хугацаа

Хариуцах эзэн

1

Гэрээ байгуулна


Продюсер

2

Захиалагчтай уулзалт ярилцлага зохион байгуулна

2 хоног

Найруулагч, редактор

3

Захиалагчтай хамтарч тухайн нутаг усны онцлогийн тухай нэмэлт судалгаа хийнэ

2 хоног

Сэтгүүлч, редактор

4

Ярилцлага, судалгаанд үндэслэн нэвтрүүлгийн зохиолыг сүүлийн байдлаар боловсруулж батлуулна

2 хоног

Найруулагч, редактор

5

Зураг авалт

7 хоног

Найруулагч болон зураг авалтын баг

6

Эвлүүлэг монтаж

4 хоног

Найруулагч болон эвлүүлгийн баг

7

Захиалагчид үзүүлж саналыг тусгаж батлуулна

1 хоног

Найруулагч, редактор

8

Олон нийтэд хүргэнэ


Продюсер, маркетингийн менежер


Нийт

18 хоног





МОНГОЛ СОЁЛЫН ИХ ХҮРЭЭ

Амралт, аялал жуулчлал, монгол бахархал, өв соёлын цогцолбор

Талбай: 40 га

байгалийн гэрэлтүүлэгтэй

4 улиралд байшинг нь хувирч өөрчлөгддөг байна.

Ногоон байгууламж

Органик хүнс

Сүү цагаан идээ

Жуулчидаар эсгий хийлгэх

Буудал

Саун

Чулуун сандал

Евэнт төв

Ресторан

Хиймэл арал

4 улирлын цэцэрлэг

Спорт цогцолбор

Экстрийм орчин бүрдүүлж өгнө

Гэр бүлийн цогц үйлчилгээ. Бүх насныханд зориулсан үйлчилгээ.

Гүүний сам, 

Цагаан идээ, сүү

Сүүн угаал

Айраг, сүүн сувилал

Хаус хороолол

Байгалийн ховор сонин цуглуулга

4 улирлын 

Хөдөлгөөнт барилгууд

Байшингууд хураагддаг

"ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ ӨӨДРӨГ ЭРДЭНЭТЧҮҮД" 

ОЮУНЛАГ НИЙГМИЙН ТӨЛӨӨ АЯН




АГУУЛГА

  1. ХУРААНГУЙ
  2. ҮНДЭСЛЭЛ
  3. ЗОРИЛГО
  4. ЗОРИЛТ
  5. ДАВУУ ТАЛ
  6. ЛЕКЦ, СУРГАЛТЫН СЭДЭВ, АГУУЛГА
  7. БАГ, СУРГАГЧ БАГШ НАР
  8. ТӨСӨВ
  9. ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
  1. ХУРААНГУЙ

Аяны нэр

ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ ӨӨДРӨГ ЭРДЭНЭТЧҮҮД

Санаачлагч

Эрдэнэт хот

Хамтран хэрэгжүүлэгч

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн

Үндэстэн Баг ХХК

Хамрах хүрээ

Эрдэнэт хотын төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын ажилтан албан хаагчид

Зорилго

Эрдэнэт хотын иргэдийн ёс суртахуун- төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэдийн өөрийгөө хөгжүүлж, хийж бүтээх, шинийг санаачлах урам зоригийг хурцлан бадрааж, түүгээрээ дамжуулан эх орныхоо ирээдүйн сайн сайханд эерэг өөрлөлт авчирна.

Түлхүүр үг

ЁС СУРТАХУУН ЗӨВ ТӨЛӨВШИЛ

ӨӨДРӨГ СЭТГЭЛ ЭЕРЭГ ХАНДЛАГА

МОНГОЛ ХҮНИЙ УНАГАН ТӨРХ

МОНГОЛ БАХАРХАЛ

ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ

БАДРАНГУЙ
УРАМ ЗОРИГ
АМЖИЛТ

Ажлын үе шат

1-р шат: Эрдэнэт хотын Төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын нийт удирдах ажилтнуудад лекц, сургалт зохион байгуулна

2-р шат Эрдэнэт хотын Төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын дунд шатны удирдлагуудад лекц, сургалтыг зохион байгуулна. Оролцогчдоос сонгон шалгаруулах замаар Аяныг үргэлжүүлэх Сургагч багш нарыг бэлтгэж, сургалтын пресентаци, гарын авлага, хэрэглэгдэхүүнээр хангаж аяныг цааш давалгаалуулан байгууллага, хамт олондоо өрнүүлэхэд мэргэжлийн туслалцаа, зөвлөмжөөр хангана.

3-р шат Бэлтгэгдсэн сургагч багш нартай хамтран Эрдэнэт хотын байгууллага, сургууль, олон нийтэд аяныг үргэлжүүлэн давалгаална.

Энэ хугацаанд: Хэвлэл мэдээлэл, сошл орчинд ёс суртахуун, өөдрөг эерэг сэтгэлгээний агуулга, видео, зөвлөмжийг бэлтгэж олон нийтэд тогтмол хүргэнэ.

Лекц, сургалтын онцлог

  • Удирдах эвдүйг олгох үндсэн мэдлэг, ойлголтуудаас гадна орчин үеийн арга, техникүүдийг олгоход чиглэсэн цогц хөтөлбөрөөр хичээллэнэ.
  • Хичээлүүдийг менежментийн олон улсын туршлагатай, шилдэг багш, сургагч нар заана.
  • Хичээл бүр тренинг- консалтинг хэсгүүдээс бүрдэж, онол-практик (20: 80) хослуулсан хэлбэрээр, сургалтын орчин үеийн посттренинг аргууд ашиглан явагдана.
  • Сургалтанд оролцогчид өөрсдийгөө сорих сорил, дасгал, кейсүүдээр түвшнээ тогтоох боломжтой.

  1. ҮНДЭСЛЭЛ

Өндөр ёс суртахуунтай, өөдрөг сэтгэлтэй хүн бол тухайн нийгэмдээ эерэгээр нөлөөлөгч, үлгэрлэн дагуулагч, өөрчлөлтийг авчирж чадах том хүч юм. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байна.

Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.

Дэлхийн олон нэрт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгчид “хүн өөрөө ямагт зөв сайн үйл хийх, сайн зүйл бүтээх эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал”, харин нийгэм бол “хүний ёс зүйн төлөвшлийн шалгуур”,  ёс зүйн боловсрол нь хүхэд залуучууд, бие хүнээс өөрсдөөс нь, гэр бүлээс, байгууллага хамт олноос эхэлж явагддаг прагматик байх ёстой гэж үздэг.

Тиймээс Эрдэнэт хотын албан байгууллага, удирдлагуудаас эхлэн ёс суртахуунлаг, оюунлаг, өөдрөг ирээдүйг бүтээхэд өөрсдөө үлгэрлэн нөлөөлж, эерэг өөрлөлтийн төлөө нэгдэхэд бид өөрчлөлтийг авчирах боломжтой.

Бид хойч үеээ ёс суртахуунтай, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх аав, ээж, ахмад үе, насанд хүрэгчид өөрсдөө биеэр үлгэрлэн, үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх ороныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрсдийн хөдөлмөрөөр, урлаг, сургаалаар үлгэр жишээ болох ёстой. Улс орон маань ч эрх зүйт төртэй, сайн засаглалтай, иргэний ардчилсан нийгэмтэй  орон байхын тулд ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн ойлголтуудыг иргэддээ төрхөөс нь эхлээд насан туршид нь тасралтгүй олгох шаардлагатай байна. Учир нь хүн бүр хүнлэг, сайн хүн байж, зөв амьдрах үүрэгтэй.




  1. ЗОРИЛГО

Эрдэнэт хотын иргэдийн ёс суртахуун- төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэдийн өөрийгөө хөгжүүлж, хийж бүтээх, шинийг санаачлах урам зоригийг хурцлан бадрааж, түүгээрээ дамжуулан эх орныхоо ирээдүйн сайн сайханд эерэг өөрлөлт авчирна. Улмаар нийгэмд ёс суртахууны боловсрол, эерэг хандлагаар нөлөөллийг бий болгож, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангана.

Монгол хүний дэлхийд илүү амжилт гаргаж байгаа салбараар дамжуулан Монгол хүний онцлог, Монгол үндэсний давуу талыг Монголчууддаа ойлгуулж, бахархал, сэдэл тэмүүлэл өгч, бүтээлч монгол хүнийг бий болгоход хувь нэмэр оруулж БИД ХАМТДАА ЧАДНА гэсэн урам зориг, итгэл үнэмшил өгнө.



  1. ЗОРИЛТ
  1. Зөв хүмүүжил төлөвшилтэй, хүндэтгэлтэй харилцаатай, эерэг хандлагатай, үнэнч шударга занг дэмжин хөгжүүлж, нийгэмд эерэг өөчлөлт авчирна.
  2. Сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал зэрэг ёс суртахууны үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
  3. Үнэнч байх, хүнлэг, энэрэнгүй байх, хөдөлмөрч хичээнгүй байх, хамтач байх, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулдаг байх, байгаль орчныг дээдлэн хамгаалдаг байх, эх оронч байх зэрэг ёс суртахууны зарчмуудыг баримталдаг болгож, сэтгэлд нь суулгах
  4. Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах г.м. ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох
  5. Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох
  6. Нийгэмд өөрийн байр суурийг олох, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадвартай болгох
  7. Монгол үндэсний туйлын давуу талыг тодруулан харуулна. Монгол залуусдаа хийж бүтээж боломжийг олж харуулна



5. АЯНЫ ДАВУУ ТАЛ

  1. ЦОГЦ СИСТЕМТЭЙ ЛЕКЦ, СУРГАЛТ. Сургалтын сэдэв, давтамж нь системтэй, нэгдсэн зохион байгуулалттай байх тул үр дүнтэй. Хувь хүн хүн өөрийнхөө амьдралд туршиж хэрэгжүүлж болохуйц сэдэв агуулгаар, хүний өдөр тутмын амьдралд тулгарч байдаг асуудлуудад хариулт өгөхөд чиглэнэ.
  2. МЭРГЭШСЭН БАГШ НАР. Салбартаа олон жил судалгаа хийсэн туршлагатай мэргэшсэн бөгөөд илтгэх өндөр ур чадвартай багш нараар багаа бүрдүүлсэн. Сургагч багш нарыг эрж хайх, холбоо тогтоох, судлах, сургалтыг зохион байгуулах зэрэгт зарцуулж байдаг цагийг хэмнэнэ.
  3. ШИНЭЛЭГ ХӨТӨЛБӨР Лекц, сургалтын хөтөлбөрт баг хамт олны уур амьсгалыг нэгтгэн нягтруулах багийн ажиллагааны идэвхижүүлэх, сонирхолтой багийн тоглоом, тэмцээнийг оруулж өгснөөр илүү баялаг, сонирхолтой болдог.
  4. ВИДЕО, ФОТО АГУУЛГА. Аяны үеэр видео, фото агуулгууд тогтмол хэвлэл мэдээллээр хүрснээр аяны тархах хүрээ, нөлөө улам өргөжих боломжтой.

6. ЛЕКЦ, СУРГАЛТЫН СЭДЭВ АГУУЛГА

Сэдэв

Агуулга

Сургагч багш

Монгол удирдахуйн 7 сургаал

  • Монгол удирдагчийн зан чанар, хандлага, харилцаанд суралцах
  • Эерэг хандлага
  • Хүнлэг харилцаа
  • Үнэнч шударга зан
  • Авьяас билэг-дуртай ажил

Г.Тэгшбүрэн

Өөрийгөө таньж бусдыг удирдах боломжтой болно. 

  • Өөрийгөө таньж олоод, өөрийгөө зөв удирдах
  • Өөрийгөө таниулах арга барил, төрөл хэлбэр
  • Өөрийгөө таньж бусдыг таних боломжтой
  • Хүнийг таньж удирдах нь хамгийн дөт зам

Г.Тэгшбүрэн

Удирдлага ба ажилтны харилцаанаас багийн бүрдэлт бий болно.

  • Харилцааны ур чадвар, удирдах ажилтны харилцаа, ажилтан хоорондын харилцааны арга барилд сургах
  • Харилцаа- коммуникаци гэж юу вэ?
  • Хамтын ажиллагаа хэрхэн бий болох вэ?
  • Харилцаа хамтын ажиллагаа
  • Харилцааны төрөл, ангилал-харилцах ур чадвар
  • Нээлттэй, бүх чиглэлд, санал бодлоо хуваалцдаг, эргэх холбоотой, коүч буюу хамтын ажиллагаа хийдэг, зөрчил зөрөлдөөнийг оновтой шийдвэрлэх

Г.Тэгшбүрэн

Багийн эвтэй ажиллагаанаас амжилт үр дүн хамаарна

  • Багийн зохион байгуулалт, бүрдэл, багаар ажиллах чадвар, багийн ямар үүрэг рольд тохирч ажиллах
  • Багийн тодорхойлолт, ойлголт
  • Багийн гишүүдийн болон багийн үнэлгээ
  • Багийн гишүүдийн харилцан үнэлгээ, үнэлгээг бататгах, багийн шийдвэр гаргалт

Г.Тэгшбүрэн

Ж.Лувсандорж

Шинэ үеийн манлайллын арга барилууд, төрөл хэлбэр,

Засаглал

  • Хүнийг удирдах эв дүй
  • Удирдан манлайлах арга барил
  • Манлайллын төрөл, хэлбэр
  • Би ямар манлайллын арга барилтай вэ?

Г.Тэгшбүрэн

Н.Цогжавхлан

Дэмжин туслах замаар ажлын гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх аргууд

  • Хамтрагчийнхаа ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлж, үр дүнг тооцох
  • Асуудлын зөв шийдлийг олох, хамтран ажиллах арга хэлбэрүүдийг эзэмшиж багийн шийдвэр гаргах зөв аргазүйд сургах
  • Супервайзинг- Үйлдэн сургаж,  хөгжүүлж удирдах
  • Коүч- Тулж ажиллахуй
  • Ментор- Сургагч багш

Г.Тэгшбүрэн

Б.Болормаа

МОНГОЛ БАХАРХАЛ

  • Монгол хүн бүрийн мэдлэг чадвар нь үндэсний баялаг. Авъяаслаг бүтээлч хүн бүр шавхагдашгүй уурхай. Монгол хүний үнэлэмжийг өндөрт өргөнө. Шинэ бахархал бүтээнэ.
  • Үндэсний онцлог, өөр бусад улсад байхгүй бидний туйлын давуу тал.
  • Монгол хүний онцлог, давуу тал

Ж.Лувсандорж

ЁС СУРТАХУУН

  • Сайн муу, зөв буруу үйлдлийг ялгаварлан, дүгнэлт хийж, өөрөө буруу зүйл хийхгүй байх сэтгэлтэй болсон эсэх, бусдад зөв үлгэр үзүүлдэг эсэх
  • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулж чаддаг, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч сэтгэлтэй болох зэрэг зарчмуудыг амьдралд хэрэглэх чадвартай болох

Н.Цогцавхлан

ӨӨДРӨГ СЭТГЭЛЗҮЙ& ЭЕРЭГ ХАНДЛАГА

  • Сайн ба муу зүйл, шударга ёс, зүй бус зүйл, аз жаргал, зовлон гуниг, нинжин сэтгэл, нэр төр, гутамшиг, амьдралын утга учир зэргийн талаар зөв ойлголттой болох, ээдрээтэй зүйлсийг даван туулах чадвартай болох,
  • Бие, хэл, сэтгэл- оюуны үйлийг шинжилж, зөв үйл хийхийг хичээх, сэтгэл муу зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэх чадвартай болох

Б.Болормаа

7. БАГ, СУРГАГЧ БАГШ НАР



Гэндэнгийн ТЭГШБҮРЭН

Менежмент, хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх. Ph.D, Prof

tegshburen1.jpg

Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш. Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Скайтел групп, Блью Мон групп зэрэг корпорациудын хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн. Монгол удирдагчдыг хөгжүүлэх “Топ менежер”, “Бест менежер”, “Залуу менежер” хөтөлбөр, хүний нөөцийн “5 тулгуурт Minimalist approach загвар”, “Хүний нөөцийн нэгдсэн менежментийн загвар- 3rdGenerationHRM”-ыг  боловсруулан хэрэгжүүлсэн туршлагатай. Одоогоор монгол менежментийн загварыг боловсруулан ажиллаж байна.

1996 он Удирдлагын Хөгжлийн Институт, Удирдахуйн ухааны магистр; 2000 он Индрапраста их сургууль, Хүний нөөцийн удирдлагын Доктор, Энэтхэг Улс; 2010 он Ранчигийн Их Сургуулийн Синха Институтийн Профессор, Энэтхэг Улс;

Жамсранжавын Лувсандорж (Luka)

Хүний нөөцийн менежментийн магистр, багийн сургалтаар мэргэшсэн. Сургалт хөгжлийн чиглэлээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Маркетингийн салбарт 10 жилийн туршлагатай, соёлын бүтээлч үйлдвэрлэл, агуулга хөгжүүлэлт, урлаг сонирхогч.

“Сэрж буй Монгол”, “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн сонсдог номын зохиогч.

Байгууллагын сургалт хөгжлийн чиглэлээр Хаан банк, Таван богд групп, АПУ, MSM, Макс групп, Мастер групп, Талх чихэр, Блью Мон групп, Петровис, MCS- Тотал дистрибюшин зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.

Нийгмийн хөгжлийн чиглэлээр HR Day, “Алтай ятга” төсөл, “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөл, “Сайн хүүхэд” хөтөлбөр, “Монгол бэлэг” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аян, "Дээд эрүүл мэнд" ном, “Ээждээ зориулсан бидний төгөл” экологийн хөтөлбөрийг дэмжиж зөвлөх, удирдлагын багт ажилласан.

2006 оноос байгууллагын сургалт хөгжлийн чиглэлээр ажиллаж байна. 2010- 2013 он Нью Медиа Маркетинг Гүйцэтгэх захирал, 2013 оноос Нью Медиа Группын зөвлөх, 2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн үүсгэн байгуулагч, 2018 оноос “Үндэстэн Баг” ХХК-ийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

ХҮМҮН СУДАР

Хүүхэд байхаас ярилцахаас эхлээд, томчуудын ярилцах сэдэв: Уулзалт, ярилцлага

Монгол хүн болохуйн судар

Энэхүү сударт Монгол хүнийг бий болгох ухааныг заасан.

Өдөр бүр хүүхдүүдтэй ярилцана

Монгол үндэстэн, монгол хүний онцлог, унаган төрх, давуу, сул талаа ойлгоход туслана.

Өв тэгш хүмүүжилтэй, бахархалг, итгэл үнэмшилтэй, монгол хүнийг бий болгоход оршино

Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоход чиглэнэ.

Монгол үндэстний бүх цаг үеийн мэргэдийн мэдлэг ухааны тунгаамал судар

СЭДЭВ

  1. Чингис хаан
  2. Түүх
  3. Суралцах
  4. Мөн чанар
  5. Хүндлэл
  6. Хайр
  7. Харилцаа
  8. Гэр бүл
  9. Нөхөрлөл
  10. Аз жаргал
  11. Монгол улс



Мөнх тэнгэрийн хүчин дор Агуу их суу залийн игээгэн дор Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг, үнэт зүйл, шударга ёсны үзэл санаагаар эвлэн нэгдэхийн гэрэлт замд хөтлөх нь дамжиггүй.

Бидний өвөг дээдсийн Мөнх тэнгэрийг дээдлэх үзэл нь тэнгэрийн энтэй тэнүүн сэтгэж, аливаа хорт үзлийн хүлээснээс ангид, эрх чөлөө, эрүүл ухаан, хоёргүй үнэн, холч хараа, сонор сэрэмж, сахилга хариуцлага, ид хав, эрч хүч, эрдэм чадварыг эрхэм болгох үзэл санаа билээ.

Өндөр уулын хөтөл зорь

Өргөн далайн олом зорь

Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү

Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдъюу

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу

Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу

Зуун үйл бүтээвээс үйлийн охь

Үнэнд хүрсэн хүний сэтгэл бөх

Давшгүй даваа бий гэнэм

Хэрхэн давах хэмээн бүү цөх

Давъя хэмээн сэтгэвээс давъюу

Гэтэлшгүй мөрөн бий гэнэм

Хэрхэн гэтлэх хэмээн бүү цөх

Гэтэлье хэмээвээс гэтэльюү

Энэ бие хэврэг боловч 

Эрхэм нэр мөнх шүү

Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно

Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү!

Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай

Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай

Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай

Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай

Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл

Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү!

*ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ АЛТАН СУРГААЛААС*

Эдээр биеэ чимэхээр 

Эрдмээр биеэ чим

Алтан дэлхийг нар гийгүүлдэг

Ард түмнийг эрдэм гийгүүлдэг

Уулын чинээ харыг 

Туулайн чинээ цагаан дийлдэг

*МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС*



Эх сурвалж

Гэсэр

Жангар

Монголын Нууц Товчоо

Чингис Хааны билиг сургааль

DARKHAN BRAND 2030

DARKHAN BRAND ТӨВД ХИЙГДЭХ АЖИЛ

  1. Үйлдвэрлэгч, бүтээлч хүмүүсийн хамтын ажиллагааны нэгдэл. Үйлдвэрлэгчид, бүтээлч хүмүүсийн нэгдэл
  2. Худалдаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт
  3. НЭГ БРЭНД- Бүтээгдэхүүний дизайн, сав баглаа, боодлын нэгдсэн стандарт. 
  4. НЭГДСЭН МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ бодлого- Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээлийн
  5. Бүтээлч хүмүүсд тулгуурласан тогтмол уулзалт, сургалт, event. Олон нийтийг бүтээлч хандлагад уриалан дуудна. Бодитоор үлгэрлэн харуулна.
  6. БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИХ ЭКО ОРЧИН
  7. ДАРХАНЫ БРЭНДҮҮдийг нэгдсэн бодлогоор дотоодын болон гадаадын зах зээлд гаргаж хөгжүүлнэ.
  8. Гарааны бизнес эрхлэгчид болон залуучуудыг бүтээлч хандлагад уриалсан, тус бүс нутгийнхаа боломжийг хэрхэн ашиглаж Бизнес хийж болох талаар DARKHAN BRAND лекцийг цувралаар зохион байгуулна.
  9. Тухайн нэр дэвшигч нь өөрийн бүс нутггийн брэндүүдийг өдөр тутмынхаа амьдралд тогтмол хэрэглэж, бусдыг үлгэрлэн уриалж Үлгэр жишээ МонголооДэмжигч имижийг бүрдүүлнэ.
  10. Контентын хүрээнд 21 аймгийн үйлдвэрлэгч, бүтээлч хүмүүсийн мэдээлийн сан үүснэ
  11. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайны баг өрхийн үйлдвэрүүдийг загвар, дизайнаар хангана. Хийж бүтээж байгаа ажлуудыг дэмжих замаар ажлын байруудыг эрс нэмэгдүүлнэ. Өв соёлд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийг орон даяар ойлгуулна. Экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг маркетинг, борлуулалтыг хийнэ. Клубын гишүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилладаг имиж бий болгоно. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жишиг хөтөлбөр болно.



Хийгдэх ажлын үе шат, хүрэх үр дүн

  1. Сургалтын төгсөгчид өөрсдөө агуулга бүтээнэ. Англи хэлээр орон нутагаа сурталчилах г.м. Орон нутгийн бүтээлч хүмүүсээ дэмжих, аялал жуулчлалаа дэмжих, ЖДҮ-ийг дэмжих ажил санаачилж хийдэг болно. Тухайн орон нутгийн давуу талдаа тулгуурласан ажлууд хийнэ

ОРОЛЦОГЧИДОД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ

Аймгаа өөрсдөө хөгжүүлнэ. 

Аялал, жуулчдыг татна.

Идэвхитэй гишүүдийг их дээд сургуулийн эрхийн бичиг

Монголын гайхамшиг

Хүүхэд залуус контент бэлтгэх болон сошл медиа удирдах сургалт зохион байгуулна

21 аймгийн групп байгуулна

Контентын уралдаан зарлана

Контентыг нэгдсэн нэг сувгаар цацна

Мэргэжлийн тв-ийн багийн нэвтрүүлэг

Хүүхэд залуус Монгол орноо илүү танин мэдэж итгэл үнэмшилтэй болно

Монгол Улсын талаар англи хэл дээрх агуулга интернэт орчинд эрс нэмэгдэнэ

Аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ

Монголыг гадаадад сурталчилах үндэсний хөтөлбөр болно

STAR LIGHTS

ТЕЛЕВИЗИЙН ШОУ ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ



2. ТАНИЛЦУУЛГА

17- 25 насны охид бүсгүйчүүдийн хувцаслалт, бусдыг байлдан дагуулах чадвар, амьдралын хэв маяг, өөрийн хүсэл тэмүүлэлээрээ өрсөлдөх Lifestyle төрлийн зорилтот уралдаант нэвтрүүлэг юм.

Амьдралд тохиолдож буй ямар ч орчин нөхцөлд хэнээс ч дутахааргүй хувцаслаж, өөрийн дүр төрхийг бүтээж чадна гэж өөртөө итгэдэг охид бүсгүйчүүд “Монголын хамгийн дэгжин бүсгүй” гэсэн алдар нэрийн төлөө өрсөлдөх болно.

Монголын хувцас загвар, стилист мэргэжилтнүүдийн амьдрал, мэргэжлийн онцлогыг харуулсан мөн оролцогчдыг сургах, үнэлэх зорилготой, түүгээр ч зогсохгүй шүүмжлэлээр оноо цуглуулан өрсөлдөх 15 долоо хоногийн уралдаант нэвтрүүлэг.

Нэвтрүүлгийн хугацаа: 90- 120 минут

Давтамж: Ажлын өдрүүдэд 15:00- 17:00 цаг

Бямба гаригт тухайн 7 хоногийн финал 2 цагийн  турш цацагдана.

Оролцогч: 15 охид, бүсгүйчүүд

Нэвтрүүлэгт оролцогчийн онооны 3 шалгуур; Хувцас хэв маяг, Зан араншин, Авьяас, ур чадвар



3. ЗОРИЛГО

Монгол охид бүсгүйчүүдэд хувцас загвар, гоо зүйн боловсрол олгож, өөрийн хэв маягаа бүрдүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө ялан дийлэх боломжийг олгоно.

4. ЗОРИЛТ 

  • Монголын Телевизийн шоу нэвтрүүлгийн контентыг сайжруулна
  • Монгол Туркийн соёлын харилцааг нэмэгдүүлнэ
  • Монгол залууст үлгэр дууриалал болох шинэ дүр төрхийг бий болгоно
  • Орчин үеийн хувцас загварын трэндийг мэргэжлийн талаас үзэгчдэд мэдээллэнэ

    

7. ОРОЛЦОГЧ ТАЛУУД

Хамтран зохион байгуулагч


Шүүгчид

Олны танил ард түмний хайрлаж хүндэлдэг амжилттай яваа загвар зохион бүтээгч, мисс, жүжигчин, слилистүүдээс 3 шүүгчид сонгогдоно. Хагассайн өдрүүдэд цацагдах консепт нэвтрүүлэгт олны танил жүжигчин, дуучин эсвэл консепттэй холбоотой нэгэн алдартан урилгаар шүүгчдийн дунд оролцоно.

Хөтлөгч

Эфирийн зөв дүр төрхтэй, хувцаслалтандаа анхаарал сайн тавьдаг, цаг үедээ тохирсон зөв шийдвэрийг гаргаж чаддаг, ямар ч нөхцөл байдлыг эерэгээр зохицуулах чадвартай 1 хөтлөгчтэй байх болно.

Телевиз

Томхон хэмжээний студитай, нэвтрүүлгийн хугацаанд өдөр бүр зураг авалт хийх боломжтой телевизтэй хамтран ажиллана. Телевиз нь манай шоу нэвтрүүлгийн өнгө аястай зохицсон байх шаардлагатай бөгөөд өөрийн гэсэн өнгө аястай дуу дүрсний өндөр түвшинд байх шаардлагатай. Жишээ нь: TV5, UBS, NTV, Монгол HD, БоловсролТВ гэх мэт томоохон телевизүүдээс сонгож хамтран ажиллана.

Ивээн тэтгэгч




8. НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИОЛ

Видео шторк: Бүх оролцогч болон шүүгчдийг оролцуулсан эрч хүчтэй, анхаарал татахуйц өнгө үзэмж сайтай болон найруулгын өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Хөтлөлт: Шторкны араас нэвтрүүлгийн хөтлөгч гарч ирэн нэвтрүүлгийг эхлүүлнэ, нэвтрүүлгийн зарлалтай хамт эрч хүчтэй цоглог дуунд шүүгчид тус тусын байрандаа  байрлацгаана. Шүүгчид гоё хувцаслацгааж үзэгчдэд үлгэр жишээ болно. Шүүгчид энгийн тайзны алхаагаар ширээндээ сууцгаана. 

Уралдаан: Араас нь хаалга нээгдэн бүх оролцогчид тухайн өдрөө бэлдсэн хувцаснуудтайгаа эрч хүчтэй гарч ирцгээнэ. 

Иймэрхүү маягаар шүүгчид оролцогчдын тухай бодлыг эндээс авч эхэлцгээнэ.

Оролцогч өмссөн хувцсаа хэрхэн амилуулж  байна, тухайн өдрийн хувцаслалтанд алхалт болон биеэ авч яваа байдал тохирох уу, гоёл чимэглэл аксесуартай зохицож байна уу, үс засалт нүүр будалт нь хэр өөрт нь болон тухайн өдрийн имижтэй зохицож  байгаа зэрэг сэдвүүдэд шүүгчид тэмдэглэлээ хөтөлцгөөнө.

Дараа нь оролцогчид тайзны ард суудалдаа сууцгааж нэвтрүүлэгтэй холбоотой богино шторк өнгөрнө. Энэ үед бүх оролцогчид гарааныхаа дарааллаар байрлан сууцгаана. Энэ дэс дараалал нь өдөр бүр өөрчлөгдөнө. 

Шторкны дараа хөтлөгч эхний оролцогчыг тайзанд урьж оролцогч тайзан дээр алхан тухайн өдрийн шоуг хийн буцахдаа бусад өрсөлдөгчидрүүгээ харан тэдний өмнө зогсоно.

Тайзан дээрх оролцогчтой бусад өрсөлдөгчид хоорондын маргаан мэтгэлцээнийг хөтлөгч чиглүүлнэ. Өрсөлдөгчид тайзан дээр байгаа өрсөлдөгчийнхөө хувцсыг, авж явж чадаж байгааг нь, үсийг нь, нүүр будалтыг нь шүүмжилж бодлоо хэлцгээнэ.

Оролцогчид энэ шүүмжлэлүүдтэй холбоотой өөрийн бодлоо илэрхийлнэ. Хөтлөгч мэтгэлцээнийг удирдан чиглүүлнэ.

Энэ үе дууссаны дараа дундуур нь шторк орно. Шторкны дараа хөтлөгч оролцогчыг шүүгчдийн өмнө чиглүүлнэ. Шүүгчид нэг нэгээрээ оролцогчтой холбоотой өөрсдийн бодол шүүмжлэлийг бусадтай хуваалцан үнэлгээний төгсгөлд таалагдсан таалагдаагүйгээ хэлнэ. (like ашиглана) Хамгийн багадаа 2 like авсан оролцогч тухайн өдрөө 1 од авна. Энэ оролцогч байрандаа очин бусад нь дарааллаараа энэ мэт үргэлжилнэ.

15 оролцогч дуустал энэ үйл явц үргэлжлэх бөгөөд дундуур нь шторк болон рекламууд өгөгдөнө.

    

 9. ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ

  1. Тэмцээн 2 үеэс бүрдэнэ; 20 долоо хоногийн эхний 4 долоо хоног шигшилтгүй өдрүүд.
  2. Эхний шигшилт 5 дахь долоо хоногоос эхлэнэ.
  3. 15 залуу охид бүсгүйчүүдийн уралдах эхний 4 долоо хоног, сургалт мөн оролцогчдыг таних процесоор өнгөрнө.
  4. Гэхдээ энэ цаг хугацаанд хэрэгтэй бол SMS`ээр, шүүгчдийн санал асуулгыг оноо болгон цуглуулж эхлэх юм. Эхний 4 долоо хоногт цугларсан оноотой 5 дахь долоо хоногт цугларсан оноогоо нийлүүлэн хамгийн их оноотой яваагаа мөн хасагдах оролцогчыг тодорхойно.
  5. 5 дахь долоо хоногийн төгсгөлд хамгийн өндөр оноо авсан 3 оролцогч хамгаалалтанд орж хасагдах рискгүй байх болно. Хамгийн бага оноо авсан 3 оролцогч хасагдах сонгон шалгаруулалтанд орж нэг нь хасагдана.
  6. Оролцогчдод өдрийн 25.000 төгрөг тараагдаж түүгээрээ хувцас худалдаж авах, түрээслэх, найзаасаа зээлэх гээд аль ч аргаар хамаагүй өөрийнхөө бүхий л хэрэгцээг хангах юм.
  7. Оролцогчид долоо хоногийн ажлын өдрүүдэд өөрсдийгөө шинэ хувцаснуудаар илэрхийлж, өдөр өдөрт шинэ зохиомж хийж аксэсуар болох цүнх, гутал, үс засалт нүүр будалтаараа нэгэн хувцаслалтыг бүтээх юм. Амралтын өдрийн шигшилттэй өдөр хувцаслалтаараа мөн давуу тал авьяасаараа шүүгчдийн өмнө гарна. Өөрөөр хэлбэл оролцогч хасагдах шүүлттэй өдөр стилээрээ ч тэр авьяасаараа ч тэр өрсөлдөх юм.
  8. Энэ үед шүүгчид оролцогчын зан араншин, үгийн сонголттой зөв ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар ба үүнтэй төстэй хэд хэдэн онцлогт нь оноо өгөх юм.
  9. Оролцогчдод 6 дахь өдрийн консепт тухайн долоо хоногийн эхэнд өгөгдөх болно.
  10. 5 дахь долоо хоногоос бүх долоо хоногийн төгсгөлд 1 оролцогч хасагдаж оролцогчдын тоо багасах болно. 
  11. 10 дахь долоо хоногоос эхлэн оролцогчид 2 хувцсаар 15 дахь долоо хоногоос хойш нэг өдөрт 3 комбин бүтээл гаргах юм. 
  12. Сүүлийн 5 оролцогч 15 долоо хоногоос хойш хасалт явагдахгүй, сүүлийн долоо хоног болох шагналын долоо хоногт хүртэл өрсөлдөөн улам ширүүсэх болно. Сүүлийн 5 долоо хоног нийт авсан SMS- н дагуу оноо цуглуулна. Тухайлбал, нийт саналын 40%- ийг авбал 40 оноо, 25%- ийг авбал 25 оноо гэх мэтээр.
  13. Энэ санал асуулга шүүгчдийн болон нийт тэмцээний үед цуглуулсан оноонд нөлөөлнө.
  14. Эцсийн оноо цугларуулалтанд хамгийн өндөр оноотой 3 оролцогчыг 1, 2, 3 дугаар байр болгож тодорхойлно.



10. ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ

Оролцогч

Оролцогчид маань хамгийн сайн хамгийн их үзэгчидтэй телевизийн дэлгэцнээ өдөр бүр 2 цаг гарснаар олны танил болж, мэргэжлийнхэнд болон ард түмэнд өөрийгөө, өөрийнхөө хэв маяг авьяас чадварыг үнэлүүлж хүлээн зөвшөөрүүлэх юм. Ингэснээр оролцогчийн цаашдын карерт том түлхэц болон тэмцээний явцад ч ажлын саналууд авах юм. Мэдрэмжтэй, чадвартай гэдгээ харуулах алтан боломжийг олгож байгаа юм.

Телевиз

Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилласнаар сайн шоу нэвтрүүлгийг цацаж үзэгчдийн тоо эрс нэмэгдэх болно. Үзэгчдийн үзэх дуртай хүлээсэн нэвтрүүлэг , телевиз болох болно. Сайн контэнттэй зэрэгцэн рекламууд урсан орж ирэх болно.

Шүүгч, хөтлөгч

Бидэнтэй хамтран ажиллах шүүгчид болон хөтлөгч маань 2 цагийн турш телевизээр гарснаар ард түмэнд мартагдаад байсан байдлаа сэргээн хэвлэл мэдээллийн гол сэдэв болно. Мөн өөрсдийн мэргэжил ажилдаа шилдэг нь гэдгээ харуулах боломжийг өгч байгаа юм.

Спонсор

Манай нэвтрүүлэгийн спонсор болж хамтран ажилласнаар сайн контентийг дагаж хамгийн их үзэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулж цаашид борлуулалтын хувь хэмжээ ихэснэ. Спонсор байгуулагын рекламыг нэвтрүүлэгийн дундуур байнгын цацаж өгснөөр танай байгууллагын нэр хүнд борлуулалт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх болно. Мөн оролцогчдоос та өөрийн компанид хамгийн сүүлийн үед залуучуудын дунд нэр хүндтэй болоод байгаа охидоос сонгон компанийхаа нүүр царай болгох нь хамгийн түрүүнд танд нээлттэй байх болно.

Ижил төстэй нэвтрүүлэг: 

 Bu Tarz Benim; Туркд Шоу ТВ-гээр ажлын өдрүүдэд 6 цагаас, бямба гаригт 20 цагаас цацагддаг. Эхний улиралын нэвтрүүлэг нь 13 долоо хоногийн турш үзэгчдийг байлдан дагуулж, хамгийн эрэлттэй болон сенсацитай нэвтрүүлгүүдийн нэг болсноор дараагийн улиралын шоуг хийхээр болж мөн 14 долоо хоногын турш хамгийн их үзэгчтэй , олон нийтийн хаиртай хүлээсэн нэвтрүүлэг нь байж чадсан. Оролцогчид Туркийн хамгийн мэргэжлийн шүүгчдээс  оноо авж дэлгэцийн хамгийн загварлаг бүсгүй болохын тулд өрсөлдөцгөөдөг. 




НЭВТРҮҮЛГИЙН АРГАЧЛАЛ

Нэвтрүүлгийн нэр: STAR LIGHTS

Нэвтрүүлгийн танилцуулга; 17-25 насны хооронд залуу охид бүсгүйчүүдийн ирээдүйн зорилтот хувцаслалт, амьдралын хэв маягаараа өрсөлдсөн нэгэн төрлийн Lifestyle уралдаант нэвтрүүлэг,

Нэвтрүүлгийн  ерөнхий үнэлгээний 3 критер байна; 

  • Хувцас, хэв маяг
  • Зан араншин
  • Авьяас

Долоо хоногийн ажлын өдрүүдэд: 15- 17 цагийн хооронд цацагдах хөгжөөнт уралдаант нэвтрүүлэг 

Нэвтрүүлгийн формат: Монголын хувцас загварын, стилистүүдийн мэргэжилтнүүдийн амьдрал, мэргэжлийн онцлогыг мөн оролцогчдыг сургах, үнэлэх зорилготой, түүгээр ч зогсохгүй шүүмжлэлээр оноо цуглуулан өрсөлдөх 20 долоо хоногийн уралдаант марафон.

Тэмцээн 2 цаг үеэс бүрдэнэ; 20 долоо хоногийн эхний 4 долоо хоног шигшилтгүй өдрүүд.

Эхний шигшилт 5 дахь долоо хоногоос эхлэнэ…

15 залуу охид бүсгүйчүүдийн уралдах эхний 4 долоо хоног, сургалт мөн оролцогчдыг таних процесоор өнгөрнө. 

Гэхдээ энэ цаг хугацаанд хэрэгтэй бол SMS`ээр, шүүгчдийн санал асуулгыг оноо болгон цуглуулж эхлэх юм. Эхний 4 долоо хоногт цугларсан оноотой 5 дахь долоо хоногт цугларсан оноогоо нийлүүлэн хамгийн их оноотой яваагаа мөн хасагдах оролцогчыг тодорхойно.

5 дахь долоо хоногийн төгсгөлд хамгийн өндөр оноо авсан 3 оролцогч хамгаалалтанд орж хасагдах рискгүй байх болно. Хамгийн бага оноо авсан 3 оролцогч хасагдах сонсгон шалгаруулалтанд орж нэг нь хасагдана.

Оролцогчид долоо хоногийн ажлын өдрүүдэд өөрсдийгөө шинэ хувцаснуудаар илэрхийлж, өдөр өдөрт шинэ комбине хийж аксэсуар болох цүнх, гутал, үс засалт нүүр буталтаараа нэгэн бүхэл бүтээх юм. Амралтын өдрийн шигшилттэй өдөр хувцаслалтаараа мөн давуу тал авьяасаараа шүүгчдийн өмнө гарна. Өөрөөр хэлбэл оролцогч хасагдах шүүлттэй өдөр стилээрээ ч тэр авьяасаараа ч тэр өрсөлдөх юм.

Энэ үед шүүгчид оролцогчын эерэг зан төлөв, үгийн сонголттой зөв ярих , өөрийгөө илэрхийлэх чадвар ба үүнтэй төстэй хэд хэдэн онцлогт нь оноо өгөх тавих юм.

Оролцогчдод 6 дахь өдрийн консепт тухайн долоо хоногийн эхэнд өгөгдөх болно.

5 дахь долоо хоногоос бүх долоо хоногийн төгсгөлд 1 оролцогч хасагдаж оролцогчдын тоо багасах болно. 

10 дахь долоо хоногоос эхлэн оролцогчид 2 хувцсаар 15 дахь долоо хоногоос хойш нэг өдөрт 3 комбине бүтээл гаргах юм. 

Сүүлийн 5 оролцогч 15 долоо хоногоос хойш хасалт явагдахгүй, сүүлийн долоо хоног болох шагналын долоо хоногт хүртэл өрсөлдөөн улам ширүүсэх болно. Сүүлийн 5 долоо хоног нийт авсан SMS-иин дагуу оноо цуглуулна. Тухайлбал, нийт саналын 40% ийг авбал 40 оноо , 25%ийг авбал 25 оноо гэх мэтээр. 

Энэ санал асуулга шүүгчдийн болон нийт тэмцээний үед цуглуулсан оноонд нөлөөлнө.

Эцсийн оноо цугларуулалтанд хамгийн өндөр оноотой 3 оролцогчыг 1,2,3 дугаар байр болгож тодорхойлно.

Суух дэс дараалал;

Шүүгчид: Олны танил загвар зохион бүтээгч, стилист, мисс, продюсэр эсвэл сайн үсчин шүүгч байж болно. Олны танил ард түмний хайрлаж хүндэлдэг амжилттай яваа хүмүүсээс шүүгчид сонгогдоно. 

Загвар зохион бүтээгч

Загварын бэлэг тэмдэг хүн 

Мисс, загвар өмсөгч 

Олон улсын стилист

Үсчин 

3 шүүгч сонгогдоно. Хагас сайн өдрүүдэд цацагдах консепт өдөр 1 олны танил жүжигчин, дуучин эсвэл консепттэй холбоотой нэгэн алдартан урилгаар шүүгчдийн дунд оролцоно.

Оролцогчид:

Нэгэн платформ тайзан дээр өндөр сандлууд дээр сууцгаана. 

Шагнал

1-р байр 200.000.000 төгрөг+ 1 долоо хоног Туркд амрах эрхийн бичиг эсвэл спонсор олдвол 1 байр

2-р байр 100.000.000 төгрөг+ спонсорын том пакет эсвэл спонсор олдвол 1 машин 

3-р байр 50.000.000 төгрөг+ спонсрын пакет 



Нэвтрүүлгийн Сценар 

Шторк: Эрч хүчтэй, бүх оролцогч болон шүүгчдийг оролцуулсан видеог агуулсан. 

Хөтлөлт: Шторкны араас нэвтрүүлгийн хөтлөгч ирэн зарлана, нэвтрүүлгийн зарлалтай хамт эрч хүчтэй дуунд шүүгчид байрандаа байрлацгаана. 

Гарч ирж буй бүх шүүгчид гоё хувцаслацгааж үзэгчдэд үлгэр жишээ болно. 

Бүх шүүгчид энгийн тайзны алхаагаар ширээндээ сууцгаана. 

Уралдаан: Араас нь хаалга нээгдэн бүх оролцогчид тухайн өдрөө бэлдсэн хувцаснуудтайгаа эрч хүчтэй гарч ирцгээнэ. 

Иймэрхүү шүүгчид оролцогчдын тухай бодлыг эндээс авч эхэлцгээнэ. 

Оролцогч өмссөн хувцсаа өөр дээрээ хэрхэн авч явж байна, тухайн өдрийн алхалтын зохицол юу вэ, гоёл чимэглэл аксесуартай зохицож байна уу, үс гэзэг нүүр будалт нь  хэр байна зэрэг сэдвүүддээ тэмдэглэлээ хөтөлцгөөнө.

Дараа нь оролцогчид платформын ард суудалдаа сууцгааж нэвтрүүлүгтүй холбоотой богино шторк өнгөрнө. Энэ үед бүх оролцогчид гарааныхаа дарааллаар байрлан сууцгаана. Энэ дэс дараалал өдөр бүр өөрчлөгдөнө. 

Шторкны дараа хөтлөгч эхний оролцогчыг тайзанд урьж оролцогч тайзан дээр алхан тухайн өдрийн шоуг хийн буцахдаа бусад өрсөлдөгчидрүүгээ харан тэдний өмнө зогсоно.

Тайзан дээрх оролцогчтой бусад өрсөлдөгчид хоорондын маргаан мэтгэлцээнийг хөтлөгч чиглүүлнэ. Өрсөлдөгчид тайзан дээр байгаа өрсөлдөгчийнхөө хувцсыг, авж явж чадаж байгааг нь, үсийг нь, нүүр будалтыг нь шүүмжилж бодлоо хэлцгээнэ.

Оролцогчид энэ шүүмжлэлүүдтэй холбоотой өөрийн бодлоо илэрхийлнэ. Хөтлөгч мэтгэлцээнийг удирдан чиглүүлнэ.

Энэ үе дууссаны дараа дундуур нь шторк орно. Шторкны дараа хөтлөгч оролцогчыг шүүгчдийн өмнө чиглүүлнэ. Шүүгчид нэг нэгээрээ оролцогчтой холбоотой өөрсдийн бодол шүүмлэлийг бусадтай хуваалцан үнэлгээний төгсгөлд таалснаа эсвэл таалаагүйгээ хэлнэ. (like товчлуурын имижийг хэрэглэнэ) Хамгийн багадаа 2 like авсан оролцогч тухайн өдрөө 1 од авна. Энэ оролцогч байрандаа очин бусад нь дарааллаараа энэ мэт үргэлжилнэ. 

15 оролцогч дуустал энэ үйл явц үргэлжлэх бөгөөд дундуур нь шторк болон рекламууд өгөгдөнө. 









Орлогууд: ( Энэ хэсэг Тв суваг болон Спонсорт танилцуулах хавтаст орохгүй)

Бүх станд долоо хоногийн 500 $-ын үнэтэйгээр түрээслэгдэнэ. Спонсор түүнээс гадна бүх долоо хоногт хамгийн багадаа 1 бэлэг өгнө, спонсрын үнэ ба бэлэгний хариуд спонсрын бүтээгдэхүүнийг хөтлөгч 30 сек танилцуулна.

Бүтээгдэхүүнийг хөтлөгч танилцуулахад хажуудаа байрлуулсан 1 оролцогч бүтээгдэхүүнийг дэлгэцэнд харуулж танилцуулахыг хичээж болж өгвөл хэрэглэж харуулна. Ингэснээр охидуудын рекламны нүүр царай болох явц нэвтрүүлгийн дунд үеэс эхлэнэ. 

Нэвтрүүлгийн орлогын чухал хэсгийг дэлгүүр бүтээх учир сайн маркетингийн баг ач холбогдолтой. 

2 дахь орлого бол оролцогчидруу бичигдэх SMS-үүд. Долоо хоногийн дотор хамгийн мессэж санал авсан оролцогч шүүгчдийн онооноос гадна 1 од нэмж авах учраас үзэгчдийн санал өгөх нь маш чухал юм. 

Зочид Буудлын Спонсор: Нэвтрүүлэгтээ 1 зочид буудал спонсор авна. Зочид буудал долоо хоногийн 500$+ байрлах зардлыг хариуцна. Тогтмол 1 өрөө тэмцээний турш багт өгнө. Үүнээс гадна хэрэг гарсан үед сард 5 өдөр 2дахь өрөөг өгнө. (Гаднаас зочид ирсэн үед хэрэглэгдэнэ.)

Бусад Спонсрууд: Нэвтрүүлэгтээ 1 уух юм, 1 хүнсний компаний спонсор авна. Оролцогчдын бүх уух идэх юм энэ энэ спонсруудаас хангагдана. 

Сургалтын Спонсор: Бүх сургалтын төв сарын 500$ +сургалт өгнө, хариуд нь өдөр бүр зурагтаар энэ газруудын сургалт болон логог гаргана. 

Back-stage Спонсор: Тайзны ард хэд хэдэн спонсор байна. Энэ нь арын бэлтгэлийн өрөө болон студийн хажууд салон байх хэрэгтэй. Coca Cola, Redbull, Burn шиг хэд хэдэн компани ерөнхий спонсор болж болно. 

Энд кофений болон пизза компани жижиг спонсор байж болно. 

Ерөнхий спонсорын үнэ сарын 500$+ хязгааргүй уух юм , жижиг спонсор болохоор зөвхөн тухайн өдрийн хүнсийг өгөн мөнгө төлөхгүй.

Нэвтрүүлгийн танилцуулгуудын  дунд back stage ба спонсрын видеөг хэрэглэнэ.



Тусгаарлагчууд:

Тайзны ард байрлах дэлгүүр хэсэг тухайн өдөр Тв-г үзэж буй үзэгчдэд аз өгнө. 3 оролцогч тутмын ард актуэл камер өмнөх өдрийн мессэж бичсэн үзэгчдээс 1 утасны дугаарыг тодруулж бэлэг өгнө. 

Ямар бэлэг өгөгдөх нь өмнөөс спонсортай ярилцаж тодорхойлогдоно. 

Дэлгүүрт өөр өөр 30 станд байх байж дээр нь спонсрын лого ба бүтээгдэхүүн байрлахаас бүх спонсортой долоо хонгийн эсвэл сарын гэрээ байгуулна. 

Тусгаарлагч 2: Бүх нэвтрүүлгийн нууц зураг авалтанд Монголын ба гадаадын 1 алдартны өдөр тутмын хувцастай дарагдсан зураг эсвэл видеөг дэлгэцэнд өгч шүүгчид энэ хүний хувцаслалтыг таалагдлаа эсвэл таалагдсангүй гэцгээнэ. 

Тусгаарлагч 3: Хэсгийн нэр: Stars on the street ; Бүх програмд камер Улаанбаатарын гудамжаар нэгэн бүсгүйн хувцаслалтыг харуулан түүнийг хувцаслалтаа тохируулсан тохируулаагүйг нь дүгнэн шүүгчид таалагдсан таалагдаагүйгээ хэлнэ. 

Тусгаарлагч 4: Бүх өдөр 1- 2 оролцогчын арын ажлын бэлтгэлийн видеөг цацаж, найзуудын нэвтрүүлгийн ард юу сурж мэдэж авцгаасан, ирээдүйд юу хийхийг хүсэж байгаа талаар гаргана. Ингэснээр үзэгчид оролцогчдыг илүү ойрхноос танина. 

Тусгаарлагч 5: Оролцогчдын тухайн өдрийн авсан сургалтын богино микс. Ялангуяа бүжиг ба алхалтын зураг авалтууд, энэ ажлыг бас нэгэн спонсрын (сонговол зочид буудал) олгосон танхим салонд бэлтгэл хийж байх үед авсан зураг авалтууд .

Энэ танилцуулгын үе шатанд спонсор ч гэсэн танилцуулагдана. Жишээ нь охидуудад уух юм тарааж байхад, эсвэл буудлын массажны салонд гэх мэт дундуур нь буудлын логотой. 

Сургалтууд: Оролцогчдод алхалт, бүжиг, зөв яриа гэх мэт сургалтууд өгөгдөх ба энэ сургалтууд нь Монголын мэргэжлийн газруудтай спонсрын үнэний хариуд өгөгдөнө.

Бэлтгэл

Бүх оролцогч гаднаас ямар нэгэн туслалцаа авахгүйгээр бүх бэлтгэлээ өөрөө хийх ёстой. Нэвтрүүлгийн баг бүх оролцогчдод бэлтгэлээ хийхэд нь тусалсан бэлэн бэлтгэлийн кабин бэлдэж өгнө. Кабиний дотор гэрэлтэй толь ба нүүр будалтын ширээ, хувцсуудаа өлгөж болохоор өлгүүр бэлдэнэ.

Оролцогч өөрийн нүүр будалт болон үс засалт хувцсаа өөрөө олох ёстой.

Нэвтрүүлгийн багаас өдөр бүр хувцсаа бэлдэхийн тулд 20.000 төгрөг авна. 



Энэ мөнгөөр хувцас, гутал,цунх, аксэсуар гэх мэт бүх хэрэгцээгээ хангах ёстой.  Шинээр худалдаж авна уу, прокатлана уу найзаасаа зээлнэ үү тэр оролцогчын асуудал. 

Оролцогчид өөрсөддөө спонсор олж болно, хувцсаа энэ спонсроосоо авж болно. Эсвэл үзэгчид тэмцээнд спонсор байхыг хүсэж болно. Энэ тохиолдолд оролцогчдод спонсор нэвтрүүлгийн багаар дамжуулж холбогдоно. 

Оролцогчдийг сонгодог шалгуур

Сошл орчинд хувцас загвараараа олон дагагчтай одуудыг сонгож болно. Өөртөө итгэлтэй, өөрийн хувцас хэв маягийг бусдын өмнө хамгаалах чадвартай, moda trend дагадаг kombine хийх чадвартай. Эхний сонгон шалгаруулалтанд тавигдаж болох асуултууд:

  1. Нэр овог 
  2. Нас, төрсөн он сар
  3. Төрсөн газар , Оршин суугаа хаяг
  4. Холбогдох утас, email, instagram, facebook 
  5. Гэрлэсэн эсэх, хүүхэдтэй эсэх ?
  6. Мэргэжил
  7. Өндөр, биеийн хэмжээ, гутлын размер, үс нүдний өнгө
  8. Өмнө нь оролцож байсан тэмцээн уралдаан
  9. Хувцасны худалдан авалтанд сардаа хир хэмжээний цаг болон мөнгө зарцуулдаг вэ? 
  10. Ямар нэгэн гоо сайхны мэс засалд орж байсан уу? Тийм бол биеийн аль хэсэгт? 
  11. Уралдаанд түрүүлбэл шагналаараа юу хийх вэ?
  12. Хэдэн хос гуталтай вэ? Хувцасны сан арвин уу? 
  13. Асуултанд ороогүй боловч таны онцгойлон хэлэхийг хүссэн зүйл байна уу?
























20 долоо хоногийн консепт 

  1. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Girls Night 
  2. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Karaoke Nights
  3. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Costume Party 
  4. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Найзын хурим 
  5. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Канн -Улаан хивс 
  6. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Гэр бүлтэйгээ оройн хоол 
  7. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Jean Stars 
  8. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Indian Stars 
  9. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Party with mask 
  10. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Black& White 
  11. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Movie Stars 
  12. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Clip star 
  13. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:   Lingerie Stars 
  14. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Унтлагын амралтын хувцастай парти 
  15. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Hollywood Stars 
  16. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Ажлын Хоолны уулзалт 
  17. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Beach Party
  18. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Turkish Belly Stars 
  19. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  Paris Nights 
  20. долоо хоногийн шигшилтийн өдрийн хувцаслалтын консепт:  80 аад он