АВТОМАШИНЫ ЦУВААНД БАРИМТЛАХ ЖУРАМ (Жишээ)
13 жил, 1 сар өмнө

АВТОМАШИНЫ ЦУВААНД БАРИМТЛАХ ЖУРАМ

Энэхүү журмаар автомашин цуваагаар явахад холбогдох хууль, дүрэм журмын дагуу аюулгүй байдлыг хангах болон Ковид-19 цар тахалын тархалттай нөхцөлд төр засгаас хэрэгжүүлж байгаа, хууль, журам, дэглэм зэргийг сахин биелүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

Нэг. Цуваа

  1. 1. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цуваа нь дэд цуваануудад зохион байгуулагдана
  2. 2. Тээврийн хэрэгслийн цуваа нь нэгдсэн цувааны болон дэд цувааны ахлагч нарын удирдлагаар нэгдсэн зохион байгуулалтаар явна
  3. 3. Дэд цуваануудад ахлагч түгжигч машиныг товлох бөгөөд хоорондоо холбогдох гар станцтай байна
  4. 4. Хөдөлгөөний үед гар станцыг зөвхөн шаардлагатай үед зориулалтын дагуу ашиглана
  5. 5. Цуваа нь зөвхөн батлагдсан маршрутын дагуу явах ба зайлшгүй зогсох шаардлагатай үед аваарын гэрэл татаж зогсоно
  6. 6. Цуваанд тээврийн хэрэгсэлүүд ойрын гэрлээ асааж явна
  7. 7. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байна
  8. 8. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна
  9. 9. Цуваа нь шатахуун авахдаа товлосон шатахуун түгээгүүрээс авах бөгөөд зорчигчдын хамт суурин газрын төв рүү орохгүйгээр 500м-ын наана зорчигчдоо буулган машинаа ариутган халдваргүйжүүлж нэвтрэн гарна
  10. 10. Цуваа зорчигдын хамт аймаг болон сумын төвөөр дайран гарах шаардлагатай тохиолдолд жолоочоос бусад зорчигчид тээврийн хэрэгслээсээ буухгүй байна
  11. 11. Түр зогсолтын үед зорчигчид замын зөвхөн баруун гар талруу бууж бие хөнгөлнө
  12. 12. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлүүдийг дураар хийхийг хориглоно
    • Цуваанаас гарах, гүйцэт түрүүлэх
    • Цувааг таслаж хоцрох
    • Зөвшөөрөгдсөн түр болон удаан зогсолт хийх цэгээс бусад тохиолдолд зогсох

    Хоёр. Жолооч

    1. 1. Цуваанд явах тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангана
    2. 2. Цуваа хөдлөхөөс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж, шалгана
    3. 3. Тээврийн хэрэгсэлийн болон жолоодох эрхийн бичиг баримтын бүрдэл шаардлагыг хангасан байна
    4. 4. Жолооч сайн унтаж амарсан байна
    5. 5. Машинд явж буй бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байгаа тул анхаарал, сэрэмжтэй явна
    6. 6. Хөдөлгөөний үед аюулгүй байдлыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу хангана
    7. 7. Машинд явж буй хүмүүсийн бие тавгүйтвэл цувааны ахлагчид мэдэгдэж, цуваанд явж байгаа эмнэлгийн комисстой яаралтай холбогдож тусламж авхуулна
    8. 8. Машины кабины дотор хэсгийг 2 цаг тутамд нойтон сальфетка, алчуураар тогтмол арчиж цэвэрлэнэ
    9. 9. Машины цонхыг цаг тутамд онгойлгож агаар сэлгэж байна
    10. 10. Албаны хүмүүсийн тавьж буй шаардлагыг цаг тухай бүрт нь биелүүлж “Зорчигчийн эрүүл мэндийн асуумж”-г машинд сууж буй хүн бүрээр гаргацтай зөв бөглүүлж хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө
    11. 11. Халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн бодис, хэрэгсэлүүдийг зорчигчид хангалттай авсан эсэхийг шалгана

    Гурав. Эмнэлэгийн комисс

    1. 1. Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн эмнэлгийн комисс үзүүлнэ
    2. 2. Цуваанд явж буй зорчигч бүрийн нэрс бүхий бүртгэлтэй байх бөгөөд тухайн зорчигчоор “Зорчигчийн эрүүл мэндийн асуумж” бүхий хуудсыг өдөр бүр бөглүүлэх бөгөөд өдөрт 3 удаа халууныг хянаж хөтлөнө
    3. 3. Эмнэлэгийн комисс цуваанд явж буй машинаас тусламжийн хүсэлт ирвэл цаг алдалгүй тусламж үзүүлнэ
    4. 4. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг аймаг болон сумруу нэвтрэхийн өмнө заавал хийнэ
    5. 5. Зорчигч бүрт эмнэлэгийн ариун цэврийн дагаж мөрдөх журмыг танилцуулна
    6. 6. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэх түргэн тусламжийн хэрэгслийг хангалттай авч явна
    7. 7. Машин болгонд эмнэлгийн түргэн тусламжийн хайрцаг байлгана

    Дөрөв. Зорчигчид

    1. 1. Автомашинд суух хүн тус бүр иргэний үнэмлэх, 30-с доошгүй маска, үзлэгийн карт бөглөх үзэг, аяга халбагатай байна
    2. 2. Амны хаалтаа тогтмол зүүж, 2 цаг тутамд солино
    3. 3. Гараа халуун усаар тогтмол угаах ба бээлий өмсөнө
    4. 4. Ханиаж найтаахдаа ам, хамраа алчуур, амны цаасаар таглах эсвэл гарын шууны дотор тал руу ханиана
    5. 5. Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байна
    6. 6. Дархлаа дэмжих хоол хүнс бэлдэж хэрэглэнэ
    7. 7. Байнга хэрэглэдэг эм тариагаа авч явна
    8. 8. Хувийн ариун цэврийн хэрэглэлээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байж, хүн бүр гар ариутгагч авч явна
    9. 9. Аяга, тагш, амны халбага, сэрээгээ дамжуулж хэрэглэхгүй байна
    10. 10. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байна
    11. 11. Халуун бүлээн юм ойр ойр ууж, тагтай аяга хэрэглэнэ
    12. 12. Аяга халбагаа халуун усаар угаана
    13. 13. Бүрэн гүйцэт болгосон халуун хоол цай иднэ
    14. 14. Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг зайлна
    15. 15. Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байна
    16. 16. Биеэ хөнгөлөхдөө зориулалтын уутанд хэрэглэсэн ариун цэврийн хэрэгслээ хийнэ. Цаасаа ил задгай хаяхгүй байна
    17. 17. Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн түргэн тусламжийн багт яаралтай хандана уу
    18. Халуурах
    19. Ханиалгах
    20. Амьсгалахад төвөгтэй болох
    21. Суулгах
    22. Бөөлжих
      • 20 Замд таарсан аймаг болон сумдын дэлгүүрээр орохгүй тул хоол хүнсний зүйлээ хангалттай бэлтгэнэ
      • 21 Нутаг иргэдтэй онцын шаардлагагүйгээр уулзахгүй байна
      • 22 Хоол хүнсний зүйлсээ сонгохдоо:

      Журмыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн:

                         

      Машины улсын дугаар: ..................

      Машины цуваан дахь дараалалын дугаар: ..................

      Машины ахлаач: .................................... /                                       /

      Машины жолооч: ................................... /                                       /

                             

      Бусад зорчигчид:

      ............................................ /                                         /

      ............................................ /                                         /

      ............................................ /                                         /

      ............................................ /                                         /

      ............................................ /                                         /

      ............................................ /                                         /

                 

      ............................................ /                                         /