АВТОМАШИНЫ ЦУВААНД БАРИМТЛАХ ЖУРАМ (Жишээ)
АВТОМАШИНЫ ЦУВААНД БАРИМТЛАХ ЖУРАМ
Энэхүү журмаар автомашин цуваагаар явахад холбогдох хууль, дүрэм журмын дагуу аюулгүй байдлыг хангах болон Ковид-19 цар тахалын тархалттай нөхцөлд төр засгаас хэрэгжүүлж байгаа, хууль, журам, дэглэм зэргийг сахин биелүүлэх үйл ажиллагааг зохицуулна.
Нэг. Цуваа
- 1. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цуваа нь дэд цуваануудад зохион байгуулагдана
- 2. Тээврийн хэрэгслийн цуваа нь нэгдсэн цувааны болон дэд цувааны ахлагч нарын удирдлагаар нэгдсэн зохион байгуулалтаар явна
- 3. Дэд цуваануудад ахлагч түгжигч машиныг товлох бөгөөд хоорондоо холбогдох гар станцтай байна
- 4. Хөдөлгөөний үед гар станцыг зөвхөн шаардлагатай үед зориулалтын дагуу ашиглана
- 5. Цуваа нь зөвхөн батлагдсан маршрутын дагуу явах ба зайлшгүй зогсох шаардлагатай үед аваарын гэрэл татаж зогсоно
- 6. Цуваанд тээврийн хэрэгсэлүүд ойрын гэрлээ асааж явна
- 7. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байна
- 8. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна
- 9. Цуваа нь шатахуун авахдаа товлосон шатахуун түгээгүүрээс авах бөгөөд зорчигчдын хамт суурин газрын төв рүү орохгүйгээр 500м-ын наана зорчигчдоо буулган машинаа ариутган халдваргүйжүүлж нэвтрэн гарна
- 10. Цуваа зорчигдын хамт аймаг болон сумын төвөөр дайран гарах шаардлагатай тохиолдолд жолоочоос бусад зорчигчид тээврийн хэрэгслээсээ буухгүй байна
- 11. Түр зогсолтын үед зорчигчид замын зөвхөн баруун гар талруу бууж бие хөнгөлнө
- 12. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлүүдийг дураар хийхийг хориглоно
- Цуваанаас гарах, гүйцэт түрүүлэх
- Цувааг таслаж хоцрох
- Зөвшөөрөгдсөн түр болон удаан зогсолт хийх цэгээс бусад тохиолдолд зогсох
Хоёр. Жолооч
- 1. Цуваанд явах тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангана
- 2. Цуваа хөдлөхөөс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж, шалгана
- 3. Тээврийн хэрэгсэлийн болон жолоодох эрхийн бичиг баримтын бүрдэл шаардлагыг хангасан байна
- 4. Жолооч сайн унтаж амарсан байна
- 5. Машинд явж буй бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байгаа тул анхаарал, сэрэмжтэй явна
- 6. Хөдөлгөөний үед аюулгүй байдлыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу хангана
- 7. Машинд явж буй хүмүүсийн бие тавгүйтвэл цувааны ахлагчид мэдэгдэж, цуваанд явж байгаа эмнэлгийн комисстой яаралтай холбогдож тусламж авхуулна
- 8. Машины кабины дотор хэсгийг 2 цаг тутамд нойтон сальфетка, алчуураар тогтмол арчиж цэвэрлэнэ
- 9. Машины цонхыг цаг тутамд онгойлгож агаар сэлгэж байна
- 10. Албаны хүмүүсийн тавьж буй шаардлагыг цаг тухай бүрт нь биелүүлж “Зорчигчийн эрүүл мэндийн асуумж”-г машинд сууж буй хүн бүрээр гаргацтай зөв бөглүүлж хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө
- 11. Халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн бодис, хэрэгсэлүүдийг зорчигчид хангалттай авсан эсэхийг шалгана
Гурав. Эмнэлэгийн комисс
- 1. Түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай тусламжийн чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн чиглэлээр сургагдсан эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн эмнэлгийн комисс үзүүлнэ
- 2. Цуваанд явж буй зорчигч бүрийн нэрс бүхий бүртгэлтэй байх бөгөөд тухайн зорчигчоор “Зорчигчийн эрүүл мэндийн асуумж” бүхий хуудсыг өдөр бүр бөглүүлэх бөгөөд өдөрт 3 удаа халууныг хянаж хөтлөнө
- 3. Эмнэлэгийн комисс цуваанд явж буй машинаас тусламжийн хүсэлт ирвэл цаг алдалгүй тусламж үзүүлнэ
- 4. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг аймаг болон сумруу нэвтрэхийн өмнө заавал хийнэ
- 5. Зорчигч бүрт эмнэлэгийн ариун цэврийн дагаж мөрдөх журмыг танилцуулна
- 6. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэх түргэн тусламжийн хэрэгслийг хангалттай авч явна
- 7. Машин болгонд эмнэлгийн түргэн тусламжийн хайрцаг байлгана
Дөрөв. Зорчигчид
- 1. Автомашинд суух хүн тус бүр иргэний үнэмлэх, 30-с доошгүй маска, үзлэгийн карт бөглөх үзэг, аяга халбагатай байна
- 2. Амны хаалтаа тогтмол зүүж, 2 цаг тутамд солино
- 3. Гараа халуун усаар тогтмол угаах ба бээлий өмсөнө
- 4. Ханиаж найтаахдаа ам, хамраа алчуур, амны цаасаар таглах эсвэл гарын шууны дотор тал руу ханиана
- 5. Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байна
- 6. Дархлаа дэмжих хоол хүнс бэлдэж хэрэглэнэ
- 7. Байнга хэрэглэдэг эм тариагаа авч явна
- 8. Хувийн ариун цэврийн хэрэглэлээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байж, хүн бүр гар ариутгагч авч явна
- 9. Аяга, тагш, амны халбага, сэрээгээ дамжуулж хэрэглэхгүй байна
- 10. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байна
- 11. Халуун бүлээн юм ойр ойр ууж, тагтай аяга хэрэглэнэ
- 12. Аяга халбагаа халуун усаар угаана
- 13. Бүрэн гүйцэт болгосон халуун хоол цай иднэ
- 14. Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг зайлна
- 15. Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байна
- 16. Биеэ хөнгөлөхдөө зориулалтын уутанд хэрэглэсэн ариун цэврийн хэрэгслээ хийнэ. Цаасаа ил задгай хаяхгүй байна
- 17. Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн түргэн тусламжийн багт яаралтай хандана уу
- Халуурах
- Ханиалгах
- Амьсгалахад төвөгтэй болох
- Суулгах
- Бөөлжих
- 20 Замд таарсан аймаг болон сумдын дэлгүүрээр орохгүй тул хоол хүнсний зүйлээ хангалттай бэлтгэнэ
- 21 Нутаг иргэдтэй онцын шаардлагагүйгээр уулзахгүй байна
- 22 Хоол хүнсний зүйлсээ сонгохдоо:
Журмыг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн:
Машины улсын дугаар: ..................
Машины цуваан дахь дараалалын дугаар: ..................
Машины ахлаач: .................................... / /
Машины жолооч: ................................... / /
Бусад зорчигчид:
............................................ / /
............................................ / /
............................................ / /
............................................ / /
............................................ / /
............................................ / /
............................................ / /