Монголын төрт улсын дараалал
9 жил, 2 сар өмнө1. Хүннү (МЭӨ 209-МЭ93, 302 жил), Модун Шаньюй
2. Сяньби (МЭ 150-318, 168 жил), Таньшихуай
3. Нирун (МЭ 330-555, 225 жил), Шэлунь Хаган
4. Түрэг (МЭ 555-745, 190 жил), Эл Хаган Буман
5. Уйгур (МЭ 745-840, 95 жил), Күтлүг Билэг Кэл
6. Хиргис (МЭ 840-930, 80 жил)
7. Кидан (МЭ 907-1125, 218 жил), Амбагян
8. Их Монгол улс (МЭ 1206-1368, 162 жил), Чингис Хаан
9. Юань улс, Алтан ордны улс, Ил хаадын улс, Цагаадайн улс (14-16-р зуун, 200 жил)
10. Бага хаадын үе (1368-1691, 323 жил)
11. Манж Чин Улсын үеийн "Монгол" (1691-1911, 220 жил)
12. Богд Хаант Монгол (1911-1919, 8 жил), Богд хаан
13. БНМАУ (1921-1990, 69 жил), МАХН
14. Монгол улс (1990-одоог хүртэл, 25 жил), олон намВидео мэдээ.
Жижиг дунд бизнес эрхлэгчидэд зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээний багц хөтөлбөр
ШИНЭ МЯНГАН, ШИНЭ ХАРАА, ШИНЭ ХӨГЖИЛ
Өөрийн чин зорилго тэмүүлэл, ур чадвар, үндэсний давуу талдаа тулгуурлан бизнесийн онч нүүдлээ хийж, боломжоо баялаг болгох ТАНЫ ЦАГ ИРЛЭЭ!
Бизнесээ хөгжүүлэх гэж байгаа танд, ажлаа хэрхэн оновчлох, хэрэглэгчийн эрэлтэнд нийцсэн зөв бүтээгдэхүүн хөгжүүлж, хэрхэн борлуулах, бүтээгдэхүүний давуу тал, агуулга, танилцуулга, сурталчилгааны мессежээ хэрхэн боловсруулах, багаа хэрхэн бүрдүүлэх, сошиал орчныг хэрхэн оновчтой ашиглах вэ гэсэн олон асуултууд тулгарсаар байна уу?
Тэгвэл олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргаж, бүтээлч төслийг амжилттай хэрэгжүүлсэн Creative Mongolia, Үндэстэн Багийн хамт олон таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕС НҮҮДЭЛ бодит туршлагад тулгуурласан эрчимжүүлсэн сургалтандаа урьж байна. Бид сургалтаас гадна таны бизнесийн онцлогт тохирсон зөвлөгөөг сарын турш өгч цаашид клуб болж хамтдаа мэдлэг, туршлагаа хуваалцаж хөгжүүлнэ.
#ТаныОлонАсуултынЭргэлзээЭндТайлагдана
Ерөнхий мэдээлэл | Хувийн хэвшлийнхэн, бизнесийн байгууллагууд хөгжлийн нэгэн үе шатанд хүрч дараагийн түвшинд дэвшин орох цаг хугацааны мөчлөг дээр ирээд байна. Угтан ирж буй сорилтыг ончтой, зөв уялдаа холбоотойгоор, баг хамт олны нэгдмэл хараа, зорилготойгоор алхан орж, бизнесийн нэн шинэ түүхийг бүтээх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулаад байна. Тиймээс бизнесийн байгууллагууд үзэл баримтлал, үйл ажиллагааны хувьд хурдтай шинэчлэн хөгжих онч мэдлэг, ур чадварыг эзэмшихэд чиглүүлэх сургалт, зөвлөгөө нэн хэрэгцээтэй байна. |
Хэнд зориулагдсан бэ | Жижиг дунд бизнес, суралцагч байгууллага, дараагийн шинэ түвшинд хөгжихөөр зорьж буй байгууллага хамт олонд болон удирдлагуудад зориулсан хөтөлбөр. Өөрийн чин зорилго тэмүүлэл, ур чадвар, туршлага, үндэсний давуу талдаа тулгуурлан бизнесийн онч нүүдлээ хийж, боломжоо баялаг болгох энэ цагийн эздэд! Бид таны асуултанд хариулж, амжилтанд хүртэл тань хамт байж зөвлөн дэмжиж, сургаж хөгжүүлэхээр БИЗНЕС НҮҮДЭЛ бодит туршлагад тулгуурласан эрчимжүүлсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрөө санал болгож байна. #БизнесийнШинэЭрин #ИхНэгдэл |
Хэрэгцээ шаардлага | Монгол компаниудыг сургаж хөгжүүлж, бойжуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэдэг тогтолцоо огт бүрэлдээгүй тул сургалт, зөвлөгөөнүүд нь армаг, тармаг, хэзээ юунд ашиглаад, ямар зорилгод хүрэх нь тодорхойгүй, гал унтраах, уриалгын шинжтэй явагдаж байгаа нь сул тал болж байна. Тэгвэл өнөөг хүртэл бүтээсэн өөрсдийн амжилтаа илүү бэхжүүлэх, баг хамт олныхоо амьдрал ахуйг илүү тэтгэх хүсэл мөрөөдөлтэй, сурж хөгжих эрмэлзлэлтэй байгууллагууд олон байна. Тэдний чухал хэрэгцээ шаардлага нь хамтдаа сурч хөгжих, ажил бизнесээ илүү сайн хийж сурах, бизнесээ зөв чиглүүлэн хөгжүүлэх хүсэлд нийцсэн, тэргүүн туршлагаа хурдтай хуваалцах боломжийг бүрдүүлсэн, өрсөлдөөн нэрээр салбараа унагаах биш уялдаа холбоотойгоор салбараа өргөхөд дэмнэх сургалт хөгжлийн тогтолцоо бүтэц, агуулга хэрэгцээтэй байна. |
Хөтөлбөрийн зорилго | Сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан монгол хүн, удирдагчид, баг хамт олныг хөгжүүлэн чиглүүлж, амжилтанд хөтлөх, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан холбох, бизнесийнх нь зүг чигийг тодорхойлох, улмаар чадвартай удирдагчид, хамт олныг бэлтгэх замаар салбартаа түүчээлж, Улс эх орныхоо хөгжлийн тулгуур байгууллагуудыг хөгжүүлэхэд чиглэнэ. |
Сэдэв& агуулга |
|
Сургалтын аргазүй | 50% нь тоглоом, дасгал, оролцооны идэвхитэй арга, 50% нь лекц, онол, хэлэлцүүлэг. |
Хөтөлбөр, цаашдын уялдаа холбоо |
|
Үнийн санал | Бүртгэлээр танхимын сургалт 1 оролцогц: 150,000₮ (2 өдөр 16 цагийн сургалт, өдрийн хоол, цай багтсан) |
Байгууллагын сургалт: 1 удаагийн 2- 4 цагийн лекц сургалт 600,000₮ (хүний тоо заахгүй) Захиалагч тал заал танхимаа хариуцна. Цуврал байдлаар улиралын гэрээ байгуулж ажиллахад 10- 20% хөнгөлөлтөөр дэмжиж ажиллах боломжтой. | |
Нэгдсэн сургалт: 1 удаагийн 2- 8 цагийн лекц сургалт 1,000,000₮ (хүний тоо болон байгууллагын тоо заахгүй тул хамтарсан байдлаар зохион байгуулж болно. Орон нутагт бол томилолтын зардал багтаагүй болно) Жич: [Дээрх төлбөрт НӨАТ орсон] |
Та өөрийн болон байгууллагын танилцуулга мэдээллээ info@creativemongolia.com хаягаар илгээж сургалтанд бүртгүүлнэ үү. Таны мэдээллийг үндэслэн бид танд сургалт эхлэх хугацааг мэдэгдэх юм.
ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой.
Танай байгууллагын сургалт хөгжлийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.
- ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ? 19 3-Р Сар, 2024.
- СAMP TRAINING Гадаад орчны сургалт хөтөлбөрийг зохион байгуулахад зөвлөмж 17 12-Р Сар, 2023.
- EVENT ORGANIZE | ҮЙЛ АЖИЛЛАГААГ (арга хэмжээ) ЗОХИОН БАЙГУУЛАХАД ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА, ЗӨВЛӨМЖ 18 11-Р Сар, 2023.
- СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗОРИУЛСАН БЭЛТГЭЛ АЖЛЫН ГАРЫН АВЛАГА 17 12-Р Сар, 2022.
- ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!! 14 2-Р Сар, 2024.
- АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан 31 3-Р Сар, 2023.
- Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН 31 7-Р Сар, 2022.
- Хуримын ерөөл, хуримын дэг, хурим найр гэж юу вэ, хуримлан найрлах ёс уламжлал 31 7-Р Сар, 2022.
Зохион байгуулсан сургалт.
Юнител групп IT ...
Юнител группын IT албатай хамтран "Багийн тоглолт", багийн тоглоом, идэвхижүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа. Бид Юнител группын Хүний нөөцийн хэлтэс, IT хэлтэс болон бусад олон алба нэгжүүдтэй хамтран ажиллаад байна. Багт чадвартай, хүчирхэг ...
MCS- Тотал дистрибьюшн ...
MCS- Тотал дистрибьюшн 15 жилийн ойн баярт зориулан "Багийн тоглолт" багаар ажиллах чалленж буухиа өдөрлөгийг зохион байгуулж ажиллаа. Өмнө нь бид 10 жилийн ойн үйл ажиллагаанд мөн хөтөлбөр нийлүүлж байсан бол энэ ...
Bloomberg TV Mongolia ...
Bloomberg TV Mongolia баг хамт олон Намрын ажлын нээлтээ "Багийн Тоглолт" хөтөлбөрөөр эхлүүлж, багаар тоглож, баг, алба, нэгжийнхээ уялдаа холбоог илүү нягтруулах хөтөлбөрүүдээр хамтран ажиллаа. Шилдэг, тэргүүлэгч хамт олонд амжилт хүсье. #БагийнТоглоом #НамрынОлимп #БагааЭрчил #ХүчтэйБаг ...
Монос Бэсрэг наадмын ...
Монос групптэй хамтран Монос Бэсрэг наадмын багийн буухиа тэмцээнийг удирдан зохион байгууллаа. Шинийг эрэлхийлэгч Монос группын хамт олон бэсрэг наадмаа цоо шинэ аргачлал, баг хамт олны идэвхитэй, оролцоотой хөтөлбөрөөр хамтран зохион байгууллаа. ...