Би МОНГОЛ ГУТАЛыг сонгож байна
12 жил, 11 сар өмнө

Өвлийн ямар гутал авах вэ гэж нилээн бодсон. Хавар Түмэн плазад явж байхдаа монголчуудын хийсэн гутал, пүүзийг хараад таалагдаж байсан. Тэгээд Сансарт байдаг үйлдвэр дээр нь очиж зөвхөн өөртөө зориулсан цор ганц загварын гутал хийлгэнэ гэж бодож байсан боловч амжихгүй явсаар байгаад өвөл болчихлоо. 

 

Тэгээд ямар гутал авдаг юм билээ гээд бодож яваад ахиад л Түмэн Плазаруу ороод явчихлаа. Эрэгтэй өвлийн гутал асуусан. Нэг ийм гутал байлаа. Хүмүүс голдуу Цагаан сараар өмсөөд байдаг үслэг дотортой монгол гутал байна. 85000₮ гэнэ. Боломжийн үнэтэй санагдлаа. Ер нь монгол гутлаа ганц удаа Цагаан сараар өмсөх биш өдөр тутам өмсөж байхад юу нь болохгүй байхав дээ гэж бодоод шууд л авчихлаа. Намайг үндэсний үйлдвэрээ дэмжиж блог бичдэг гээд 80000₮-өөр өгнө гэнэ ээ. Блог маань 5000₮ хэмнэхэд тус болдог л юм байна. Ингээд далий цагаан пүүзээ нүнжигтэй монгол гутлаар солилоо. Халуу дүүгээд нүнжигтэй сайхан байна. Одоо хаана ч явсан монгол гуталтайгаа шүү хүмүүсээ, өвөл дуустал. Амралт, зугаалга, хөдөө, гадаа, ажил, гэр гээд хаана ч өмсөж болмоор санагдлаа. Сайхан дулаахан монгол гутал хийж байгаа монголчууддаа баярлалаа. 

За би аль болох монгол бүтээгдэхүүнээ хэрэглэдэг, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг Монгол билээ. Би МОНГОЛ ГУТАЛыг сонгож байна.

 

Монголын гутлын онцлог гэвэл өмсөж тайлахад хурдан, томсгож багасгахыг ороолтоор шийдэж болдог, ээтэн ултай учраас хөл доорх ургамалыг тастдаггүй, засаж сэлбэж болдог гэх мэт олон давуу талтай байдаг.