Доржийн Золбаяр- Нэрт кино найруулагч
"Ээждээ л үнсүүлэхсэн", "Үхэж үл болно- Чингис хаан", "Аравт" , "Чингисийн хүүхдүүд" зэрэг монгол ахуй, зан заншил, өв соёл, монгол дархлаа, үнэт зүйлээ чиг шугам болгож уран бүтээлээ туурвидаг нэрт найруулагч. Монгол кино урлагийг олон улсын тавцанд хөгжүүлэн гаргахад үнэт хувь нэмэр оруулж яваа Монголын кино урлагийн энэ үеийн зүтгэлтэн.
1972 оны 7 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ
1990-1994 он Цагдаагийн Дээд Сургууль. /Хуульч, Командын офицер/
1994-1998 он Кино Урлагийн Дээд Сургууль. /Кино найруулагч/
УРАН БҮТЭЭЛ
1996 он. “Амур” уран сайхны кино. Найруулагч.
1998 он. “Нэгэн шөнийн явдал” уран сайхны кино. Найруулагч.
1999 он. “Алуурчин бэлтгэх дамжаа” уран сайхны кино. Продюссер.
2001 он. “Янаг дурлалын дууль” уран сайхны кино. Найруулагч, эвлүүлэгч.
2001 он. “Шар хэвлэл, нөхөд ба дайсан” баримтат кино. Оператор.
2002 он. “Ээждээ л үнсүүлэхсэн” уран сайхны кино. Найруулагч, оператор, эвлүүлэгч.
2002 он. “Шөнө шөнөөсөө ялгаатай юу” уран сайхны кино. Оператор.
2002 он. “Сэргээш-1” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.
2003 он. “Сэргээш-2” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.
2003 он. “Мөргөлийн замд” Монгол-Германы хамтарсан баримтат кино. Оператор.
2005 он. “Сэргээш-3” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.
2005 он. “Усны үнэр” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, оператор.
2006 он. “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино. Оператор.
2007 он. “Надтай гэрлээч” уран сайхны кино. Оператор.
2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны 1-р найруулагч.
2011 он. “Учиртай гурав” уран сайхны кино. Найруулагч.
2012 он. “Аравт” БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан уран сайхны кино. Найруулагч. Продюссер (англи, франц, герман хэлээр орчуулагдсан)
2016 он. “Хайрын клуб” уран сайхны кино. Зөвлөх найруулагч.
2017 он. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, продюссерээр тус тус ажилласан.
АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
1997 онд найруулагч Р.Батсайханы хамт “Nirun film studio” үүсгэн байгуулж найруулагчаар ажиллаж байсан.
2002 онд “Mongol film studio” үүсгэн байгуулж захирал, найруулагч.
2009 онд “Mongol film group” ХХК-ийн захирал, найруулагч.
2009 онд Монголын Урлагийн Ажилчдын Холбооны Киноны нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдсон.
2012-1016 он. СУИС-ийн ТДУС-ийн кино найруулагчийн ангийн багш.
2012 онд Монголын Кино Урлагийн Зөвлөлийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн.
2012 онд “Mongol film group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга.
2016 он. “Монгол фильм хөгжлийн сан хөмрөг” ТББ-ын ТУЗ-ын дарга
ШАГНАЛ
2005 он. “Усны үнэр” кино зохиолоор “Шинэ алхам” кино зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
2007 он. “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнуулсан.
2013 он. “Аcademy avards 2013” наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” шагналыг хүртсэн.
НОМ
2006 он. “Шоу бизнесийн хаан- КИНО” шүүмж, нийтлэлийн номыг бичиж хэвлүүлсэн.
2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны “Түүхэн кино- кино түүх” номын редактор.
2017 он. “Кино яръя” нийтлэл, кино боловсролын номыг бичин хэвлэлтэнд өгөхөөр бэлтгэж байна. Энэхүү номныхоо агуулга мэдээлэлээс цувралаар цахим орчинд түгээж олон нийтэд хүргэдэг.
https://www.facebook.com/dzolb...
https://www.facebook.com/Child...