Бат-Эрдэнийн Ууганцэцэг- Сэтгэл судлаач
6 жил, 12 сар өмнө

Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал.
МУИС-НШУС-д 2000- 2004 онд сэтгэл судлалын бакалавр, 2005-2006 онд сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006 оноос хойш олон нийтэд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа. ЭМШУИС, Шихихутуг ХДЗ багш, LAMP олон улсын судалгаанд багийн ахлагч, ДОХ-эрүүл мэндийн асуудлаар үндэсний сургагч багш зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан. 

"Та өөрийгөө мартуузай" ном, "Би ертөнц" эссэ эмхтгэлийг эрхлэн гаргасан. "Сэтгэл судлаачийн 101 хариулт", "Сэтгэл зүйн фитнесс", "Олон нийтэд тулгуурласан нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг" номуудыг хамтран бичсэн. 

Судалгааны ажил: Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог судалгааны ажил,
Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжил,
Байгууллагын сэтгэл зүйн удирдлага, бүтээмж,
Туршлага: Насанд хүрэгчдийн үсэг бичгийн түвшин судалгааны дэд төслийн багийн ахлагч UNESCO.

Сэтгэл судлалын үндэсний төв нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн анхдагч байгууллагуудын нэг бөгөөд эрүүл мэнд, нийгэм, бизнесийн салбарт сэтгэл судлалын мэдлэгийг хэрэглээ болгохоор ажиллаж байна.

https://www.facebook.com/profi...