Бямбагаравын УРТНАСАН
5 жил, 10 сар өмнө

Дөрвөдийн Зуутраг ургийн Бямбагарав УРТНАСАН

Дуурийн дуучин, уртын дуу судлаач       

Боловсрол

2017- 2021 он Монгол Улсын Консерватори ХУДС, Дуурийн дуучин Баклавар

2006-2017 он Улаанбаатар хот, Налайх дүүрэг "Эрдмийн Оргил Цогцолбор" сургуулийн Бүрэн дунд боловсрол.

Ажлын туршлага, ажилласан төслүүд

2018 оноос “Монгол уртын дуу болон ардын аялгуут тоглоом наадгай” сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эхлүүлсэн. "Nomadic Ethnic Musicology" хуудсыг хөтлөж ажиллуулдаг.

2020 онд Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэй Монгол Улсын Консерватори санаачилсан World Music Festival олон улсын хөгжмийн төсөлд зохион байгуулагчаар ажилласан.

2020 онд Япон улсын NHK телевиз, Монгол угсаатны холбооноос хамтарч Угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Алтайн ятгын тахилга” төсөлд архив болон эрдэм шинжилгээий ажилтнаар оролцов

2019 оны 6 сар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дээр зохион байгуулсан, Азийн ардын урлагийн их наадамд зохион байгуулагчаар ажилласан.

Шагнал

2020 он БМИҮТ-өөс зохион байгуулдаг "Бүтээлч Оюутан- 2020" уралдааны тэргүүн байр .

2019 он МУК-ийн 2019 оны "Судлаач-Оюутан"

2018 он МУК-ийн 2018 оны "Шилдэг-Оюутан"