Цэнгэл ӨНӨРЖАРГАЛ: "УДИРДАХУЙН УХААН"- МОНГОЛ ХҮН МОНГОЛ УХААНААР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ НЬ ИРЛЭЭ
Менежментийн үндэсний зөвлөх
Стратеги, төсөл, эрсдлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг.
БОЛОВСРОЛ
Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Төрийн байгууллагын гүйцэтгэл, компанийн засаглал, худалдан авах ажиллагаа, хүний нөөц, манлайлал, өрсөлдөх чадвар зэрэг чиглэлүүдээр АНУ, БНСУ, БНХАУ, Макаод мэргэжил дээшлүүлсэн.
АЖЛЫН ТУРШЛАГА
Удирдлагын академийн ахлах багшийн албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд “Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэн” ТББ-ын захирлын сонгуульт ажил эрхэлдэг. 2013 онд Ерөнхий сайдын дэргэдэх “Монгол Улсад төслийн удирдлагын стандарт нэвтрүүлэх” ажлын хэсгийн гишүүн, санаачлагч, “Эм Ай Ю” ОУДС-д төслийн удирдагч, төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байсан. 2010 оноос Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн гишүүн, 1999 - 2008 МЗАЖХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
АЖЛЫН АМЖИЛТ
Монгол улсын төслийн удирдлагын тогтолцоог шинэчлэх чиглэлээр идэвхтэй судалгаа шинжилгээ хийж байгаа. Тус чиглэлээр 2013 онд засгийн газарт санал, зөвлөмж оруулснаар Монгол улс үндэсний стандарт мөрдөхөөр болсон. 2008 оноос менежментийн сэтгэлгээний шинэ хандлага болох бодит чадварын үндэсний судалгааг амжилттай гүйцэтгэж энэ чиглэлээр ном сурах бичиг хэвлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлэх Эрдэнэтийн 100 000 тонны гангийн үйлдвэрийн төслийн багийг удирдаж эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж амжилттай батлуулсан. Нийт 100 орчим төслийн үйл ажиллагааг чиглүүлж, туршлага, сургамж хуримтлуулсан. “Эм Си Эс” групп, “Бодь” групп, ”Нью Прогресс” групп, “ТЕСО” корпораци, “Очир Ундраа” групп, “Говь” ХХК, “Макс” групп зэрэг 20 орчим бизнесийн байгууллагуудад урт болон богино хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлж туршлага хуримтлуулсан. Ерөнхий сайдын ажлын алба, Хөгжлийн банк,Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Замын үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуу бүжгийн эрдмийн чуулга, Багануур ХК, Улаанбаатар төмөр зам зэрэг 30 орчим төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.
БҮТЭЭЛ
УДИРДАХУЙН УХААН
* Менежментийн 80 гаруй төрлөөс сонголт хийж, өнөөгийн манай нийгэмд хамгийн чухал гэсэн 50 гаруй төрлийн менежментийн чиглэлд төвлөрч ажилласан. Эдгээр 50 орчим төрлийн менежментийг судлах явцад “менежмент” гэж юу юм бэ гэдэг асуултанд бодитой ойлголт иргэдэд өгөх боломжийг эрэлхийлсэн болно.
*Энэ номыг бичихийн тулд 100 орчим төр, хувийн хэвшлийн төсөлт үйл ажилагаанд оролцон менежментийн хэрэгцээ, шаардлагын талаар гүнзгийрүүлж ойлгож авсан. 10 гаруй жилийн судалгаа, зөвлөгөө, хэлэлцүүлэг зохион байгуулж байж энэхүү ном маань бий болсон. Бид сайн зэвсэг үйлдвэрлэсэн. Гагцхүү энэхүү зэвсгийг хэрхэн ашиглах, сэтгэл нь уншигч олны хандлагатай холбоотой байх.
https://www.facebook.com/monhero2004