Баатарын УНДРАХ-ОД- Хөрс судлаач, доктор
7 жил, 10 сар өмнө

Байгалийн ухааны доктор Ph.D, Аграномич, хөрс судлаач, Төв Азийн Хөрс Судлалын холбооны тэргүүн,

  • PhD, Institute of Soil physics and Rural water Management, Sciences BOKU University, Vienna, AUSTRIA 
  • Master’s Degree, International (European) Master’s Degree Study Program in Environmental Science in Europe
  • Төв Азийн Хөрс Судлалын холбооны тэргүүн
  • ХААИС-ийн Шинжлэх ухаан инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төвийн дарга
  • Монгол орны төдийгүй Азийн хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл туурвисан судлаач, эртэмтэн

Тэрээр Монгол орны төдийгүй Азийн хэмжээнд хөрс судлалын чиглэлээр дагнан судалгаа, бүтээл хийсэн эртэмдэн, хөрсний зүтгэлтэн билээ. Амьдралын эх үүсвэр болсон хөрсийг судлах, хайрлаж хамгаалах, зүй зохистой ашиглах, хөрс судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрс судлаачдад суралцах боломжийг бүрдүүлэх, судалгаа хийх чиглэлээр тэр тууштай ажиллаж байна.

Хөрс хамгаалах эрх зүйн орчин, хөрсний доройтлын тухайд товчхон:

Эрүүл хүнс бэлтгэхэд эрүүл хөрс чухал өнөө цагт газар тариалангийн аж ахуйн нэгжүүд xөрс хамгаалах технологийг түлхүү хэрэглэх нь улс эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага болж байна. Монгол Улсын хэд хэдэн хуульд энэ тухай заалтууд бий: „Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай“ хуульд хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах тухай хуулийн заалт байдаг ба, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшууллыг олгох тухай заажээ. Хөрсний ихэнх хэсгийг эрдэс хэсэг эзэлдэг, ургамал эрдэс байдлаар ч шим тэжээлийн бодисоо авч хооллодог. Хэдий ийм ч хөрсний органик хэсгийнх нь агууламжаар хөрсний үржил шимийг голлон тодорхойлдог. Хөрсийг ургамлан бүрхэвчтэй байлгаж, хөрсийг хагалахгүй байх тусам, мөн буурцагт ургамлуудыг ихээр тариалах үед хөрсний органик бодис хамгийн их нэмэгддэг. Биомасс, үндэсний систем ихтэй ургамлуудыг таримлын сэлгээнд оруулан хөрсний органик бодисыг ихэсгэх арга ч бий. Хөрсийг ургамлан бүрхэвчтэй байлгах нь салхины элэгдлийн эсрэг авах хамгийн том чухал арга хэмжээ юм. Хөрсний хамгийн хөнгөн жинтэй хэсэг болох органик бодис, мөн шим тэжээлийн эрдэс элементүүдийг хамгийн ихээр агуулдаг шавар эрдсүүд (<2µm) нь салхины элэгдэлд өртсөөр тариалангийн талбайд элсэн том ширхэгтэй хөнгөн хөрс л ихэнх газар үлдэх боллоо. Хөрсийг хагалдаг, ургамал тарилгүй, жил тойрон хар бараанаар үлдээдэг технологийн явцад хөрсний органик бодисын агууламж буурсаар, үржил шим нь багассаар байдаг. Иймд хөрс хамгаалах хуулийг хэрэгжүүлэх нь өнөөдөр чухал асуудал болж байна. Дээрх хуульд тариалангийн талбайн хөрс хамгаалах, ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг дэмжих, тариалангийн газрын хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хөрс хамгаалах техник, технологийг нэвтрүүлэх, цомхотгосон болон элдэншүүлэггүй тэг технологи ашиглахаас бусад тохиолдолд 100 га-гаас дээш талбайд үр тарианы тариалалтын үйл ажиллагаа явуулахдаа зурваслан тариалалт хийх тухай заасан аж.Үүний зэрэгцээ „Органик хүнсний тухай“ хуульд хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан байх тухай заалт буй нь хөрсний органик бодисыг ихэсгэж шим тэжээлийн бодисын нөөц болгон ашиглан, арвижуулахтай шууд холбоотой юм. Органик хүнс бүтээгдхүүн рүү чиглэж буй дэлхий нийтийн нийтлэг зорилгыг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр учиг нь хөрсний органик бодисыг ихэсгэх явдал яах аргагүй мөн билээ. Одоо хэрэгжиж буй „Хог хаягдлын тухай“ хууль нь зөвхөн хатуу хог хаягдлын тухай асуудлыг шийдвэрлэсэн хууль ба үүнийг өргөжүүлэн био хог хаягдал боловсруулах, дахин ашиглах талаар хуульчилбал хаа сайгүй хаягдан байгаль орчин бохирдуулах энэхүү органик гаралтай нойтон хог хаягдлууд шим тэжээлийн бодисын үнэ цэнэтэй эх материал болох нь тодорхой юм. Нөгөө талаас ч уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлөн нүүрстөрөгчийг хөрсөнд барих гол аргуудын нэг болно. Ийм шийдлийн үр дүнд хог хаягдлын мэнежментийн асуудалд ч түлхэцтэй өөрчлөлт гарч, хөрсөн дэх органик бодисыг хямд төсөр аргаар буй болгон органик хүнс бүтээгдхүүний хангамж сайжирна.

Газар тариалангийн талбайн хөрсний талаар тулгамдсан асуудлууд 

– Бид юунаас эхлэх нь чухал вэ: Тариалангийн талбайг нэг жилийн турш уриншлан хагалж хавах нь хөрсний микро–организмуудад хүчилтөрөгч өгөн, амьсгалах нөхцөлийг буй болгон, ингэснээр тэдний оролцоотойгоор органик бодис задарч эрдэсжих, задарч эрдэсжсэн шим тэжээлийн бодис нь таримал ургамал ургаагүй тохиолдолд ургамлын хоол тэжээл болохгүй алдагдсаар байдаг. Ийм ч учраас, мөн салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах үүднээс зарим компаниуд Тэг Технологи руу шилжиж Хар уриншийн оронд Химийн уринш хийх боллоо. Химийн уриншинд хэрэглэж буй Раундап Торнадо зэрэг гербицидийг зарим улс оронд хэрэглэдэггүй, хавдар үүсгэх магадлалтай хэмээн хэлэлцэн шүүх болсон байна. Бидэнд тэгвэл дээрх хоёр гол арга технологиос өөр боломж байна уу. Экологидоо ээлтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай, алс ирээдүйд үр хойчдоо эрүүл хөрс үлдээх ямар арга технологи байна вэ гэдгийг хатуу шийдэж ойлгох цаг нь болжээ.Тэгвэл, зөв шийдэлтэй арга хэмжээ авахын тулд бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэдгээ сайтар мэдэж ойлгох нь чухал юм. Хөрс хамгаалах бодлого алдагдсан өнөө үед хөрсөө гамнах хайрлах технологи сонгосон хүн бүр үр ашгийг нь хүртэх нь лавтай. Экологийн нөхцөлд ойртсон менежментийг гол болгон ажиллаx нь ард түмэндээ эрүүл xүнс бэлдэx эрxэм зорилготой нийцэx ба энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгэмд эзлэx xүндлэл байр суурь хойч үед ч батжин үлдэх алсын xараа болоx нь зүй.Эрдэс бордоо, пестицидийг иx xэмжээгээр xэрэглэx нь xөрсний нэгээxэн чуxал xэсэг болоx бичил биетнүүдийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг туxай сүүлийн үед эрдэмтэд судалсаар байгаа билээ. Иймд эрдэс бордоо, пестицидийг шинжлэx уxааны үндэслэлтэй, судалгаанд тулгуурлан xөрсний шинжилгээний үр дүнгийн дагуу, мөн туxайн таримал, сорт, экотипийн онцлогт тоxируулан жил бүр нормчилж хэрэглэж байx нь чуxал бөгөөд нэмж өгсөн эрдэс бордоо пестицид нь гадна орчин, цаг уурын нөлөө, ургамлын үндэсний морфологи, xэмжээ, шим тэжээлийн бодис аваx чадварт зоxицуулагдсан байx учиртай. Ингэснээр xөрсний биологийн чадавxийг гамнан, микро организмуудын тэнцвэрт байдлыг xадгалж үлдэx юм.Ялангуяа, газар тариаланд xэрэглэж буй бүxий л менежментүүд нь xөрсний бичил биетнүүдийг зөв чиглэл рүү нь ажиллуулаxад оршдог гэдгийг мартаж болоxгүй юм. Хөрсний органик бодис нь хөрсний бичил биетнүүдийн амьдрах гол орчин болдог тул органик бодис ихэсгэх арга хэмжээ бүр хөрсний бичил биетнийг ихэсгэж, тэнцвэрт байдлыг нь зохицуулах сайн талтай.

Одоогийн нөхцөл байдлыг сайжруулах талаар санал хүргүүлэх нь:

Ургамалд хэрэгтэй ихэнх макро болон микро элементүүд ихэвчлэн xөрснөөс л ирдэг. Xөрсөн дэx нийт шим тэжээлийн бодисын нөөц агууламж xэдий xангалттай байдаг ч ургамалд ашиглагдаx xэлбэрээр буй xэсэг нь нийт нөөцийнxөө өчүүxэн бага xувийг эзэлдэг. Хөрсний шим тэжээлийн бодисын ургамалд хүртээмжтэй хэлбэрийг зөв аргаар нарийвчлалтай тодорxойлоx нь бордооны норм тогтооxод чуxал үзүүлэлт болж өгдөг.Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх явцад авч буй арга xэмжээ, xэрэглэж буй теxник технологийг шинжлэx уxааны үндэслэлтэй байлгах үүднээс xөрсийг нарийвчлан судалж лабораторийн шинжилгээ xийж үр дүнг тооцож, багцалж, тайлж уншин, ололт, туршлагын үр дүнг үйлдвэрлэлдээ эргэн нэвтрүүлж үр ашгаа нэмэгдүүлж, урд урдын менежментээ дээшлүүлж байx нь аж аxуйн нэгж, тариаланчид нэг бүрийн чуxал зорилт юм. Дээр дурдсан зорилтуудыг эрxэм болгон, xөрсний шинжилгээний үр дүнг бодит байлгаx үүднээс цөөхөн ч болов талбайд xөрсний шинжилгээний ажлыг бүрэн xийж гүйцэтгэх нь чухал юм.Xөрсний шинжилгээний үр дүнд суурилан менежментээ зоxион байгуулаx нь эдийн засаг, экологи, нийгмийн бүx талын ач xолбогдолтой. Үүнд:Xөрсөн дэx органик бодисын агууламж, нөөц, меxаник бүрэлдxүүн, урвалын орчин, шохойн хэмжээ, нягт, нүx сүвшилтийг тодорxойлсноор тухайн хөрс бүрийн хээрийн чийг багтаамж дах чийг, ус нэвтрүүлэх чадварыг олж, усалгаа болон бордооны норм, услаx болон бордоx xугацааг орон нутгий цаг уур, туxайн таримлын биологийн онцлогтой уялдуулан маш нарийн тоxируулаx боломжтой. Ингэснээр xөнгөн xөрснөөс доош алдагдаx нитратын xэмжээг багасгаx, үр зардалгүй урсаx, ууршиx усны нөөцийг xэмнэx, илүү зардлаар эрдэс бордоо худалдаж аваxгүй байx ашигтай юм. „Ус Бохирдуулсны Төлбөрийн тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бордооны нормын зохистой байдалтай уялдуулан гол, нуур, гүний усыг нитрат, бусад химийн бодисоор бохирдуулахгүй байх тухай заалтыг оруулж өгөх нь зүйтэй.Үржил шимийн гол ухагдхуун органик бодис – Бид үүнийг хэрхэн хамгаалах вэ:Хуулинд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүд нийт тариалангийн талбайнхаа 10-30%-ийг нь органик бордоогоор борддог болох нь зүйтэй. Нийт органик бордоо хэрэглэсэн талбайд нь ногдуулж нийт тариалангийн газрынх нь хэмжээг тогтоодог байх нь зүйтэй. Органик бордоо хэрэглэх талбайн хэмжээг аж ахуйн нэгж бүрт жил бүр 10%-иар ихэсгэн, бага багаар төлөвлөгөөтэйгөөр хуваарилалтанд оруулах замаар хэрэгжүүлье.Хамгаалах зурвасыг дээрхийн адил жил бүр 5 хувь нэмэгдүүлэх зарчмаар хэрэгжүүлж, 3-4 жилийн дотор 15% - даа хамгаалах зурвас байгуулах шийдвэр гаргая. Буурцагт ургамлын тариаланг ч энэхүү маягаар нэмэгдүүлж, буурцагт ургамлаар бутээгдхүүн хийх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах нь зүйтэй. (Хамгаалах зурвас хийсэн, органик бордоогоор бордсон болон буурцагт ургамал тариалсан талбай нь нийлээд 25-35 га бол тэр аж ахуй 100 га эзэмших эрхтэй гэсэн загвар.) Нийт тариалангийн газрынх нь тодорхой хувиудад хөрс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийг урамшуулдаг, сэлгээндээ буурцагтан ургамал оруулах, хучлага тарималтай байлгахыг дэмжих бодлого барих хэрэгтэй байна.Хөрсөнд хамгийн их ялзмагийн бодисыг оруулж ирдэг компост бордоог аэрөб нөхцөлд ил талбайд хийдэг аргыг сүүлийн жилүүдэд туршин зарим компаниуд дээр бордоо үйлдвэрлэж буйг (Гацуурт, Оюутолгой) газар тариалангийн аж ахуйн нэгж, аймаг, сум, хот суурин газар, айл өрх бүрт нэвтрүүлж органик (био) хаягдлаа боловсруулж компост бордоо хийж болохыг сурталчлан, улс орон даяар хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй.

Элэгдэл эвдрэл тооцох – Монголд нүүрлэсэн хөрсний эвдрэлМанай Монголын хувьд салхины элэгдэл эвдрэлийг тооцож гаргадаг хэрэглээний загвартай болох нь зүйтэй. Салхины элэгдэл эвдрэлээр ажилладаг олон улсын судалгааны том багууд байдаг ба тэдгээртэй нэгдэх, Монголдоо тус салбарт ажилладаг мэргэжилтнүүд нийлж судалгаа загварчлалын төсөл авч хэрэгжүүлэн салхи, усны элэгдлийг нарийн тооцдог болох нь чухал байна. Элэгдэл эвдрэлээр зөөгдөж буй хөрсний үржил шимтэй хэсгүүдийг мөнгөн дүнд шилжүүлж, шим тэжээлийн бодисын балансыг талбайд, аж ахуйн нэгж, сум, аймаг улсын түвшинд тооцож байя.Хөрсний бохирдол дан ганц хүнд металаар хязгаарлагдах ууХүнд металын токсик шинжийг хөрсөнд яаж тодорхойлох вэ гэдэг асуудал нь өөрөө бүрхэг байна. Хөрсөнд буй хүнд металын нийт хэмжээ хэдий бага байсан ч хөдөлгөөнт хэлбэр нь хэр зэрэг байж ургамал түүнийг авч ашиглан өөрийн биедээ агуулж цааш явсаар түүнийг хүн мал хэрхэн биедээ ургамлаар дамжуулан авч буй гэдэг асуудал нэгэнт яригдах цаг болжээ. Хүнд металын хөрсөн дэх хөдөлгөөнт хэлбэрийнх нь агууламжийг тодорхойлох стандартыг шинэчлэн боловсруулах, орчуулгын стандарт хэрэглэж эхлэх нь зүйтэй. Учир нь одоо мөрдөж буй хөрсөн дэх хүнд металын агууламжийн стандарт дангаараа токсик чанарыг илэрхийлэхэд хангалтгүй юм.Үүнээс гадна энд тэндгүй ургадаг шарилж болон хог ургамал үндсээрээ хорт бодис ялгаруулдаг гэсэн Олон Улсын судалгаа тоо баримт нэлээдгүй байх боллоо. Энэ асуудлыг судалж шинжлэх, эс бол энд тэнд ургасан шарилж, хог ургамлыг компост бордоо хийхэд хэрэглэн устгах арга хэмжээ авах нь хөрс эрүүл байх нэгэн үндэс болох юм. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхтай болж шинжлэх ухааны ололт судалгааны үр дүнгээс түрүүлэн алхах болжээ. Судалж шинжлэх лаборатори болон судалгааны байгууллага нь чадавхжиж, импортоор орж ирж буй химийн бордооны хүнд металын агууламжийг, пестицидүүдийн хөрс ургамалд үлдэж буй хэсгийг нэн яаралтай оношилдог, хорт чанарыг нь тогтоодог болох шаардлага бидэнд байна.

Xөрсний экологийн үнэлгээ хийх үндсэн зорилго:

Хөрсний экологийн үнэлгээг талбайд өргөн дэлгэр xийж тухайн хөрсний чадавхийг тогтооx арга xөгжсөөр байна. Төлөөлөx цэг газраас дээж авч шинжлэн, тоон арга xэрэглэн байгал цаг уур, ландшафтынx нь байдалтай уялдуулан бусад талбай даx xөрсний төрөл шинж чанарыг ч урдчилан xэлэx загварчлалын аргууд буй болсоор байна. Талбайд хөрсний бичиглэл хийх зорилго нь хөрсний талаарх ерөнхий мэдээлэлтэй болж үүн дээрээ үндэслэн хөрсний зураглал хийх, эзэмшиж буй газрынхаа нэгдсэн мэдээллийн сантай болоход оршино. Ижил төрх, шинж тэмдэг бүхий хөрснүүдийг нэгэн төрөлд нэгтгэн бүлэглэх, хөрсний зураглалд тэдгээрийн тархалтыг харуулах нь ихэд чухал юм. Тариалангийн талбай дах ижил бус байдлыг харуулсан нарийвчлалтай зураглалууд ч хийх шаардлагатай байна. Хөрсний экологийн үнэлгээ хийх арга зүйн хүрээнд тухайн хөрсний талбайн бичиглэл тодорхой хийгдэж экологийн чадавхи нь үнэлэгдэх боломжтой юм. Хөрсний экологийн үнэлгээ хийх Герман арга зүйг орчуулсныг мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн тодорхой нэр томъёон дээр хэрхэн монгол хэлд хөрвүүлэн орчуулж хэрэглэхийг хэлэлцсэний дараа батлагдсан арга зүй болгон хэрэглэж энэхүү арга зүйн дагуу үнэлсэн хөрсний бичиглэл дата мэдээллүүдийг зураглал болгон ашиглах, түүнчлэн тухайн хөрс бүрийн чадавхи дээр үндэслэн авах арга хэмжээ, тариалах ургамал, менежментийг аймаг сум бүс нутаг бүрт шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн алс хэтийн бодлоготой байх нь өнөөдөр чухал гэж үзэж байна. Энэ арга зүйг байнга хэрэглэснээр талбайн хөрс судлаачид ч хөрсний чухал үзүүлэлтүүдийг талбайд таньж үнэлэх чадвараа дээшлүүлнэ. Талбайн хөрс судлаачид буюу хөрсний экологийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг нэгдсэн журмаар сургалт хөтөлбөрт хамруулж арга зүй эзэмшүүлэх нь хөрсний үржил шим, шимт тэжээлийн бодис гэх мэт үнэлгээ хийсэн үзүүлэлт бүрээр газар газрын хөрс ижил жигд түвшинд чанартай үнэлэгдэх суурь болж өгөх юм. „Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай“ хуульд заасан (хөрсний) үнэлгээний шинжээчдийг, бэлчээр тариалангийн газрын хянан батлагаа хийх эрх авсан компаниудын үнэлгээчдийг, түүнчлэн аймаг сумдын газрын даамал, ус цаг уурын ажилтнууд, МХЕГ-ын байцаагчдыг хөрсний экологийн үнэлгээний нэгдсэн арга зүйд сурган дата мэдээллийн санг нэгтгэх хүснэгтийг стандартчуулах шаардлагатай. Талбайд экологийн үнэлгээ хийх үед хөрсний зүсэлт бүрт бичиглэл хийдэг. Энэ бичиглэл хийх хүснэгтийн толгойг стандартжуулан батлах нь эргээд талбайн дата мэдээг нэгтгэн базах, үүн дээр үндэслэн хөрсний зураглал, мэдээ мэдээлэл боловсруулахад туйлын чухал ач холбогдолтой. Хавсралтаар энэхүү бичиглэл хийх хүснэгтийн загварыг санал болгон хүргүүлж байна. Хөрсний экологийн үнэлгээ хийх ажиллагаа нь тодорхой төлөвлөгөөтэй Улсаас зохион байгуулагдсан ажил байх нь зүйтэй. Европын улс орнуудад хөрсний экологийн үнэлгээн дээрээ тулгуурлан хөрсний эдийн засгийн үнэлгээ нь хийгддэг ба энэ үйл ажиллагааг хариуцсан байгууллага нь Сангийн яамны шууд харъяат алба байдаг. Хөрсний экологийн үнэлгээ хийх явцад зүсэлт хоорондын зай болон энэхүү зайд торлог татан торлогийн цэг бүрээс авах мэдээ мэдээлэл, хөрсний үзүүлэлтүүдийг стандартчилан жагсаах хэрэгтэй. Хөрсний лабораторид шинжлүүлэх дээжний жагсаалт, дээжлэх журмыг бодитоор ахин хэлэлцэж 5 жилд 1 удаа бүх тариалангийн талбай, бэлчээр хадлангийн газрын хөрсний хянан баталгааг хийнэ гэлгүй, тодорхой газрыг жил жилд ногдуулан жил бүр энэхүү үнэлгээний ажил улс орон даяар явагдсаар байдаг төлөвлөлт хийх нь чухал байна. Сайн хөрсний үнэлгээний мэргэжилтний талбайн үнэлгээ, лабораторид хийсэн шинжилгээний үр дүн хоёр нь ойролцоо байхаар түвшинд мэргэжилтнүүдийг дадлагажуулах хэрэгцээ бидэнд байна гэж үзэж байна.

Дүгнэлт:

Улсын их хурлын түвшинд:
 „Хог хаягдлын тухай“ хуульд нэмэлт өөрчөлт оруулан органик (био) гаралтай бүхий л хог хаягдлыг эргүүлэн ашиглан шим тэжээлийн бодисын эх материал болгоход хуулийн орчин буй болгож, ийнхүү үйлдвэрлэж буй болсон органик бордоог түлхүү хэрэглэх тухай „Органик хүнсний тухай хууль“-д заалт оруулах
 „Усны бохирдуулсны төлбөрийн тухай“ хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гол, мөрөн, нуур, гүний усыг пестицид, нитрат гэх мэт бохирдлоор бохирдуулсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох
 Аймаг сумд, орон нутагт мэргэжилтнүүд ажиллуулан хөрсний экологи, эдийн засгийн үнэлгээ хийх тухай хуулийн орчин буй болгох

Засгийн газрын түвшинд:
 Монгол улсад хэрэгжиж буй хөрстэй холбоотой хууль, тогтоол, бодлого, технологийн хэрэгжилтэнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч ажиллах Агентлаг, хяналтын байгууллагуудын хүрээнд
 Хөрсний үржил шимийг доройтуулах, хөрс бохирдуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг чанаржуулах, мэргэжлийн хяналтын хөрсний лабораториудыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах Хөрсний шинжилгээний лабораториудын хүрээнд
 Хөрсний задлан шинжилгээнүүдийг хийдэг улсын болон хувийн лабораториуд дунд дээж харьцуулан шинжлэх үйл ажиллагааг явуулсан нь (Хөрсний Үндэсний Зөвлөгөөн, 2017 он) лабораториудын дунд арга зүйгээ нэгтгэх боломж болсон ба Олон Улсад хийгддэг дараах арга зүйнүүдээр шинжилгээг хийхийг санал болгож байна.

1. Усны чанарын үзүүлэлт: Анализ бүрт тавих шаардлагын дагуу (Type I, Type II...)
2. Хөрсний механик бүрэлдэхүүн (эрдэс хэсгийг ялган авч хийнэ): нойтон шигшүүр (2000 микрометр, 630, 200, 63, 20) + Sedigraph (20, 6.3, 2 микрометр): OeNORM L1061-2
3. Хөрсөн дэх чулууны (> 2 мм) хэмжээ, эзэлхүүн
4. Хөрсний нягт
5. Хөрсний урвалын орчин (ус болон 0.01М CaCl2-т): ISO 10390:2005
6. Хөрсний цахилгаан дамжуулах чадвар: ISO 11265:1994
7. Эрдэс азот - аммони, нитрат (ус болон 0.01М CaCl2-т): ISO 14256-2:2005
8. Эрдэсжих азот (аммони) (40оС-т 7 хоног ингубацын аргаар)
9. Нийт азот, органик азот: ISO 13878:1998
10. Хөдөлгөөнт Р, К (CAL; аммонибикарбонат, EDTA): OeNORM L1083-1087
11. Хөрсөн дэх Р-ын (болон бусад элементүүдийн) янз бүрийн фракц: Hedley-ийн задаргааны арга зүй
12. Шингээх цогцын багтаамж: Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
13. Потенциал ШЦБ-ыг (ШЦБПот) : Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
14. Эффектив ШЦБ-ыг (ШЦБэфф): Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
15. Солилцох суурийн катионууд – Ca, Mg, K, Na: OeNORM L1086-1
16. Шингээгдсэн суурийн ханасан байдал /%/
17. Солилцох хүчиллэгийн катионууд : Хохенхаймын Их Сургуулийн гарын авлага
18. Хөдөлгөөнт микро елементүүд (Аммонийн нитрат, Мелич, EDTA): ISO 19730:2008
19. Хөдөлгөөнт (toxic level) хүнд металууд (Аммонийн нитрат, Мелич, EDTA): ISO 19730:200820. Хөрсөн дэх нийт макро, микро, хүнд елементүүд (хаан дарс + HF): ISO 12914:201221. Хөрсөн дэх нийт С: ISO 10694:199522. Хөрсөн дэх органик биш С (карбонат): OeNORM L108423. Хөрсөн дэх органик С: OeNORM L108424. Карбоны фракц (DIN 19539:2015-08)25. C:N харьцаа

Хөрсний чиглэлийн судалгааны байгууллага, мэргэжилтнүүдийн хүрээнд:
 Хөрсний төрөл, онцлогт тохирсон нарийвчлалтай газар тариалан эрхлэх зөвлөмжүүдийг гаргах
 Хөрсний лабораториудын арга зүйг оновчтой болгох үндэслэл болсон туршлагуудын дезайн гаргаж төрөл бүрийн хөрсөн дээр туршсан туршилтын үр дүнд түшиглэн хөрсөн дэх шим тэжээлийн бодисуудын фракц тус бүрийг шинжлэх арга зүйг боловсронгуй болгох, янз бүрийн хөрсөн дэх шим тэжээлийн хамгамжийн түвшинг Монгол оронд хийсэн туршлагаар батлах, стандартжуулах
 Салхины элэгдэл эвдрэлийг тооцох загварчлал гаргах, аж ахуйн нэгжүүд, фермерүүүдэд дүрслэн харуулах туршлагын ажил хийж, хөрсний шаварлаг эрдэс, органик бодисыг салхинд хийсэхээс урдчилан сэргийлэх
 Шим тэжээлийн бодисын эргэлт, балансыг мөнгөн дүнд шилжүүлэх талаар эдийн засгийн шинжлэх ухааны судлаачидтай хамтран ажиллаж, шим тэжээлийн бодисын балансыг тариалангийн талбай, аж ахуйн нэгж, аймаг, сум, улс орны хэмжээнд тооцох

Аж ахуйн нэгжийн түвшинд:
 Манай орны нөхцөлд сэлгээний эргэцийг уртасгах, цулгуй уриншийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийн бууралтыг багасгаж органик бодисын хуримтлал, хөрсний үржил шимийг дээшлүүлэх зэрэг хөрс хамгаалах технологи нэвтрүүлэх
 Агаарт буй үнэ төлбөргүй азотын эх үүсвэрийг газар тариалангийн системд оруулж ирэх, буурцагт ургамлаар эцсийн бүтээгдхүүн хийх үйлдвэрлэл явуулдаг компани, судлаачидтай хамтарч ажиллах, өртгийн сүлжээ буй болгох
 Байгалд ээлтэй, нарийвчлалтай тариалан эрхлэх. Уламжлалт тариалангаас хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх эрсдэл хамгийн багатай, өндөр үр ашигтай тогтвортой тариалангийн системд шилжих шаардлагатай. Нарийвчлалтай тариалангийн гол учиг нь хөрсөө сайн ойлгох юм. Иймд хөрсний үнэлгээ, шинжилгээг сайтар хийлгэж тохирсон бордооны норм, усалгааг хийж, шим тэжээлийн бодис системээс алдагдахаас зайлсхийх. Хөрсний мэдээллийн санг төлөвлөгөөтэй үүсгэн байгуулж, нарийвчлал, итгэл үнэмшил өндөртэй зураглал хийн ашиглах, үр шимийг хүртэх.
 Шим тэжээлийн бодисын тухай мэдлэгээ сайжруулах - Хөрсөн дэх шим тэжээлийн бодисуудын нийт агууламжийг дотор нь ургамалд ашиглах хэлбэрт буй, хатуу хэсгийн гадаргууд бэхлэгдэн хөрсний уусмалд орж ирэн солилцоход бэлэн байдалтай, органик хэсэгт бэхлэгдсэн, анхдагч, хоёрдогч эрдсийн найрлагад буй, эрдсийн хавтангуудын дундуур байрласан зэрэг олон фракцад хуваан, тус бүрийг янз бүрийн уусгагчаар хандалж аван хэмждэгтэй холбоотойгоор хөрсний лабораториудаас дээрх мэдээллийг нэхэмжилж өөрсдөө үр дүнг ойлгож ялгаж сурах, ингэснээр аливаа бордоо, усалгааг хөрсний шинжилгээний үр дүн дээр тулгуурлан эдийн засгийн хэмнэлттэй, байгал орчинд ээлтэйгээр төлөвлөх.
 Үнэгүй органик бодисыг эргэлтэнд оруулах - Компост бордоог агаартай орчинд ил задгай талбайд хямд төсөр аргаар хийх аргачлалыг эзэмшиж, үйлдвэрлэсэн бордоогоороо хөрсний үржил шимээ сайжруулж, аажмаар органик газар тариалангийн зах зээлд шуудран орох. Компост бордоо бол үнэ төлбөргүй органик бодисын эх үүсвэр юм. Нөгөө талдаа уур амьсгалын дулааралд хөрсөнд нүүрстөрөгчийг барьж буй эерэг арга технологи юм....Тухайн талбайн хөрс бүр өөр өөрийн түүхтэй, иймд агрономчид, тариаланчид талбай бүрийнхээ хөрсийг мэддэг байх нь чухал!!!Танай хөршийн сайн гэсэн менежмент танай аж ахуйд хамгийн тааруу ч байж болох юм шүү !!!Байгальд ээлтэй нарийвчлалтай газар тариалан эдийн засгийн эерэг үзүүлэлт авчирдаг. Эрүүл Хүнс, Органик Фермерийн аж ахуй хөрсний органик бодисыг хуримтлуулахаас эхэлдэг ба энэ нь хэдхэн жилийн дараа Таны орлогын эх үүсвэр болж, хөрс хамгаалах бодлого барьсан хэн хүн ган гачиг, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулж өндөр ургац авах боломжтой болох юм. Хөрсөө хамгаалж ухаалаг газар тариалан эрхэлцгээе!!!

“Хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай хүрээлэн буй орчны нөхцөл, хүнсний аюулгүй байдлын үндэс нь хөрс юм. Хөрс нь өөрийн нөхөн сэргэх чадвараа алдан, элэгдэн доройтсоноос хүнс, тэжээлийн үйлдвэрлэл буурах аюулд орохоос нааш хүн төрөлхтөн түүнийг өөрсдийн аж амьдралд ямар чухал ач холбогдолтой болохыг анзаардаггүй.” Умберто Бланко & Раттан Лал

Холбоо барих: Төв азийн хөрс судлалын холбоо https://www.facebook.com/%D0%A...
Утас: 9428 6099