TWESTIVAL БУЮУ ЖИРГЭЭЧДИЙН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival (Twitter+Festival) юм.
Ганц ганц дусал нийлж гадаад их далайг бий болгодог шиг нэг жиргээчийн санаа өргөжин тэлсээр дэлхийн жиргээчдийг хамарч, тухайн санаачлага нь бодит ажил хэрэг болдог ба даян дэлхийн жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.
Twestival нь сошиал медиад тулгуурлан хамгийн том хандив босгосон үлгэр жишээ болдог бөгөөд одоогоор 1,2 сая доллар босгож 137 ашгийн бус үйл ажиллагаанд хандивласан байдаг байна. Жишээ нь 2009 оны Twestival-д нийт 80 хот оролцож 50 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг цуглуулж олон улсын ашгийн бус байгууллагуудадхандивлажээ.
2011 оны Twestival наадамд дэлхийн 74 хотууд оролцохоор бүртгүүлсэн байна.
Twestival ямар хэрэгтэй вэ?
1. Твиттер найзууд болон ажил төрлийн, анд нөхдийн хүрээгээ тэлж хамтран ажиллах.
2. Өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг хуваалцах нээлттэй талбар.
3. Олон жилийн онлайн танилуудтайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо бодит ажил хэрэг болгох.
4. Твиттерчид нэгдэн цугларч нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх.
5. Хандивын үйл ажиллагаанд оролцож дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх.
6. Твиттерийг олон нийттэй амжилттай харилцахад хэрхэн ашиглах талаар суралцах, туршлага солилцох.
7. Байгууллагууд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилах, хамтран ажиллах гэх мэт олон талын ач холбогдолыг бий болгох боломжтой.
Харин Монголын жиргээчид Twestival хөдөлгөөнд нэгдэж Улаанбаатар хотод “ULAANBAATAR TWESTIVAL- 2011” үйл ажиллагааг 3 сарын 24-нд зохион байгуулахаар боллоо.
НЭГДЭЕ! http://twitter.com/UBTwestival НЭГДЭЕ!
Даян дэлхийн жиргээчид хамтдаа бүтээнэ!