Дэлэгийн ТӨМӨРБААТАР- Орчуулагч, япон судлал
6 жил, 8 сар өмнө

Япон судлаач, орчуулагч

Д.Төмөрбаатар нь социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн япон хэлний багшаар ажиллахын хамт Япон судлаач, орчуулагч хүний хувиар япон хэл, соёл, утга зохиолын олон ном зохиолыг орчуулан хэвлүүлсэн. Мөн Монгол-Японы соёл, утга зохиолын төвийг байгуулж, Монголын Го даамын холбоо, Шёоги шатрын холбоо болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирсэн. Үүний дээр Монголын үндэсний телевизээр Японы мэргэжлийн сумо бөхийг тайлбарлах болон Улаанбаатар телевизээр Япон улсыг таниулах "Төмөрбаатартай хамт Япон орноор" хэмээх нэвтрүүлгээрээ дамжуулан өнөөг хүртэл хоёр орны харилцан ойлголцлолыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн билээ.

  Энэ мэт өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Төмөрбаатарын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Япон улсын Эзэн хааны одонг 2015 оны 12 сарын 22-нд гардуулсан билээ. Тэрбээр энэхүү одонгоор шагнуулсан 11 дэх монгол хүн болсон.

https://www.facebook.com/JapanSudlaachTumurbaatar