Чулуунбаатарын ЦОГБАЯР- Түүхэн сэдэвт уран зураач
5 жил, 9 сар өмнө

Монголын түүхийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг Ч.Цогбаяр нь 1975 онд төрсөн.
1994 онд 10 жилийн 22-р дунд сургууль, 1997 онд “Соёл” коллежийг зураач мэргэжлээр дүүргэсэн. 2002 – 2004 онд БНСУ-д Урлаг, Гүн ухаан судлалаар мэргэжил дээшлүүлсэн. 2005 – 2006 онд АНУ-д зураач мэргэжлээр сурч ажилласан. 2013 – 2017 онууд Адмон, Азхур зэрэг хэвлэлийн компаниудад хүүхдийн номын зураачаар ажиллаж байсан.  2010 оноос өөрийн уран бүтээлүүдээ хийж эхэлсэн ба 2019 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

1994-1997 онд Дүрслэх Урлагийн "Соёл" коллежийг зураач мэргэжлээр
2002-2004 АНУ-д урлаг судлалын ажил
2017-оос чөлөөт уран бүтээлч
2014-2017 "Адмон" хэвлэлийн компанид хүүхдийн номын зураач
2010-2013 онд чөлөөт уран бүтээлч.
2015 онд BLue Moon арт галерейд реалист зураачдын үзэсгэлэн
2021 он "Түүхийг өртөөлсөн Монгол эрчүүд" анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн

Уран бүтээлийн үндсэн төрөл: Реалист

Үндсэн сэдэв: Монголын түүх

https://www.facebook.com/chuluunbaatar.tsogbayar

“Түүхийг өртөөлсөн Монгол Эрчүүд”

Анхны бие даасан үзэсгэлэнгийн тухай:

Монголын түүхийн эзэд болсон монгол эр хүний үнэт зүйл, мөн чанарыг түүхийн тодорхой цаг үеүүдийн онцлог хэв маягаар гаргаж ирж харуулахыг зорьсон билээ. Өнөө үед Монголын түүх гэхээр сүрлэг баатрууд, дайн байлдаан төдийхнөөр харж бид агуу үндэстэн гэж хоосон цээжээ дэлдэх нь элбэг болжээ. Харин дэлхийн давцанд Монголыг таниулсан агуу түүхийг бүтээж ирсэн агуу хаадаас эхлээд энгийн Монгол хүний хүсэл эрмэлзэл, уужуу ухаан, мөс чанарыг илүү таниулснаар өнөө үеийн залуучуудаа амьдралын зөв хандлага, хүн байх ухааныг ойлгуулах нь уран бүтээлийн маань гол зорилго оршиж байна.

Энэхүү анхны бие даасан үзэсгэлэнд маань нийт 20 бүтээл тавигдсан. 10 орчим бүтээл нь эртний Киданаас 13-р зууны Монголчуудын амьдралын хэв маягийг харуулсан ба үлдсэн 10 бүтээлийн 19-р зуунд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан шилийн сайн эрчүүдийн амьдрал тэмцлийг харуулсан бүтээлүүд орсон байгаа. Уг үзэсгэлэнгээ Монгол Арт Галерейд 2021/03.27 – 04.05-д толилуулсан.