Хандын ЦЭРЭНДОРЖ- Дээд эрүүл мэндийг үндэслэгч, соён гэгээрүүлэгч
14 жил, 2 сар өмнө


Дээд эрүүл мэндийг үндэслэгч

Хүний их эмч, Дээд эрүүл мэндийн хүрээлэнг үндэслэгч. Оточ Одь дээд эрүүл мэндийн эмнэлэгийн зөвлөх.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт 60 гаруй жил ажилласан туршлага, судалгаа болон 300тгаруй жилийн яндашгүй арвин түүхтэй говийн алдарт зургаан их манрамбын эмнэлэгийн ариун голомт- тэжээхүй ухааны өв сангаас улбаалсан Дээд эрүүл мэндийн үзэл баримтлал, онолыг боловсруулахаас гадна хавдар, архаг өвчнүүдийг дээд эрүүл мэндийн эмчилгээний олон аргаар эмчилж амжилт олсон.

“Судлаар онож танихуйн 108 шид оршив” (1993), “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” (2008) “Найман маналын гэгээ”, "Дээд эрүүл мэнд" (2010) номын зохиогч.

Монгол Улсын Гавъяат Эмч