СҮБЭЭДЭЙ НУМ СУМНЫ ҮЙЛДВЭР
"Дэлхийг дайлаар мордъё" уриатай Монгол сур харвааны "Сүбээдэй" үйлдвэр нь "Монгол улс хүчирхэгжив" гэж хэлэх дуртай. Монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн "Эвэр элэгтэй шөрмөсөн артай" уламжлалт харвааны нум, хөвч, сумаа дээдлэн төрт ёсны Эрийн гурван наадамд харван наадаж байгаад баяртай байдаг. Бид энэ бахархалаа харь орон гүрэнд алдах учиргүй. Соёл спорт аялал жуулчлалын яамны газар, хэлтэс, судалгааны баг Монгол сур харвааны "Сүбээдэй" үйлдвэрийн бүтээл "Алингар" нумыг өвлөн тээгч гэж тодорхойлон, үнэлэлт дүгнэлт гарган, өвлөн тээж яваад баяр талархал илэрхийлж албан тоот ирүүлсэн. Үүний дагуу Соёлын өвийн төвд бүртгүүлсэн.
"Сүбээдэй" үйлдвэр нь: Хүчирхэг монголчуудын оюун ухаан, суу билэг, ов залиар, бүтээгдсэн XII-р зууны үед хийгдсэн тэр үедээ хамгийн хүчтэйд тооцогддог хамгийн холын тусгалтай Эвэр элэгтэй шөрмөсөн артай "Болд ширхэгт, буюу төмөр ширхэгт" нумаа "/Ж.Сүхбаатар Монголын удамт мэргэчүүд" номны 139-р тал/ сэргээж орчин цагийн дэвшилтэд технологид тулгаварлан хийх нь одоогоор бидний мөрөөдөл байгаа, 335 алд газар харвах магадлал өндөр байгаа юм. Одоогоор Бид нэгэн хүрээнд баригдан, хашигдан, том бодлого мэт харагдавч, монголчууд бид өөрсдөө өрөвдөлтэй орчин үүсгэн, хөгжилтэй орнуудын 500- 600м харвасан гэх, харвах зай хүчин чадалд "Эвэр элэгтэй шөрмөсөн артай" нум маань хүрэхгүй байгаад бид дүгнэлт хийх цаг болжээ. XXI-р зуунд манай монголын тамирчид олимп дэлхийн тэмцээнд үзүүлж байгаа амжилтуудаас монгол улс хүчирхэгжиж байна уу даа гэж харагддаг. Мөн манай харваачид, цэц мэргэнээрээ, ази болон дэлхийн дэвжээн дээр аваргалж байгаа нь мөн бахархалтай байгаа юм. Монгол харваачдынхаа бие бялдарын хөгжилд нэмэр болохын зэрэгцээ, сумны хаймсах шидэл сайтай, хатуу нум урлан бүтээх нь монгол хүний оюун ухааны чадал чансааг харуулсан, монгол хүний омогшилоос төрсөн, "Алингар" нумныг орчин цагийн хувилбараар, өв тээгчийн бүтээл болгон үйлдвэрлэх нь манай үйлдвэрийн гол зорилго юм.
Монголын нийт харваачиддаа хөвчит их хар нумаа эвшээлгэн, татаж, Эрхийдээ эрчимтэй Элгэндээ шүүстэй Уушгиндаа ууртай Уруулдаа хилэнтэй байгаарай гэсэн суу билгийн үгээр амжилт гаргахыг хүсье.
....Их эзэн Чингис хааны зарлиг: Их монгол улсын иргэн нар, Өөрийн хийсэн хоолыг идэж , Өөрийн хийсэн хувцасыг өмстүгэй! Эс бөгөөс,Өөрөө өөрийнхөө Өөдгүйн боол болж , Хөндлөнгийн идэш болохыг мэдтүгэй! гэж зарлигдсан байдаг.
Сүбээдэй нум сумны үйлдвэр нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол Улсад болон олон улсад урианхай сурыг таниулан хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Эвэр элэгтэй шөрмөсөн артай Сүбээдэй нум болон Алингар нумыг үйлдэрлэж байна. Мөн Хамаг Монголын ханлиг наадам Сүбээдэй сурын харвуул наадмаар үйлчлүүлэх, төрт ёсны түүхэн наадмаар баяр, тэмдэглэлт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх, байгууллага хамт олондоо шавь сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
https://www.facebook.com/%D0%A1%D2%AF%D0%B1%D1%8D%...