SOCIAL LIFE ENTERTAINMENT НЭВТРҮҮЛЭГ
SOCIAL LIFE
ENTERTAINMENT НЭВТРҮҮЛЭГ
Нэвтрүүлгийн нэр | SOCIAL LIFE ENTERTAINMENT НЭВТРҮҮЛЭГ |
Товч танилцуулга | Сошл медиа хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна. Хүн өдөрт дунджаар 2-3 цагийг сошл орчинд өнгөрүүлж байна. Сошл орчинд найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садан, хөрштэйгээ харилцахаас гадна мэдээлэл авах, кино, видео, фото агуулга үзэх, чөлөөт цаг, зугаацах хэрэгсэл, мэдэхгүйгээ асуух, бараа бүтээгдэхүүн олж авч, худалдан авалт хийх өдөр тутмын хэрэгсэл болоод байна. Монгол Улсад 600,000 гаруй хүн интернэтийг идэвхитэй ашиглаж байна. Бид сошл орчныг өдөр тутмын амьдрал, бизнесдээ бүтээлчээр зөв ашигласнаар өөрсдийн бараа бүтээгдэхүүн, бизнесээ бусдад таниулах, хамтран ажиллагчаа олох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан Facebook, twitter болон сошл орчинд нийгмийн сонирхолын бүлгүүд маш их идэвхитэй байдаг болжээ. Энэ группүүдийн явуулж байгаа сонирхолтой үйл ажиллагаануудад тулгуурлан нэвтрүүлэг бэлтгэсэнээр нийгэмд олон эерэг мэдээллийг түгээх боломжтой юм. |
Зорилго | Facebook орчинд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг групп, хуудсуудын зохион байгуулж байгаа спорт, чөлөөт цаг, олон нийтийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаануудтай хамтарч нийгэмд эерэг мессеж, урам зориг өгөх зорилготой. |
Түлхүүр үг | FACEBOOK COMMUNITY ЦАХИМ АМЬДРАЛ ЦАХИМ ХҮЧ ЗАЛУУСЫН ШИНЭ ДАВАЛГАА |
Уран бүтээлийн төрөл | Хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг |
Нэвтрүүлгийн хугацаа | 45 минут |
Давтамж | 7 хоногт 1 дугаар |
Үргэлжлэх хугацаа | 1 жилд 48 дугаар |
Нэвтрүүлгийн бүтэц | Сонгосон групп, хуудасны үндсэн үйл ажиллагаа 15 мин/30% Тухайн үед зохион байгуулж байгаа үйл ажиллагаа 15 мин/30% Үүсгэн байгуулагч, админы яриа 8 мин/22% Хамтран ажилладаг байгууллага, хувь хүн 7мин сек/18%/ |