Агваандоржийн САРУУЛ- Удам дамжсан нийгмийн түүчээ, ТЭРСЛҮҮ ХАТАГТАЙ
Салбартаа үлгэрлэн манлайлагч эрхэмүүдийг цувралаар танилцуулдаг "БҮТЭЭЛЧ МОНГОЛ" буландаа, Удам дамжсан нийгмийн түүчээ, бохир улс төр, нам бүлэглэлийн эсрэг үнэний дуу хоолой болж чаддаг, ГЭРЭЭРЛИЙН САЙДЫН АЧ ОХИН "ТЭРСЛҮҮ ХАТАГТАЙ" АГВААНДОРЖИЙН САРУУЛЫГ ОНЦОЛЖ БАЙНА.
Багш, улс төр судлаач, улс төрийн ухааны доктор.
Герман, орос, англи хэлтэй.
1964 онд Улаанбаатар хотод 5 хүүхэдтэй айлын отгон охин болж төрсөн. Нэгдүгээр 40 мянгатад төрж, өссөн.
Ил тод байдал, ардчилал, намуудын хязгааргүй эрхийг халах, иргэдийн оролцоог хуульчлах, түүх соёлоо хамгаалах, байгаль орчин, экологийн асуудлаар судалгаа хийж, нийтлэл бичиж, олон нийтийг соён гэрээрүүлэх, дуу хоолой болох ажилд түүчээлсээр ирсэн.
Герман- Монгол болон олон улсын харилцааны хурал зөвлөгөөнийг тогтмол удирдан хөтөлж, орчуулж гүүр болсоор байна.
Философи, улс төр судлал, герман хэлний салбарт олон зуун шавь нарыг сургаж, зөвлөж, Монгол улсдаа чадварлаг, тулхтай боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2008 оны 7-р сарын 1-ний сонгуулийн луйврыг эсэргүүцсэн тэр шөнө манай улс ардчилалгүй болсон., зөрчилдөөнийг цус урсган дарсан. Ардчилсан улсад улс төрийн хоригдол гэж байх ёсгүй хэмээн хэдэн нөхдийн хамт эсэргүүцлийн суултыг санаачлан, 7 хоногийн турш амандаа хаалт хийн сууж байгаад Г.Арслангийн хамт баривчлагдан 14 хоног Дэнжийн мянгын хориход сууж, шүүх хурал ямар худлаа, зохиомол хэрэг яаж үүсгэдэгийг биеэрээ мэдэрч тэр цагаас ардчилалыг мөн чанараар нь авч үлдэхэд дуу хоолой болсоор ирсэн.
БОЛОВСРОЛ
1971- 1981 он Улсын лаборатори 1-р бүрэн дунд сургууль;
1983- 1988 он ХБНГУ, Шиллерийн Их сургуульд философийн бакалавр;
1994- 1999 он ХБНГУ, Филлипсийн их сургуульд философи, улс төрийн ухааны доктор “Монгол улс дахь ардчиллын шанс” сэдвээр доктор цол хамгаалсан;
2004 он Австрийн Вена хотын их сургуулийн Улс төр судлалын институтэд докторын дараах сургалт;
2010- 2011 он ХБНГУ, Гүмбольдын сангийн Дэлхийн уур амьсгалын дасан зохицох хөтөлбөрийн тэтгэлэгт, сэргээгдэх эрчим хүч сэдвээр суралцсан;
АЖЛЫН ТУРШЛАГА
1988-1990 он Монгол Улсын Барилгын зургийн институтийн социологич;
1991- 1999 он МУИС, Герман хэлний тэнхимийн багш;
2000- 2001 он Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургалтын менежер;
2001- 2005 он ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн философийн багш, профессорын багийн ахлагч;
2011- 2013 АНУ-ын Азийн сангийн "Төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих" төслийн менежер;
ОЛОН НИЙТИЙН СОНГУУЛЬТ АЖИЛ
2007- 2011 онд Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн
2011- 2016 онд “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ийн захирал
2017 оноос АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
НОМ БҮТЭЭЛ
1999 он "Demokratisierungschancen in der Mongolei" (герман хэлээр)
2000 он "Ардчилал, нээлттэй нийгмийн тайлбар толь" (хамтарсан бүтээл)
2001 он "Хөтлөх урлаг: Олон нийтийн хурал, хэлэлцүүлэг арга"
2006 он “Монголын тулгар төрийн 800 жилийн ойд зориулсан герман эрдэмтдийн бүтээл” (хамтарсан бүтээл)
2009 он "Pons" герман-монгол словарь (хамтарсан бүтээл)
2017 он "Долоон жил Төвдөд" 1-р дэвтэр, "Төвд оронтой эргэн золгосон нь: 30 жилийн дараа" 2-р дэвтэр (орчуулгын бүтээл)
2020 он Тео Шиллэр "Шууд ардчилал" (орчуулгын бүтээл)
ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ "Нам бол ТӨРийг худалдаж авдаг хувьцаат компани болсон"
БАХАРХАЛТ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ҮЙЛ ХЭРГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ
Өвөө ЭРДЭНЭБАТХААН
Өвөө Эрдэнэбатхаан 1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны дарга, 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байв. Ардын засгийн анхны дунд сургуулиудыг байгуулах, сурах бичиг зохиохоос гадна сурагчдыг Герман, Франц улсад явуулж сургах ажлыг санаачилан хэрэгжүүлж байв. Мөн Берлинд хэсэг хугацаанд ажиллахдаа Монголын газрын зураг хэвлүүлэх, сурах бичиг, хэвлэлийн үйлдвэр, бичгийн машин захиалах, киноны тоног төхөөрөмж, цахилгаан дизель станц авчрах зэрэг ажлуудыг гардан зохион байгуулж байжээ.
Авга эгч Эрдэнэбатын ОЮУН
БНМАУ-ын Ардын Жүжигчин, анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч. “Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьсан бөгөөд, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 30 гаруй дуурийн цомнол, ном орчуулж, 50 гаруй жүжгийн болон үргэлжилсэн үгийн бүтээл туурвижээ.
1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагч, 1962 оноос Монгол кино нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос Улсын Драмын эрдмийн театрт уран сайхны удирдагч, 1985 оноос Монголын Урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулж, даргаар ажиллаж байсан. Монгол Улсын театр, тайзны урлагийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулжээ.
Аав Эрдэнэбатын АГВААНДОРЖ
Монгол Улсын эрчим хүчний ууган инженер, орон даяар эрчим хүчний сүлжээг байгуулах төслүүдийг удирдаж, 3-р цахилгаан станцын даргаар олон жил ажиллаж байсан.
Ээж Сономдоржийн ИЧИНХОРЛОО
Монгол Улсын агрономын салбарын ууган эрдэмтэн, ХААИС-д насаараа багшилсан, олон мянган шавьтай буурай, одоо 90 настай. Охин Саруултайгаа хамт амьдарч байна.
Цахим холбоос https://www.facebook.com/saruula