"САЙН МУУГ ЯЛГАЯ" ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ НОМ (2014 он)
6 жил, 1 сар өмнө

Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Хар үхэрт Жамсранжавын ХОРЛОО нь 4 жил гаруй хугацаанд 6 дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг хамруулсан судалгаандаа үндэслэн шинэ үеийн хүүхдэд багаас зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд туслах САЙН МУУЯ ЯЛГАЯ хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал номоо эрхлэн хэвлүүллээ. Уг номын бүтээлийн багт Найман шарга Вандангийн Ундраа зураачаар, Бүтээлч Монгол нэгдлийг үүсгэн байгуулагч Хар үхэрт Жамсранжавын Лувсандорж, 39-р цэцэрлэгийн аргазүйч Олгонууд Санжаадоржийн Дашмаа, 143-р цэцэрлэгийн багш Олхонууд Хубаагийн Цэцэгсүрэн, 179-р цэцэрлэгийн багш Боржигон Намжилын Сэржмядаг нар зөвлөхөөр тус тус ажиллаа.

Зохиогч Жамсранжавын Хорлоо нь 2007 оноос сургуулийн өмнөх боловсролд шинэчлэлт хийх зорилгоор өөрийн судалгааны ажлаа эхлүүлж 2011 онд “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага" сэдвээр боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан юм. Тэрээр 2010 онд “Яруу сэтгэлгээний эрин” ТББ-н дэргэдэх "Индиго" хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулж 100 орчим хүүхэдтэй биечлэн ажиллаж судалгаагаа эрчимжүүлсэн юм. Мөн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил болон багш нарын тулгамдсан асуудал, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг судалсаар байна. Бага насны хүүхдэд зориулсан “Сайн мууг ялгая!”, “Цэцэн хүү”, “Би чадна”, “Цэгээр наадъя” зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж байна.

Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хэвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг, асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл, судалгаандаа үндэслэн ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА цуврал лекцийг эхлүүлээд байгаа бөгөөд та бүхэн албан байгууллага, хамт олондоо энэхүү лекцийг зохион байгуулж Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

ЗОХИОГЧТОЙ ХОЛБОГДОХ

Утас: 99158825
horloo_j@yahoo.com
http://twitter.com/JHorloo
http://facebook.com/JHorloo

"САЙН МУУГ ЯЛГАЯ" ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл