HR COLLEGE
6 жил, 5 сар өмнө

ХҮНИЙХЭЭ АВЪЯАС БИЛГИЙГ ТАНЬЖ, БАЙРЫГ НЬ ОЛЖ, ХЭРХЭН ӨНДӨР БҮТЭЭМЖИД ХҮРЭХ ВЭ?

Бизнесээ хөгжлийн шинэ шатанд гаргахыг зорьж байгаа жижиг дунд бизнесүүдэд зориулж “оновчтой стратегийн томьёолол, тохирсон цомхон бүтэц, удирдлага бүр хүний нөөцийн менежер” гэсэн Minimalist approach загварыг боловсруулан хүргэж байна.

Хүний нөөцөө зөв төлөвлөж, бүрдүүлж, зохион байгуулж, удирдах аргазүйн сургалтыг хүний нөөцийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүд удирдана.

СУРГАЛТЫН АГУУЛГА, СУРГАГЧ БАГШ

- Хүний нөөцийн удирдлагын чиг хандлага, ХНУ ба байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ, Байгууллагын соёл | Ph.D, Prof Г.Тэгшбүрэн (Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Скайтел групп, Блью Мон групп зэрэг корпорациудын хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн, Монгол удирдагчдыг хөгжүүлэх “Топ менежер”, “Бест менежер”, “Залуу менежер” хөтөлбөрийг санаачлан боловсруулан хэрэгжүүлсэн)

- Шилдэг ажилтанг сонгож урт хугацаанд тогтвортой ажиллуулах, Карьерийн удирдлага | М.Дэлгэрцэцэг (MCS Группийн Хүний Нөөцийн Газрын Захирал)

- Ажлын байрны шинжилгээ, Гүйцэтгэлийн менежмент | Б.Болормаа (Төрийн банкны Хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн албаны Захирал)

- Хүний нөөцийн ёс зүй, Хөдөлмөрийн харилцаа | Н.Цогжавхлан (Компанийн Засаглалын Шинжилгээний Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал)

- Хүний нөөцийн мэдээллийн систем | Н.Жавхлан (IT Zone Компанийн Хүний Нөөцийн Бизнес хариуцсан Захирал)

- Хамт олноо идэвхижүүлж, оролцоогоор удирдаж баг бүрдүүлэх олон улсын стандартын арга зүй | Ж.Лувсандорж (Teamwork& Teamplay Mongolia гүйцэтгэх захирал, сургагч багш)

Хөтөлбөр: 10 өдөр | 40цаг (Гэрчилгээ олгоно)

Сургалтын төлбөр: 399.000₮

BlueMon Center 9 давхарт, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн байранд болно.

Бүртгүүлэхийг хүсвэл 77112050 утас болон https://www.facebook.com/inhrMN/ хуудсаар холбогдож сургалтын төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулна уу.