Наранцэцэгийн ОРЧЛОН- Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч
Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч
2006 оноос хойш Голландын Гааг хотноо Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмнө Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх, өмгөөлөгч, АНУ-д өмгөөлөгчийн туслах, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Миннесотагийн Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Мөн олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан. Мөн Австрийн Зальцбургийн Их Сургууль, Ирландын Гальвэйн Их Сургууль, Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Их Сургуульд олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр тус тус лекц уншиж байсан болно. Англи, франц хэлтэй.
Тэрээр олон улсын түвшинд Уганда, Кени, Төв Африкийн БНУ, Ардчилсан Конго, Кот Дивуар улсуудад үйлдэгдсэн дайны болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн олон мянган хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлж ажилладаг.
Мөн 1995 - 1999 онуудад хууль зүйн анхан шатны боловсролыг Монголд Цагдаагийн Академид эзэмшин цаашлаад 2001-2002 онуудад АНУ - д Миннесотагын Их Сургуулиас хууль зүйн магистрын зэрэг хүртсэн. 2015 онд Австрид Салзбургын Их Сургууль, 2016 онд Ирландад Гальвэйн Их Сургуульд олон улсын эрүүгийн хуулийн чиглэлээр лекц уншиж байсан болно. Н.Орчлон нь чөлөөт цагаараа шинэ хуульчдын "Орчлон Клуб" фэйсбүүк группыг хөтөлдөг.
https://www.facebook.com/orchl...
https://www.facebook.com/group...