Баасангийн НАМИНЧИМЭД- Зохиолч, сэтгүүлч
4 жил, 11 сар өмнө


Сэтгүүлч, зохиолч.
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул.

Монголын түүх, өв соёл, монгол ухааны тухайд нийтлэл, ном бүтээлээ туурвидаг.

НОМ БҮТЭЭЛ
Аригбөх хаан
Эгнэшгүй нөхрийг олов
Энэтхэг дэх Их Монголчуудын түүх
Хантайширийн цадиг хууч оршвой
Зэв, Сүбээдэйн ялгуулсан аян
Бурхан мэт насанд нь
Монголоо нэхэж буй Монгол
Эрхэм дээд зарчмууд: Чингис хааны алдар суу, аугаа ялалтын нууцууд

Редакторлосон ном: Жак Уэтерфорд “Монголын их хатдын нууц товчоо”, Роберт Весс “Хүннүгийн хаан Аттилагийн удирдахуйн ухааны нууц”, Ж.Ж. Толкейн “Бөгжний эзэн” туульсийн зохиол, Р. Киплинг “Шидэт толгодын савдаг” зэрэг орчуулгын болон дотоодын уран зохиол, сэтгүүлзүйн нийт 100 гаруй ном редакторлосон.

АЖЛЫН ТУРШЛАГА
1987- 1991 он Говь-Алтай аймгийн Бугат сумын Хонь үржлийн фермд хоньчин
1995- 1996 он “Өдтэй бичиг” сонинд сурвалжлагч
1996- 1999 он МАХН-ын Удирдах зөвлөлд Хэвлэлийн төлөөлөгч
1999- 2000 он “Үнэн” сонинд албаны дарга
2000- 2003 он МОНЦАМЭ агентлагт Дотоод мэдээллийн газрын дарга, Ерөнхий редактор,
2003- 2008 он МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Америкийн Монголчуудын “Даяар Монгол” сонины эрхлэгч
2008- 2013 он МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга, “МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв.


https://www.facebook.com/NominchimedB
http://greathistory.blogspot.com

http://nominchimed.time.mn/