​Рэнцэнлхүндэв МЯДАГМАА- Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч
6 жил, 4 сар өмнө


Нанотехнологич, нано даавуу зохион бүтээгч

Дэд профессор, доктор (Ph.D) Р.Мядагмаа 1995 онд ТИС-ийг Сүлжмэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2000 онд ШУТИС, 2004 онд Германы Дрездений Техникийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд Германы Штутгардын их сургуульд "Нано жижиг хэсэг үүсгэх, түүгээрээ нэхмэл материал боловсруулаад өвөрмөц, давуу шинж чанартай материал үйлдвэрлэх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Доктороо хамгаалсны дараа Германд 4 жил нано технологийн чиглэлээр ажилласан. Герман Улсад 10 гаруй жил ажиллаж, сурч, судалгааны ажил хийхдээ нано технологийн аргаар даавуу боловсруулах патент авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Энэ нь Герман болон Европын холбооны хэд хэдэн улсад үр дүнгээ өгсөн.

Монголдоо ирээд 2015 онд “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер”, МУШУТИС хамтран нано даавууны үйлдвэр байгуулсан.

Нано даавуу нь бохирддоггүй, шороо тоос нэвтрэхгүй, ус, тос болон шингэний гаралтай бохирдол дотогш нэвчихгүй, хүчил, шүлт зэрэг химийн бодисонд түлэгдэж элэгдэхгүй, гандахгүй гэдгээрээ онцгой давуу талуу талтай. Нано даавуугаар уул уурхай, үйлдвэрийн ажилчдын хувцас, сурагчдийн дүрэмт хувцас, гэрийн бүрээс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Нано даавууг хэрэглээнд нэвтрүүлснээр эдийн засаг, эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй юм.

АЖЛЫН ТУРШЛАГА

1998- 2001 он Техникийн их сургуулийн багш;

2001- 2003 он ХБНГУ-ын Дрезден хотын Их Сургуульд судлаач;

2004- 2007 он ХБНГУ-ын Штутгард хотын Их Сургуульд ЭША, багш;

2007- 2010 он ХБНГУ-ын Dolan GmbH-д инноваци хариуцсан менежер;

2010 оноос МУШУТИС-ийн дэд профессор;

БОЛОВСРОЛ

1995 онд Техникийн их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технололгич, Бакалавр (B.Sc);

2000 онд Монгол Улсын Техникийн их сургуульд Магистр;

2003 онд ХБНГУ, Дрезден хотын Их Сургуульд Техникийн ухааны Мастер;

2007 онд ХБНГУ, Штуттгард хотын Их сургуульд "Preparation and Application of Nanoparticles finishing on Textiles" сэдвээр Байгалийн Шинжлэх Ухааны Доктор (Dr.rer.nat);

АЖИЛЛАСАН ТӨСӨЛ

Дотоодын төсөл

2011- 2013 он “Нанотехнологийн аргаар ус, хир үл нэвтрэх даавууны үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төсөл;

2010- 2012 он “Монгол хонины ноосны гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи” төсөл;

2009- 2011 он “Ноос ноолууран бүтээгдэхүүний чийглэг орчинд үнэр өгдөг шинж чанарыг нанохэмжээсийн түвшинд судлах” суурь судалгааны төсөл;

2008- 2010 он “Биоцид идэвхитэй бодис бүхий ургамлаар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг боловсруулж бичил биетний хөнөөлөөс хамгаалах технологи” төсөл;

Гадаадын төсөл

2011 он Herstellung der wasserabweisenden Textilien mit Nanopartikeln und Anwendung fuer die Jurte;

2012 он Untersuchung des Waschvorgangs von Rohwolle und deren Waschmittel und Hilfsmittel;

2013 он Mongolia- Korea Textile Technology Cooperation Program;

2014 он Inspriring Felt;