Бэгзсүрэнгийн МӨНГӨЛӨН- Бүжиг дэлгэрүүлэгч
Бүжигчин, бүжгийн багш, үндэсний бүжиг
Монгол бүжиг, бий биелгээ, орчин үеийн бүжиг, к-поп солонгос бүжгийн сургалт зохион байгуулах, бүжгийн сонирхолд суурилан найз нөхөд, хүүхэд залуусыг хөгжүүлэх, хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, үндэсний өв соёлоо өвлөн уламжлуулах, байгууллага, баг хамт олонд хөдөлгөөний эвсэл олгож, бүжгийн хэмнэлээр дамжуулан хөдөлгөөний дутагдалыг бууруулах, багийн эв нэгдлийг бий болгох зорилготой хичээл, сургалтуудаа зохион байгуулж эхлээд байна.
2006 онд Улаанбаатар хотод төрсөн. 3 настайгаасаа эгчтэйгээ хамт Биелэхийн хүслэн, Бани стайл, Ролли Поли зэрэг бүжиг бүжиглэж авъяасаа хөгжүүлж эхэлсэн.
2016 оноос хүүхэд хөгжлийн АДРФ сургалтын төвд суралцаж, тус төвөөс зохион байгуулсан баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаанд бүжиглэхээс гадна 11 настайгаасаа төвийнхөө хүүхдүүдэд бүжиг зааж эхэлсэн.
2019 оноос Монголын Хүүхдийн Ордонд Сумъяагэрэл багштай Монгол бүжгийн ангид элсэн суралцаж байна. 2020 оноос бүжгийн сонгоны ангид суралцсан.
2021 онд ЕБС-аас тодорхойлж Нийслэлийн шилдэг сурагч медалиар шагнагдсан. 2021, 2022 онд МХО-оос зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд хамтлаг бүжиг, ганцаарчилсан бүжгийн төрлөөр оролцсон.
Орос, англи, солонгос хэлтэй
Боловсрол, хамрагдсан сургалт
2012- 2015 онд ЕБС-ийн 31-р сургуульд Сумъяажав багштай бага ангид суралцсан.
2016 оноос ЕБС-ийн 21-р сургуульд суралцаж байна.
2019 оноос Монголын Хүүхдийн Ордонд Сумъяагэрэл багштай Монгол бүжгийн ангид элсэн суралцсан.
2022 оны 7-р сард МХО-оос зохион байгуулсан ОХУ-ын Улаан-Үүд хот руу аялж, Бүжгийн мастер 3 өдрийн сургалтанд хамрагдсан.
2022.8.10- 20 Франц, Итали, Монгол улсаас уригдсан Мартин Кросс, Милөү Ригурд, Жонассэн, СУИС-ийн бүжиглэх сургуулийн проф. багш Мөнгөнцэцэг нарын удирдсан “Аниргүйн хэмнэл” бүжгийн сургалтанд МХО-оо төлөөлөн суралцаж, амжилттай дүүргэсэн.
Ажлын туршлага, оролцсон төсөл
2021.10- 2022.10 сард “Черри Бомб” к-поп хамтлагийн шалгаруулалтанд тэнцэж, 1 жилийн гэрээгээр тус хамтлагт гишүүн байхдаа УИД-ийн гадаа машингүй өдрөөр, Хүүхдийн баяраар бүжгийн өдөрлөгт шалгарч оролцсон. Тус төвийн зохион байгуулдаг сургалтанд солонгос хэл сайн дураар заасан.
2022.1- 2023.1 хугацаанд “Зора кидс” сургалтын төвд гэрээт багшаар ажиллаж орчин үеийн бүжгийн ганцаарчилсан 50 цагийн сургалт, монгол бүжгийн ганцаарчилсан 20 цагийн сургалтанд багшилсан.
2022.3-р сард зохион байгуулагдсан Хүн домог үндэсний бүжгийн их наадамд кпоп бүжгийн төрөлд “Зора теенс” хамтлагаар 1-р байр, МХО-ны нэрээр Монгол гоцлол бүжиг, хамтлаг бүжгийн төрлөөр амжилттай оролцсон.
2022 оны Улсын баяр наадмын нээлтэнд Данзанравжаа гуайн Гурамсан сургааль шүлэг аялгууны бичиг үсэг хэсэгт бүжиглэсэн.
2023.1-р сард сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан Result фитнес төвийн бүжгийн танхимд орчин үеийн бүжиг, Монгол бүжгийн 20 цагийн сургалт зохион байгуулсан.
Шагнал, урамшуулал
2021 он Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар "Нийслэлийн шилдэг хүүхэд" алтан медаль
2021 он Монголын хүүхдийн ордон "Эрдэм" хүрэл медаль
2022 он Монголын хүүхдийн ордон монгол бүжгийн анхдугаар тулаан "1-р байр"
31-р дунд сургуулийн Тэргүүний уншигч, Цэвэр бичигтэн, Авьяас хөгжүүлэгч сурагч
21-р дунд сургуулийн "Шилдэг сурагч", "Өв тэгш сурагч"
ХОЛБОО БАРИХ https://www.facebook.com/mungulun.danceschool