Энхбатын ЛХАГВАДОРЖ
Зураач, уран бүтээлч
Дэлхийн уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн гишүүн, Тайгер Транслэйт олон улсын уралдааны тэргүүн шагналт уран бүтээлч Э.Лхагвадорж нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002- 2005 онд Ражив Гандийн Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд, 2005- 2010 онд СУИС-д суралцаж төгссөн тэрээр сурч байх хугацаандаа абстракт, сурреалист, фото реалист чиглэлүүдээр бүтээлээ туурвин арга техник, зохиомжоо сайжруулахын хажуугаар өөрийн гэсэн өнгө аясыг эрэлхийлсээр иржээ.
Лхагвадорж 2010 оноос эхлэн Улаанбаатар хотын траншей болон хогийн цэгүүдээр амьдардаг гэр оронгүй хүмүүсийг дүрсэлсэн хар, саарал өнгийн хайпер реалист ажлуудаа тууривж эхэлжээ. Тэдгээр хүмүүсийн нийгмээс тусгаарлагдсан байдал, амьдралын ямар ч баталгаагүй, аюултай нөхцөл зэрэг нь уран бүтээлчийн сэтгэлийг зовоож түүний уран бүтээлд нөлөөллөө өгсөн байна. Нийгмийн анхаарлыг эдгээр хүмүүс рүү чиглүүлэх зорилгоор гудамж, зах хавиар согтуу хэвтэх, хог түүж амьдрах тэдний өдөр тутмын амьдралыг бүтээлдээ харуулж иржээ. Тэрээр бүтээлээ туурвихын тулд цаг заран судалгаа хийж, заримдаа тэднээс ярилцлага авч, зөвшөөрөл авч фото зургийг нь дардаг аж. Лхагвадорж өөрийн гэсэн өнгө аястай эдгээр бүтээлээ анх туурвихад түүнд хар, саарал хоёроос өөр өнгө санаанд нь буугаагүй гэдэг. Хир даг болсон хувцастай, халтар царайтай тэдний гэрэл гэгээгүй амьдралыг илэрхийлэхэд өөр өнгө огт зохисонгүй. Хүмүүсийн сэтгэл зүйд шууд л хүрэх зорилгоор Лхагвадорж хайпер реалист чиглэлийг сонгож авсан байна.
Бидний гэгдэх нийгмээс таслагдан холдсон эдгээр хүмүүсийг ямар нэг айдас, ичгүүргүйгээр бидэнтэй нүүр тулган, өөрийн бүтээлээр дамжуулан уулзуулах зорилтыг уран бүтээлч өмнөө тавьжээ. Гудамжинд согтуу хэвтэх, шил лааз цуглуулан өдөр хоногоо өнгөрүүлэх тэднийг бид харсан ч хараагүй царайлдаг, бас харахаас ч айдаг нь үнэн.
Уран бүтээлч Э.Лхагвадорж нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос АНУ-ын Төрийн департменттай хамтран хэрэгжүүлсэн “Урлагаар дамжуулан ардчилалыг дэмжих” төслийн тэтгэлэг, Монголын үндэсний уран зургийн галерейд 2011 онд зохион байгуулсан Монгол- Солонгосын хамтарсан үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, Хятадын Чангчунд болсон Зүүн хойд азийн олон улсын үзэсгэлэнгээс 3-р байрын шагнал зэргийг хүртэж байжээ. Түүний ажлууд нь өөрийн эх орны тэргүүлэх музей, галерейнуудад олон удаа дэлгэгдэж байснаас гадна Гонг Конг, Хятад, Солонгос, Герман, Япон, Австрали улсуудад дэлгэгдэж байв. Мөн 2012 онд дэлхийн 60 гаруй оронд уншигчтай “Азийн урлагийн мэдээ” хэмээх томоохон сэтгүүлд түүний уран бүтээлийн талаар 4 нүүр мэдээ, нийтлэл гарч байжээ.
Мөн өөрийн сонирхолын дагуу монументал тайз чимэглэл, дизайны чиглэлээр Нью Медиа групп, Глобал ивэнт ХХК-ний хэд хэдэн төсөлд оролцож хамтран ажиллаж байсан.
ТОВЧ
1987 Born in Ulaanbaatar
Education
2005 Rajiv Gandhi Arts and Industrial Design School
2010 School of Fine Arts at the Mongolian University of Arts and Culture
Solo Exhibitions
2015 Grand art cultural center of Daejeon,South Korea
2014 Existent – Non Existent, 976 Art Gallery, Ulaanbaatar, Mongolia
2011 Anonymous, Xanady Art Gallery
Joint Exhibition
2015 Nord Art 2015 International Art Exhibition Berlin. Germany
2014 The 5th Fukuoka Asian Art Triennale, 2014 Fukuoka Asian Art Museum Fukuoka city,Japan
2013 Lost Children of Heaven, 976 Art Gallery, Ulaanbaatar, Mongolia
2013 Asian students and young artist art festival foreign artists section 3013, LVS Gallery, Korea
2013 Contemporary Art of Mongolia, 976 Art Gallery, Ulaanbaatar
2012 Urban Narratives, Schoeni Art Gallery, Hong Kong
2012 Inflammation, National Modern Art Gallery, Ulaanbaatar
2011 Tiger Translate International Art Show Sydney, Australian
2011 Ulaanbaatar- Seoul, National Modern Art Gallery, Ulaanbaatar
2011 Mongolian Korean Young Artists, Art Gallery of UMA, Ulaanbaatar
2010 North East Asian International Art Exhibition, Changchun, China
2009 Ulaanbaatar, dedicated to 370 anniversary of city, Art Gallery of UMA, Ulaanbaatar
2009 78- 87, Zanabazar Museum of Fine Arts
2009- 2011 Black and White, Zanabazar Museum of Fine Arts
2008- 2010 New art; Joint Exhibition Zanabazar Museum of Fine Arts
2008 Named of Yrjin Yadamsuren’s Exhibition, Art Gallery of UMA, Ulaanbaatar
2008 Алтан бийр: Exhibition of Art Gallery of UMA, Ulaanbaatar
2008 Autumn Art Gallery of UMA, Ulaanbaatar
2007- 2010 Spring: Art Gallery of UMA, Ulaanbaatar
2007- 2010 To be continued, Xanady Art Gallery
2006- 2010 In Search of the Perfect Sense, Xanady Art Gallery
Arts residency
2015 Grand art Daejeon, South Korea
Membership
Member of Artist Pension Trust, Global
Member of Blue Sun Contemporary Art Center
Awards
2013 Grant from project “Promoting Democracy Through Art”, by Mongolian Contemporary Art Support Association and U.S. State Department, March-July, 2013
2012 Gran Pri, Tiger Translate International Competition
2011 Gran Pri, Ulaanbaatar-Seoul Joint Exhibition, Mongolian National Modern Art Gallery
2010 Third place; North East Asian International Art Exhibition, Changchun Chinа
https://www.facebook.com/LkhagvaART