KAWAI МОНГОЛД ТӨСӨЛ
Япон улсын KAWAI компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд №1-д бичигддэг 88 жилийн түүхтэй компани юм. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь "Kawai" хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа. Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн. KAWAI компанийн мастерууд "төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ" гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх ABS болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байна.
Тус компанийн үйлдвэрлэлийн технологи, материалыг бусад хөгжмийн брэндүүд болон Toyota, Lexus зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь тэдний бүхний түрүүнд алхдагийн 1 жишээ юм.
KAWAI төгөлдөр хуур нь дэлхийд нэр хүндтэй теартууд, урлагийн их дээд сургуулиуд, дэлхийн шилдэг төгөлдөр хуурчидын сонголт болж яруу тансаг дуугаралтаараа хүний зүрх сэтгэлийн нандин утсыг хөндөн эгшиглэсээр байна.
KAWAI брэнд Монгол улсад албан ёсоор нээгдсэнээр манай орны хөгжмийн зах зээлд шинэ уур амьсгалыг бий болгож, нийгмийн гоо зүйн боловсролд томоохон хөрөнгө оруулалт болох юм. Мөн төгөлдөр хуур тоглоочидод мэргэжлийн хөгжмөөр уран бүтээлээ туурвих, Монголын ирээдүй хойч үед дэлхийн шилдэг төгөлдөр хуураар хичээллэх боломжийг нээж байна. Үүний зэрэгцээ 50 жилийн туршлагатай, дэлхий даяар 5700 салбартай KAWAI хөгжмийн сургуулийн салбарыг Монголдоо нээх эхлэлийг тавьж, энэхүү төгөлдөр хуурын сургалтын стандартыг нэвтрүүлснээр хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн хөгжмийн боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх төгөлдөр хуурчдыг сургаж хөгжүүлэх боломж бүрдэх юм.
KAWAI брэнд нь 2014 оны 11 дүгээр сарын 07- нд Монгол удсад албан ёсны нээлтээ хийж, KAWAI компанийн ерөнхийлөгч Hirotaka Kawai хүрэлцэн ирж оролцсон билээ.
Нээлтэнд урилгаар Оросын алдарт төгөлдөр хуурч Элмар Гасанов болон Японы нэрт төгөлдөр хуурч Нанако Курита нар хүрэлцэн ирж 2 тивийн төгөлдөр хуурчид нэг тайзан дээрээс тоглолтоо хүргэсэн юм.
Одоогоор KAWAI брэндийн төгөлдөр хуурыг албан ёсоор оруулж ирээд байгаа бөгөөд цаашид KAWAI төгөлдөр хуурийн сургууль болон урлагийн сургуулийн стандартыг Монгол улсад нэвтрүүлэхээр бид зорин ажиллаж байна.
Монгол дахь албан ёсны төлөөлөгч
Эгшиглэн төгөлдөр хуурийн сургууль
https://facebook.com/EgshiglenPianoSchool
https://www.facebook.com/KAWAIMongolia