Дугарын ЖАРГАЛСАЙХАН- Системийн инженер
5 жил, 2 сар өмнө

Уул уурхайн инженер, эдийн засагч, Монгол улсын хөгжил болон байгууллагын хөгжилд системийн инженерчлэлд суурилсан судалгаа, шийдлийг ашиглах талаар доривтой судалгаануудыг удирдан чиглүүлж ажиллаж байна.

1990 онд Монголын Улсын Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан. MIH группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

ШУТИС-ийн хүндэт профессор, ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал, 

"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ийн тэргүүн, "Монголын бизнесийн зөвлөл" ТББ-ийн УЗ-ийн гишүүн, Системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл (INCOSE)-ийн гишүүн.

"ТУС солюшн" ХХК-ийн түүх.

Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд "Майн инфо" ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад бизнесийн мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, хараат компанийг багтаасан "Эм Ай Эйч" групп болгон өргөжүүлсэн юм. 2016 онд группыг бүтцийн өөрчлөлтөнд оруулж "Гүнд Инвестмент" хөрөнгө оруулалтын холдинг компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

Системийн инженерчлэлийн үйлчилгээний "ТУС солюшн" ХХК-ийг 2016 онд Холдингийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан юм. Бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн болон логик сэтгэлгээний онол, арга зүйд тулгуурлан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх “ТУС шийдлийн үйлчилгээ”-г энэ компаниараа дамжуулан байгууллагуудад санал болгож байна.

https://www.tussolution.mn/

youngresearcher.org