I'm smart. And angry!
13 жил, 3 сар өмнө

Уур... Өвөл гадаа гарахаар бидний амнаас уур гардаг, аа тийн бас нэг айхтар уур байдаг. Тэр нь ухаан самууруулж, уушиг зүрхийг савсалзуулж, байж суух газаргүй болгоод зогсохгүй Нисванис хамтлагийн дуун дээр гардаг шиг Сэтгэлээн сэрээдээд гаргамаар байдалд хүргэдэг сэтгэл зүйн нэг үзэгдэл УУР.

Хүн бүрт уур байдаг. Харин түүнийгээ гадагш гаргаж байгаагаараа л ялгаатай л байдаг. Хүмүүсийг 3 төрөлд хувааж болно гэнэ.

1. Чулуун дээр сийлсэн бичиг шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлах нь олон, тэр уурласан уур нь удаан үргэлжилж, чулуун дээр сийлсэн бичиг шиг арилдаггүй гэнэ.

2. Элсэн дээр зурсан бичээс шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлаж уцаарлах нь олон боловч уур хилэн нь элсэн дээр бичсэн бичээс шиг түргэн арилдаг гэнэ.

3. Усан дээр бичсэн бичиг шиг хүмүүс. Усан дээр бичмэгч урсан арилах бичээс шиг, ийм хүмүүс бусдыг муу хэлдэггүй, муу муухай юмны тухай сонсоод тоодоггүй, сэтгэл нь үргэлж номхон, амар амгалан байдаг гэнэ.

За тэгэхээр усан дээр бичсэн бичиг шиг л байх хэрэгтэй юм байж. Ер нь амьдрал өөрөө баялаг болохоор бидний амьдралд сайн муу, янз янзын л зүйл тохиолдоно. Тэр бүрд өвдөг сөгдөөд уурлаж бухимдаад байвал бид хүн биш араатан шиг болох байх шүү.

Та уур хүрсэн үедээ яадаг вэ??? Хүмүүс янз янзын л зан гаргадаг байх. Дуугаа хураах, гартаа тааралдсанаа авч шидэх, эсвэл хэн нэгэн лүү уураа гаргах /яаа энэ ёстой муухай зан шүү/ гээд л.

Миний хувьд гэвэл уурлахаараа уураа яаж хурдан гаргах вэ? ер нь би яагаад уурлачихваа гэж их боддог болоод байгаан. Ууртай үедээ юу ч хийдэггүй, мөн шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Уур гэдэг бол ерөнхийдөө сэтгэлийн ЦУНАМИ юмуудаа. Тэгээд ийм гамшигт үзэгдэлтэй байхад бид яаж эрүүл ухаанаар сэтгэж чадах вэ дээ.

Тэгээд тайвшрах арга хэмжээг авч эхэлдэг дээ. Жишээ нь: Дуртай дуугаа сонсох, альбомоо үзэх, нүдээ аниад юу ч бодохгүйг хичээж зүгээр л хэвтэх, нар луу хараад нүдээ аниад зогсох гээд л. Өөрийгөө тайвшруулах нэлээд хэдэн аргатай байх нь зүгээр юм шиг байгаан.

Урсгалгүй гол байдаггүй.

Уургүй хүн гэж байдаггүй учраас уураараа гайхуулахаа больцгооё оо гэж.