"ХУВЬ ХҮНИЙ ИМИЖ- Энэ бол БИ" сургалт
6 жил, 10 сар өмнө

“ХУВЬ ХҮНИЙ ИМИЖ” СУРГАЛТ

It’s me… Өөртэйгээ нүүр тулах өдөр

Таныг ярьж эхлэхээс өмнө таны имиж ярьж эхэлдэг. Таны имиж таныг бүрэн зөв илэрхийлж чадаж байна уу? Имиж бол зөвхөн хувцаслалт, брэнд өмсөх төдий биш бөгөөд энэ бол та өөрийнхөөрөө оршин байх, бусадтай ойлголцох цогц хэл юм.

Таныг бүрдүүлж буй оюун сэтгэлгээ, хувцаслалт, нүүр будалт, яриа хөөрөө, үйл хөдлөл, үнэр, үзэл бодол бүхэлдээ нэгэн цул бөгөөд энэ бүхний аль нэг нь хиймэл, зохиомол байвал таныг болон хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. Үүнээс үүдээд та өөртэйгээ болон бусадтай үл ойлголцол үүсэх шалтгаан болдог.

Өөрөө өөртэйгээ нүүр тулж, өөртэйгээ ажиллах арга барилаа олж өөрийгөө зөв тодотгож, өөртэйгээ ойлголцож эхэлснээр өөртөө сэтгэл хангалуун, өөртөө үнэнч, өөртөө итгэлтэй амьдрах “Энэ бол БИ...” гэж өөрийгөө тодорхойлох нэгэн аялал болж чадна.


СУРГАЛТЫН СЭДЭВ:

- Өөрт тохирсон дүр төрхөө тодорхойлох

- Имижээ хэрхэн хадгалах
- Загварын чиг хандлага, цаг үедээ тохируулан хувцаслах
- Мэдрэмжээ хэрхэн хөгжүүлэх, толгой өвдөлгүй сайхан харагдах нууц
- Цогц имижийн хүч

- Өөрийгөө олборлох нь

- Өөрийгөө илэрхийлэх

- Бүтээлч өөрчлөлт, бүтээхүй

Хөтөлбөр: 10цаг

БҮРТГЭЛ: