Easy vs Difficult
13 жил, 3 сар өмнө

Улс орон бүр өөр өөрийн өвөрмөц сонин соёл, зан заншилтай байдаг. Анх ирээд зарим нэг зүйлд нь дадахад их хэцүү, харин зарим нэг нь их амархан байв. Соёлын шокын л бас нэг хэсэг юм даа. Зарим нэг сонирхолтойг нь дурдвал:

Их амархан байв.

-          Зам гарах. Энэ тал дээр бол явган зорчигч ёстой давуу эрхтэй. Зам гарах гээд хүн зогсож л байх юм бол шууд зам тавьж өгнө. Эхлээд би өөрөө машинд зам тавьж өгөөд байдаг байлаа хэхэ. Монголд бол дандаа тэгдэг. Одоо бол ёстой сайхан гарна даа. Давуу эрхээ ч нэг эдэлнэ дээ.

-          Баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэлэх. (Амны уншлага болж байх шиг байна. Ер нь бол тэгээд сүүлдээ энэ үгийг хэлэхдээ зүгээр л ямар ч эмоцигүй хэлдэг болчихдог юм шиг. Бүгд л хэлэх ёстой гээд дадчихсан. Уурласан үедээ хоолойны өнгөө ууртай болгоод хэлчихнэ. Жишээ нь хэн нэгэн урд чинь замыг чинь хаагаад удаан яваад байвал бухимдлаа их аятайхнаар Excuse me! гэх илэрхийлж байх жишээтэй. )

-          Гудамжаар өнгөрсөн хүмүүстэй мэндлэх. Танихгүй ч гэсэн нэгэн рүүгээ инээмсэглээд, Сайн уу? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэхмэтчилэн үгийг байнга хэлнэ.

-          Онлайн худалдаа. Үнэхээр хөгжсөн юм гэвэл энэ л байна. Цаг их хэмнэнэ. Хүргэлтийн мөнгө гэж нэмэгддэг ч гэсэн явж авсан, энэ мөнгийг төлсөн бараг л адилхан. Миний хувьд ном авахдаа дандаа онлайнаар авчихдаг болсон. Энд номын дэлгүүрүүд үнэхээр том болохоор, сайтаар нь ороод хайсан номоо олох нь илүү хурдан байдаг юм. Бас номын дэлгүүрт байхгүй номыг ч олон боломжтой.

Сонин содон санагдаад, одоо ч дасч чадаагүй зүйлс бас байна аа.

-          Монголд бол крантны усаа шүүгээд хэрэглэчихдэг. Харин энд бол тийм биш. Усаа заавал худалдаж авч, зөөж ууна. 1 галлон буюу 3. 78 литр усыг 25 цент= 307.5 төгрөг орчимоор худалдаж авна. Крантны уснаас бол хлорамин их амтагдана даа. Шүдээ угаахад эхэндээ аягүй их мэдэгддэг байсан. одоо ч дасч дээ.

Ийм машинаас зоосоор усаа авна. 

-          Сар бүр түрээс төлөх. Аав ээжийнхээ гэрт хэзээ л түрээс төлөөд байдаг байлаа даа. Миний хувьд сар бүр байрны түрээсийн мөнгө өгөх нь их сонин санагдаад байгаан хэхэ.

-          Laundry хийх буюу хувцасаа угаах. Хувцасаа угаахдаа бас л мөнгө төлнө. 3- 4 кг хувцас 1. 50$, хатаагч нь 20 минут нь 25 цент, 40 минут хатаахад хуурай болно.

Нэг иймэрхүү байдалтай даа. Уг нь миний амьдардаг байранд лаундри машин байдаг ч хатаагч нь муу болохоор өөр тийшээ явдаг юм. 

-          Такс. Барааны үнэнд татвар нь багтаагүй байдаг. Калифорнийн мужийн худалдааны такс 8.25%.  Дэлгэрэнгүй мэдээлэл:

http://www.money-zine.com/Financial-Planning/Tax-Shelter/State-Sales-Tax-Rates/

 

-          Тип буюу гарын мөнгө. Доод тал нь хоолны үнийн дүнгийн 10% өгөх ёстой. 20 доллараар хоол идлээ гэхэд 5 долларын тип үлдээх жишээтэй. Энэ ёстой нэг дадаж чадахгүй байсан юм байгаа юм даа. Нэг газраа дахиж орохоор бол гарын мөнгө сайн үлдээхгүй бол дахиж ирэхэд чинь юу хүлээж байгаа нь ойлгомжтой хэхэ. Хэрвээ гарын мөнгө сайн өгдөг бол үйлчилгээ гэдгийг ч үзүүлнэ дээ.

http://en.wikipedia.org/wiki/Tip_(gratuity) Эндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

-          Мөнгө дэвсгэрт нь бүгд адилхан ногоон өнгөтэй. Эхэндээ тоог нь л харахгүй бол сайн ялгадаггүй байсан одоо ч бас сураад байна. Зоосны тухай бол цээжлэхгүй их хэцүү байсан даа. Уг нь бол 25, 10, 5, 1 центийн зооснууд л байна.

http://en.wikipedia.org/wiki/American_dollar Мөнгөн тэмдэгтийн тухай. Нэг долларын зоос их гоё шүү нээрээ.

 

Энэ мэтчилэн жижиг сажиг зүйлс зөндөө. Санаанд орж байгаа нь бол энэ хэд байна. Санавал нэмээд байна аа.