Ёндонгийн ДАМЧААБАДГАР- Монголын комтемпорари бүжигчин, бүжиг дэглээч
5 жил өмнө

Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, бүжгийн багш, МУСТА, Цагдаагийн дэслэгч, Монголын комтемпорари бүжгийн хөгжүүлэгчдийн нэг. Дэлхийд өв соёлоо сурталчилах "Дэлхий тойрсон Биелгээ" төслийг санаачилагч.

Ардын биелгээг орчин үеийн бүжгийн хэв шинжтэй хослуулан БНСУ-ын олон нийтийн газраар бүжиглэсэн нэгэн залуу уран бүтээлчийн бичлэг цахим орчноор тарсныг та хэдийн үзсэн бизээ. Энэ удаагийн дугаартаа 2016 онд ОХУ-н Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон Олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байрт шалгарсан, 2017 онд “Seoul-2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдаанд ардын бүжгийн төрөлд тэргүүн байрын шагналт, 2018 онд ОХУ-н Кемерова хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд модерн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарсан, мөн ХБНГУ-д зохиогдсон олон улсын комтемпорари бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн “Solo Dance Theatre” 23 дахь удаагийн уралдааны шилдэг 17 оролцогчийн нэг.

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрж өссөн. 12 настайгаасаа аймгийн Хөгжимт Драмын Театрын уран сайхны удирдаач МУГЖ Ц.Алтанцэцэг багшийнхаа удирдлага дор мэргэжлийн бүжигчнээр бэлтгэгдэж эхэлсэн юм. Багш маань шавь нараа зөвхөн ардын бүжиг гэлтгүй олон жанраар бүжиглэхийг сургасны ачаар өөрийгөө өдий зэрэгт яваа гэж боддог.

2012 оноос СУИС-д бүжиг дэглээчээр сурахдаа МУГЖ Д.Энхгэрэл, МУСТА М.Мөнгөнцэцэг багш шигээ мундаг дэглээч болохыг зорьсон.

Ярилцлага унших