Доржготовын ЧИМЭДЦЭРЭН
9 жил, 2 сар өмнө

Хөтөч- аялагч

1986 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. 1994- 1999 онд Төгрөг сумын 10 жил, 2000- 2004 онд Арвайхээр хотын I, II 10 жилүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшин, 2008- 2009 онд Япон улсын Токио хотын Аояама Гакуйн Их сургууль, 2005- 2010 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.

Өөрийгөө илүү таньж, олохын тулд нарийн боовны цехэд хэвлэгч, рестаронд зөөгч, үйлчлэгч, аяга таваг угаагчаас эхлээд хүний эрх, эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрх- жендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад сайн дурын болон төсөл хөтөлбөрийн ажилтан хийж байсны зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгаа, ногоон байгууламж, барилгын салбарын байгууллага, төслүүдэд орчуулагч, төслийн зохицуулагч зэрэг төрөл бүрийн талбарт өөрийгөө сорьж үзсэний дүнд “АЯЛАХ” буюу “үүргэвчээ үүрээд л замд гарах” гэдэг онцгой сонирхол нь өөрийгөө нээх, бусдыг ойлгох болоод амьдралыг ухаарах сонгодог хэлбэр болохыг мэдсэн бөгөөд өнөөг хүртэл Монгол орныхоо ихэнх нутаг болоод Япон, Хятад, Орос, Израйль, Недарланд, Бельги, Франц зэрэг улсуудаар ажил- аялалын шугамаар явснаас гадна 2014 оны 9 сараас 2015 оны 4 сар хүртэлх 7 сарын хугацаанд Зүүн Өмнөд Азийн улсуудаар ганцаарчилсан үүргэвчтэй аялалыг амжилттай хийгээд ирсэн. “Аялал, аялах” гэхээр их мөнгөтэй хүний хийх зүйл мэт боддог бол огт тийм биш. Хэрвээ та үнэхээр аялах сонирхолтой л бол чин сэтгэлээсээ тэмүүлж хүсэх хэрэгтэй. Бусад нь тэгээд л аяндаа болчихно. Нөгөөтэйгүүр хүн дуртай юмаа хийхээр ядардаггүй бөгөөд мөнгө/боломжууд ч араас дагадаг юм билээ. Ганцхан аялал ч биш ер нь өөрийгөө таньж мэдээд, хийх дуртай зүйлээ олчихоод түүнийхээ төлөө цаг нар хайхралгүй явах үнэхээр сайхан.

Өвөг дээдсийнхээ хатуужил тэвчээрийг өөр дээрээ турших зорилгоор Монгол орныхоо өнцөг булан бүрт очих морин аялал болон хүний л очих боломжтой Дэлхийн бусад газар орнуудад ганцаарчилсан үүргэвчтэй аялалуудыг хийж эмэгтэй хүн ганцаараа хаана хүрч болохыг мэдэх хүсэлтэй нэгэн.

https://chimedeee.wordpress.com