Машлайн БОЛД (Tomoo)
6 жил, 2 сар өмнө

Продюсер, урлагийн менежер

1973 оны 6-р сарын 9-нд төрсөн. Инженер, cоёл урлагийн удирдлага, санхүү магистр. “BRO’S records” ХХК-ийн продюсер. Кино Урлагийн Дээд Сургуулийн багш. Монгол хүн болж төрснөөрөө бахархах, амар амгалан байдлыг мэдрүүлэх “Ертөнц” цомгийг гадаад зах зээл амжилттай гаргаж чадсан. Одоогоор эх дэлхийг бүүвэйлэх зорилготой “Байгаль” цомог дээр ажиллаж байна.

Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордон, FM-107.5 радио, Сонор рекордст тус тус ажиллаж байсан.


УРАН БҮТЭЭЛ

2003 он "Татар" хамтлагийн бичлэгийн продюсер

2004 он "Шөнийн галт тэрэг" хамтлагийн бичлэгийн продюсер

2005 он "Алтан ураг" хамтлагийн бичлэгийн продюсер

2008 он "Акапелла" хамтлагийн продюсер

2008 он "Introduction to nomads" цомгийн бичлэгийн продюсер

2008 он "Сайн уу амьдрал минь" уран сайхны киноны продюсер

2009 он "Төрийн дайсан" уран сайхны киноны продюсер

2013 он “Ертөнц” цомгийн продюсер


ШАГНАЛ

2003 он Монголын Рок попын дээд шагнал Пентатоник наадмын шилдэг бичлэг

2005 он Монголын Рок попын дээд шагнал Пентатоник наадмын шилдэг бичлэг

2006 он Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг

2007 он Монголын Кино урлагийн наадмын Шилдэг дууны найруулагч