Төмөрдөшийн БАЯРХҮҮ
9 жил, 10 сар өмнө

Холбоос овогт Төмөрдөшийн БАЯРХҮҮ

1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

Монгол судлаач, Монголын хаадын гүн ухаан судлаач, Эдийн засгийн ухааны доктор

Монсоник ХХК-ийн  захирал, Монгол ухаан эрдмийн хүрээлэнгийн тэргүүн, Өргүй Монголын төлөө хөдөлгөөний тэргүүн, Эх Орончдын Нэгдсэн Эвслийн Тэргүүн
Одоогоор тэрээр үндэсний үзэлд суурилсан Монголын хөгжлийн чиглэлээр нийтлэл, ярилцлага, олон нийтийн үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна.

Монсоник компани нь худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө чиглэлээр ажиллаж байсан. "Монфреш" үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Малайз, Сингапурын бизнес эрхлэгчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан.

"Миний зорилго хэн нэгэнтэй өрсөлдөх биш, гагцхүү гажууд тогтолцоог өөрчлөхөд оршино" Т.Баярхүү

https://www.facebook.com/tbayarkhuu

Цуврал нийтлэлүүд http://www.sonin.mn/blog/bayarkhuu

Монголчуудын дийлэнхи нь сэрж, тэмцэлд бэлэн болж байна

Түүх давтагддаг. Давтагдаж ч байна. 100 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс маань ингэж халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж өнөөгийн хойчис бидэнд эх нутаг, тусгаар тогтнолыг дуудах нэртэй дуурсах алдартайгаа хамт өвлүүлэн үлдээсэн билээ. Харийн мөнгө хүүлэгч долларын эздийн Монголд зохион байгуулсан ардчилсан Америк либерал хувьсгалын үр дүн 1992 оны Үндсэн хууль гэгчээр Бүгд Найрамдах Манж улсыг бид өөрсдөө ч мэдэлгүй дахин сэрээж сэргээж байгуулжээ. Яг Манжийн дарлалын үеийн мөнгө хүүлэгчдийн Даашинхүү, Буянтын пүүсийнхэн шиг Монголын ард түмнийг өрөнд оруулж барьцаалан мөлждөг харийн ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк,  Голдман Закс, Банк оф Чайна тэргүүтнүүд Монголд дураараа дургиж, төр засагтай нь бүрэн хянана.

 Эдний мөнгийг дамжуулан зээлдүүлж эд нарын өмнөөс Монголын ард түмнийг хянаж, өр барагдуулах үүрэгтэй Хаан, Худалдаа Хөгжил, Хас банк нэртэй харийнхан эзэмшдэг, эсхүл харийнханд бүх хувьцаагаа барьцаалсан дотоодын мөнгө хүүлэгч луйварчид, дээрэмчид, хуульчлагдсан дархлагдсан хулгайч нар. Бүр яг Манжийн дарангуйллын үе шиг.

 Миний бие чухамхүү үүнийг янз бүрийн хэлбэрээр чадлаараа тайлбарлаж ухуулж сурталчилж тэмцэлд уриалж яаж хамтран тэмцэхийг тайлбарлаад даруй хорь орчим жилээ заржээ. Одоо л Монголын ард түмний дийлэнх хэсэг нь сэрж тэмцэлд бэлэн болж байна. Манжийн эзэрхийлэн дарлалын үед бидний толгой дээр зайдагнаж байсан Манж- Хятадын хойчис зулбасга нарт 1990 оноос хойшхи хорин найман жилд хангалттай дарлууллаа бид.Сэрж сэхэж тэмцэж, тэднийг зайлуулж, тэднийг тэжээж удирдаж хянаж буй харийнхнаас Монголын ард түмэн засаглах эрхээ буцаан авах цаг болжээ. Бид яг энэ кинонд дүрсэлсэн лүгээ адил ялна. Үр дүнд нь 1924 онд анх удаа түүхэндээ шинэ үндсэн хуультай болж улсаа мандуулсан шиг Монголын ард түмэн Манжийн дарлалын үеийн Манж Хятадын хойчис болох өнөөгийн МАН-АН дэглэмийг устгаж цоо шинэ бүр цоо шинэ Үндсэн хуулийг нийт түмнээрээ хэлэлцэн баталж сэргэн мандах учиртай. Тиймээ, Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд орших Монгол түмэн мандан бадрана


"МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ" номоос
Түүхч, Монгол судлаач Н.Нагаанбуу, доктор, Монгол судлаач Т. Баярхүү нарын 2017 онд хэвлүүлсэн "Монгол Ухаан Есөн Эрдэм" ном. Монгол улс сүүлийн 400 жилийн хугацаанд Монгол ухаанаа мартаж хэт харийн үзэл онолд толгой нь эргэж самуурснаас хөгжил буурай байгаа тухай бичжээ. Түвдийн шашны мухар сүсэгт нэрвэгдэж өөрөө ч ойлгохгүй харь хэлээр ламаар ном уншуулдаг хүлцэнгүй дорой болсон, Манжийн үед элдэв хэрэггүй цол хэргэмнээс болж бялдууч долигнуур, ард олноо үзэхгүй болсон, жирийн иргэд алба гувчуурт дарагдан ядуурч олон эх орончид хэлмэгдэж хорлогдсон, коммунизмын үед хэт үзэл сурталжиж мэдэмхий хянуур, хоосон онолч албархаг болсон (гэхдээ сайн зүйлсийг бас дурьдсан байна), одоо капитализмын үзэл сурталд хэт автаж хүний мүсгүй, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болсон гээд Монголоо алдсан 400 жил. Монгол өөрийн гэсэн цаг тооны бичигтэй байсан бөгөөд тэр нь жилийн улиралд суурилдаг байсан. Монголчууд тухайн жилийн шинэлэлтээ өвөл 2 сард биш намрын өдөр шөнө тэнцдэг 9 сарын 22-нд тэмдэглэдэг байсан. Монголын хавар 3 сарын 22-нд эхэлдэг. Чингис хаан 12 сарын 21-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн. Гэтэл түвдийн болон манжийн цаг тооны бичгийг дагаснаас болж түүхийн бүх жил, сарууд буруу болж баяраа ч буруу үед тэмдэглэдэг болсон. Одоогийн цагаан сар бол Түвдийн шашны оруулж ирсэн Зонхова богд нас бараад 63 хоногийн дараа битүүн болдог учраас тэмдэглэдэг болсон. Монгол гэдэг нь Мөнх Гал гэсэн утгатай үг явсаар одоогийн дуудлагатай болсон. Монголчууд эртнээс галыг шүтдэг ард түмэн байсан. Одоогийн соёмбо үсгийн бэлгэдэл бол эртний энэтхэгийн хэлний Э үсэг бөгөөд Монголчуудын эртний шүтээн болох Сар, Нар, Гал гэсэн шүтээнтэй ямар ч хамаагүй. Төрсөн өдрөөрөө лаа үлээж унтраах нь үнэндээ Монгол ёсноос харвал муу ёртой бөгөөд харин ч галын дөл өөдөө гэж ерөөж улам бадруулах ёстой. Монгол сэтгэлгээ нь хоёр туйлт биш гурван тулгуурт. Жишээ нь "Амь-Ахуй-Ухамсар" буюу зөвхөн ахуй анхдагч уу? ухамсар анхдагч уу? гэсэн хоёр туйлт сэдвээр маргах биш энэ хоёрыг амь оруулах гуравдагч Амийг дээдлэгч сэтгэлгээтэй, философитой. Чингис хааны талаар гуйвуулсан түүхүүд дэндүү их байгаа тухай. Чингис хаан эзлэн түрэмгийлэгч байгаагүй харин төрийн гүн бодлогтон, цөөнөөр олныг ялах эрдмийг нээсэн цэргийн суут ухаантай, бүх шүтлэгийг тэгш хүндэтгэж очсон газар бүхэндээ олны сэтгэлийг татсан агуу жолоодогч, ард түмнээ боолчилсон муу хаадыг дарж дэлхий нийтийн соён гэгээрэл төр хууль ёсыг өөрчилсөн сод билигтэн шинэчлэгч, дэлхийг холбосон, хүн төрөлхтөний түүхэнд гайхагдах мөнхийн үйл хэрэг бүтээсэн Монгол хүн, Монголчуудын шүтээн. Цаашид Монгол ухаанаа судалж, түүхээ үнэнээр нь мэдэж, билиг сургаалиудыг нь хэрэгжүүлж, мунхрал, долигнол, албархал, шунамхайрлын харь үзлүүдээс холдож, Монгол ухаан эрдмээ дээдэлж нандигная гэжээ.