Эрдэнэхуягийн АРИУНБОЛД- Зураач, уран бичээч
Зураач, уран бичээч
Аргун хааны захидал, Абага хааны захидал, Абага хааны зарлиг бичиг, Хасан хааны захидал, Өлзийт хааны захидал, Гүег хааны захидал, Кебек хааны захидал, Хубилай хааны зарлиг, Чингисийн чулууны бичээс, Цогтын хадны бичиг-1, 2, Занабазарын Соёмбо бичгийн дурсгал зэрэг Монголын Их Хаадын захидал болон бусад томоохон бичиг соёлын дурсгалыг уран бичлэгийн цуврал бүтээл болгон туурвисан.
Бичиг үсэг, өв соёлын өргөө байгуулах ажлыг санаачилан Сүхбаатар аймаг Дарьганга сумын ЕБС, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Сонгинохайрхан дүүргийн 124-р сургууль, Зөв амьдрах ухаан ТББ-д тус тус Бичиг соёлын өргөө байгуулаад байна.
Мөн Улаан-Үдийн "Буриад соёл" төвд Бичиг соёлын өргөө байгуулахаар ажиллаж байна.
БОЛОВСРОЛ, АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
1984- 1994 он Сүхбаатар аймгийн 2-р 10 жил
1994- 1998 он УБИС- Дүрслэх урлаг дизайны багш мэргэжлээр
1998- 2000 он УБИС-ын ДУДТ-д Дизайны багш, магистрант
2000- 2005 он Япон улсын Нийгата барилгын сургууль мэргэжил дээшлүүлсэн
2006- 2012 он УБИС-д Урлаг судлалын докторант
2010 оноос УЭДС-ийн АИДТ-ийн эрхлэгч
2011 он УЭДС-ийн ахлах багш
2014 оноос “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн
2017 оноос “АРИГУН-АРТ” галерейн захирал
ҮЗЭСГЭЛЭН
2001 он Япон Нийгата хот "Талын монгол" уран зургийн үзэсгэлэн
2002 он Токио, Сайтама хотуудад уран зургийн үзэсгэлэн.
2003 он Франц Парис хот "Их талын монгол" уран зургийн үзэсгэлэн
2004 он Япон Фукаяа хот "Талын монгол" үзэсгэлэн
2016 он “Ганга нуур” каллиграфийн үзэсгэлэн
2018 оны 5 сарын 1-8. Бичиг соёлын өдрүүдийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор "Их хаадын захидал" үзэсгэлэн. Төрийн түүхийн музей.