Х.АНХБАЯР- Уул уурхай, эрчим хүчийг блокчэйн технологитой хослуулсан хамгийн анхны аж үйлдвэр, эрчим хүчний цогц төсөл
5 жил, 11 сар өмнө

Эм Жи Эл Кейлум ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал

Англи, орос хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер.
1997 оноос "Жуулчин" ХК-ийн Баруун европын зах зээл хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдон ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж, амьдарч эхэлсэн.

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн тэргүүлэх салбарт 30 гаруй жил ажилласан бизнесийн арвин туршлагатай. 2007 онд Тэнгри Холдинг ХХК-ийг үүсгэн байгуулж, аялал жуулчлал, барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Жуулчин ХК-нд Спорт ан агнуур, Хойд Америкийн зах зээл хариуцсан менежер, ХБНГУ дахь төлөөлөгчийн газар Европын Ерөнхий Төлөөлөгчөөр тус тус ажилласан. Австри улсын Зальцбург хотын Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын менежментийн дээд сургуульд суралцаж төгссөн. Монгол Улсын эдийн засаг, хувийн хэвшлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Алтан гадас” одонгоор, 2008 онд Аялал жуулчлалын яамнаас “Салбарын тэргүүний ажилтан” цолоор, 2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас ”Салбарын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнасан.