Алтан дээд гэрИЭ- Төрт Улс орны хөгжлийн гүн ухаан
4 жил, 8 сар өмнө

Судлаач миний бие хоёр жилийн өмнөөс Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатны айлдвар болох Журнайн Нүрзэд агсны "Алтан дээд гэрээ" номыг судлах болсон юм. Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны отгон хүү Толуй эзний гал голомтыг манасан Соркуктай цэцэн хатан өөрийн хуу Мөнхийг 1251 онд Их Монголын хаан ширээнд залах ёслол дээр "Хаантан минь одоо та яах ёстой билээ" гээд:

1. Нүүхүйн ухаанаар засаг барихыг мэдэх уу?
2. Наран мэт ээж, аадар мэт мохоож чадах уу?
З. Иргэн булхайн дурыг татаж Газар, Өтүгэ, Аадар, Наран, Хөх Монгол богд таван төгс эрдэнээр сууж сэрэх уу?
4. Хорин нэгэн шинж төгс хаан эрдэнээр сууж сэрэх уу? хэмээн асууж тэртээ нэгэн цагт Өгөөдэй хааны хатан Дөргөнэ Арабын Аламат Исламанд өгч харьд цөлсөн Монголчуудын төр жолоодох ухааны охь болсон "Алтан дээд үнэний хэлмэл", "Хөх үнэний хэлмэл", "Зөв хөгжил бүтээх үнэний хэлмэл"-ийг билгээрээ нэгэн цогц болгож "Алтан дээд гэрээ"-г бичиж мартахын үүдийг үүрд хааж Мөнх хаанд гардуулсан билээ.

Энэхүү ухаант хатан одоогоос 800 жилийн тэртээ өнөөгийн Монголчуудын дүр төрхийг нүдээр харсан мэт, бидний дунд одоо ч амьдарч байгаа мэт тод томруун дүрслэн харуулсан байна.

Одоо яг энэ цаг дор тэнгэрийн хөх тамгатай монгол хун бур:
1. Амийг өгсөн эх орноо;
2. Өвөг дээдсийн цусаар гагнагдсан газар шороогоо;
З. Монгол улсын өнө мөнх оршихуйн үндэс, иш, цоморлиг болсон ард түмнээ өмөөрөн босоо зогс! хэмээн сургажээ.
.
Хөх өвөг дээдсийн гүн ухаан юутай гайхалтай, юутай шимтэй, юутай сургаальтай билээ. Соркуктай цэцэн хатны хөх Монгол үрсдээ өвөг дээдсээс уламжлуулан дамжуулж үлдээсэн "Алтан дээд гэрээ"нь Монголчуудын тэнгэр ухаан, гүн ухааны сүмбэр оргил юм. "Алтан дээд гэрээ" нь жирийн уншигчид ойлгоход туйлын төвөгтэй бөгөөд ярвигтай. Тийм учраас уншигчдад зориулж номын "Нийгэмээр гутаагдагсадад хэлэх үг" хэмээх бүлгээс хэсэгчилэн авч, уншихад аль болох ойлгомжтой, энгийн үгээр уншигч олон түмэнд хүргэхийг хичээлээ.

Аливаа мэдлэг энгийнээс нарийн, багаас их руу тэмүүлдэг нь зүй тогтол болохоор уншигч олон түмнийг "Алтан дээд гэрээ"-нд шимтүүлэх зорилгоор энгийн ойлгомжтой үгээр илэрхийлэхийг хичээж айлдварын хэсгээс толилуулж буйг шүүмжлэгч, судлаач нар ойлгоно биз ээ. Эдийн засгийн ухааны доктор, судлаач Н. Чулуунбаатар

Ир нь мохсон иргэний нийгмийн арван зургаан гэм

Алтан дээд гэрээг үл мөрдөхүйд үүсэх дарангуйлагчдын арван зургаан нийтийн гэм буй.
Тачир тасартал тамладаг таван гэм байдгийг мэдэж улсаа өмөөрөн босоо зогстугай!
Шорондож, цагдаж, согтууруулж, галзууруулж, ядууруулж таван янзаар тамлахыг хорьтугай!
Монгол ухамсрыг гул болгож, долоон янзаар доройтуулж хорлож магад
Мунхагжуулж, ангижруулж, үжрээж, хөгжүүлж, гуйлгаж, бэлнийг өгч, залхууруулж доройтуулж
Иргүний боловсролыг долоон гэмээр гутааж Ир нь мохсон иргэн болгоно.
Өрсөлдүүлж, дайжуулж, хоосруулж, даяаршуулж хамтын хариуцлагыг үхүүлж
Өөртөө эзэн байх эрхийг нь булааж, булай хүн өөдгүйн боол болгож булхайн идэш болгоно.
Мэддэгийгээ булаацалдаж, булаацалдахын тулд мэдэж бусдыг хохироон цадаж
Цадаж аваад бодно гэвч цадчихваас мартаж, булаан цадах мунхагийг мөрөөдөн
Мэдэхгүйгээ хорлож, хорлох гэж хайж олдог, мэдвэл зохихуй хэмээх юу ч үгүй гул болсон
Мунхаглалаас мунхаглал руу тэмүүлэгч дарангуйлагчид чамд заналтай байна. Тэд бол гайт хүн.
Булаалгаж, хохирч, цуглуулж мэргэшвээс булай хүн. Тэд бол бусдаас аюултай хар хүн
Булааж, хохироож, бусдаар цуглуулуулж мэргэшвээс булхай хүн. Тэд бол өслөх аюултай улаан хүн
Булаацалдуулж, мохоож мэргэшвээс боулигай хүн. Тэд бол тархийг угаагч шар хүн.
Улаан, шар, хар тураалын гурван голомтоор улсыг хорлогч хий өмөн хүн бас буй. Тэд бол хий үймээн дэгдээгч хүн
Зовлонгийн чанга бүгдийг жаргалаар сэтгүүлж, шунаж, эрх мэдлийг хулгайлан
Тарчигийг мөлжиж, баяжиж ядуусын орлогыг чинээлэг рүү гулсуулан хувааж аваад
Өвгөдийн өв, нүүдлийн соёлыг мангас мэт зажилж, сэг зэм болгож гишгээд
Монголчуудыг хүн гөрөөс мэт болгож Ирийг нь мохоон, гэгээн засгийг нь сүйтгэж
Таван тахлаар тамлаж, долоон доороор доройтуулж, дөрвөн янзаар хамтын хариуцлагыг үхүүлж
Толгой дээр чинь олбог засаж, тархийг чинь хоосруулна.
Минж мэтийн амнаас арай ядан мултрахад мангасын ам чамайг бэлэн тосож байдаг.
Тамлаж, доройтуулж, үхүүлдэг арван зургаан гэмийг чамаар үйлдүүлэн мохооно.
Ир нь мохож, тархи нь турагсад хүй элгээрээ хөнөөл тараалгуулж хүн гөрөөс мэт устгах
Нялуун, шулуун, халуун дайныг чамд зарлаж, морьтой, нохойтой чинь Ир нь мохсон иргэн болгоно.
Уул бие чинь хэрээ, хулт цатгахад зориулагдах цагт ч Алтан дээд гэрээг хүсвээс хөх Монгол бадарна.
Тэсэж магад гарах чадвар болох Ирийг Алтан дээд гэрээ хурцална
Ард түмний Ир нь амьдрахуй бөгөөд түүнийг Алтан дээд гэрээг хэрэгжүүлэгч Их засаг ирлэнэ
Иргэний Ир нь хөх Монгол ухамсар, Эр нь эзэн-Чингис хааны долоон дээд эцгийн Өв их ухаан, Тархи нь Тэнгэр ухаан билээ.

Тамлах таван гэм

1. Хөх Монголыг шоронгоор тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, шорон нь гэмээс амин эхтэй.
Олз баялагыг нь дарангуйлагчид чинээлэг рүү гулсуулж гэмийг үйлдүүлж, шоронд зэм өгч
Олхиотой бүгдийн Ирийг мохоож, оюун ухааныг хоосруулж, Эрийг үхүүлж, төрийг тараана.
Хөх Монгол ухамсарыг халж, хамтын хариуцлагын сэтгэхүйг хоослоно

2. Хөх Монголыг цагдахуйгаар тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, цагдахуй нъ гэмээс амин эхтэй
Хамтын хариуцлагын сэтгэхүйг сэг болгож тархийг үнэгүйжүүлээд, гэмээс хамгаалах нэрээр
Дарангуйлагчид олз, баялагийг чинь тархийг хоослогч булхай руу гулсуулан төлбөр авч шүдийг чинь мөлжөөд
Өөртөө эзэн байх боломжийг чинь цагдахуйгаар сольж мунхагжуулж бас мохооно
Булхай нар Алтан дээд гэрээг зөрчиж цагдахуй хэмээх гэмийг завшина.

З. Хөх Монголыг согтууруулж, тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал согтууруулах нь гэмээс амин эхтэй
Эрүүл тархи эвдэрдэггүйг мэдсэн булхай нар сархадыг дээдэлж, согтууруулах болно
Солиорлыг чинь завшиж, олз баялагыг чинь булхай руу гулсуулан хулгайлж завшаад
Өөртөө эзэн байх Эрийг үхүүлж, Ирийг мохоож Алтан дээд гэрээг зөрчинө.

4. Хөх Монголыг галзууруулан тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, галзууруулах нь гэмээс амин эхтэй.
Галдан түйвээхээс өөр мэдэх юмгүй болтол нь оюун ухааныг тураагч булхай нар чамд өслөхийн цагт
Ахуй биеийг чинь тарааж, амин эх, сүүн эх, эрчим эх гурвыгг чинь булхай руу гулсуулна.
Аливаа бодит чанарыг хортой хоосон чанараар тэнцүүлэн олз баялагийг чинь дээрэмдэн завшиж
Мунхаглалыг үнэд оруулж, үндэсний дархлааг галзууруулан Алтан дээд гэрээг зөрчиж
Үр төлийг таслагч хоосон чанараар орон зайг дүүргэж, хэвтэж байгаад цадахыг хүсүүлж
Хөх Монгол ухамсар, хамтын хариуцлагын сэтгэхүй, ахуй биеийг алж галзууруулна.

5. Хөх Монголыг ядуурлаар тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал ядуурал нь гэмээс амин эхтэй
Өлссөн гэдэс бодохын өмнө цадахыг хүсүүлдэгийг мэдсэн булхай өслөхдөө
Аливаа баялагийг сорон ядуурлыг үүсгэж Алтан дээд гэрээг зөрчих болно.
Алтан улсад байсан ийм булхайг ухаант хаан Амбагай сөрөн тэмцэж бодохдоо
"Тумбао" нэртэй зоосон мөнгө хийж ядууст өгч мал ахуйтай болгож өмөөрсөн гэнэ.
Уйгар оронд дарангуйлагчид ядуусын орлогыг хулгайч руу гулгуулж хуваан идэхийг
Чингис хаан мэдээд "Тэн их" нэртэй зоосон мөнгө хийж үгээгүй, тарчиг ядууст өгсөн
Чингис хааны мэх ойчсоныг мэдсэн булхай нар омогшиж өөртөө найдаад
Булхай руу орлогыг гулгуулж хулгайлан ядууруулж өлсгөөд,
Ядуусыг цадахын тулд насаа бардаг болгож
Алтан дээд гэрээг ядууруулахаар зөрчинө.

_______________________________________________

Толуйн хатан Сорхогтани цэцэн хатан төрийг жолоодох, төрөөр иргүнийг бадраах, сургааль айлдварын цогц болсон гурван алдарт ном, айлдвар сургаалийг бүтээх үйл хэрэгт эрдэм ухаанаараа шалгарч оролцсон ба эдгээр номнуудын гол утга санаа амин чанаруудыг нэгтгэн зангидаж одоо таньд өргөн барьж байгаа "Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай НЭҮРИТ засаг-ийн алтан дээд үнэний аялгуу" хэмээх алдарт айлдвар сургаалийг бүтээснээ хүү Мөнхийгөө их хаан ор суух төрийн ёслол дээр түмэн олны өмнө айлдсан ажээ. Номын 2700-гаад мөр шүлэгт ямар их мэдээлэл, утга санаа агуулагдан байгааг тодорхойлж тооцоолж барахгүй. Энд агуу их Монгол улсыг хэрхэн яаж байгуулсан, ямар зовлон бэрхшээлийг туулсан, гадаад дотоод дайсагналаас хэрхэн сэргийлж хамгаалах, төр, гэр, иргүнийг ямар аргаар засан жолоодож удирдах зэрэг үлэмж нарийн арга замыг номлон айлдсан байдаг нь төр, иргүний нийхэмийн хямрал хомсдолтой эдүгээ цаг үед их ач холбогдолтой, сургамжтай, санамж сэрэмж авах сургаалиар дүүрэн юм.