3 хоног
11 жил, 7 сар өмнө


Монгол улсын иргэдийн хувьд 3 сарын 26-аас 3 сарын 29 ны өдрүүд түүхэнд тэмдэглэхүйц өдрүүд болж өнгөрсөн. Тодруулбал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII Бага хурал болсон билээ. Мөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сүүлийн 10 гаруй шахам жилд цэвэрлээгүйгээрээ Нийслэл хотоо цэвэрлэж, байдгаараа хичээсэн юм. Мэдээж дэлхийн 125 орны 1200 гаруй төлөөлөгчдөд төгс сайхан орон гэж сэтгэгдэл төрүүлж чадах гэж л ийнхүү зүтгэсэн. Онцлон дурдваас: Их Жанжин Сүхбаатарын талбайгаа савандаж, хөөсрүүлэн угаан цэмцийлгэж, замаа услан, зүлэг ногоогоо арчилсан. Харин хамгийн сонирхолтой нүсэр ажлын нэг нь юу байсан гэхээр архинд донтсон иргэдээ өөрөөр хэлбэл орон гэргүй бохир заваан хувцастай иргэдээ бушуухан шиг зочидыг ирэхээс урьтаж байр саваар ханган хотын зах руу нүүлгээд амжсан... Замын түгжрэлийг багасгахын тулд машиныг тэгш, сондгойгоор ээлжлэн явуулсан, хотын гудамжаар ч төрийн өндөрлөгүүдээ дэмжсэн, эх орноо гэсэн иргэд хэрэндээ л хичээж гоё сайхан, өнгөлөг алхсан гээд энэ мэт олон үйл явдал өрнөжээ. Ийнхүү их олон ажлууд хийгдэж Засгийн газрын өндөрлөгүүд болон Улаанбаатар хотын иргэд 3 өдрийн турш үнэхээр л нэгдэж нийлэн хамтран ажиллахыг үзүүлж чадсан билээ. Үр дүн нь ч гарсан сурагтай. Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи “Монгол Улс бол маш цэвэрхэн орон байна” хэмээн жиргэсэн гэсэн. Гэхдээ хүн бүрийн үзэл, бодол санаа өөр орчлон хойно Монгол улсын иргэд янз бүрээр жиг жуг. Зарим иргэд: ашгүй дээ, хэдэн жилийн тоос шороо хирнээсээ энэ зочидоор дамжуулан саллаа хэмээн баярлан байхад зарим иргэд Монголчууд жүжигчид юм аа сайн жүжиглэлээ шүү яах гэж инэгэдэг байнаа, даравч далдайна, булавч бултайна гэдгийг мартсын болов уу хэмээн санаа алдана. Хэрхэн яаж хүлээж авах нь хүний эрх боловч 5 хүний 2 нь ҮНЭН шиг сайхан юм байхгүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ гэж байсан юм. ХЭРВЭЭ үнэнээ илчлэн тавьсан бол нээрээ ямар үр дүн гарах байсан бол? Бас л сонин юм шүү. Үнэн ер нь илрээгүй байгаа даа. Үнэн илэрвэл нүүрээ хаашаа нууна даа. Интернетэд бидний тухай муу мэдээ байгаагүй юм гэж үү? Өвөл ирсэн бол яах байсан бол? Утаагаа бас л нуучих байсан болов уу? Хамгийн сонин нь ирсэн зочидын зорилго нь юу байсан бол? Арай бүгд нэг хэвэнд цутгасан мэт адилхан байсан юм биш биз? Анзаарч бодох л асуудал. Энэ асуултыг харин танд үлдээе.