2011 онд юу сэтгэж юу бүтээв? Хэний хүүтэй нөхөрлөв? Хэтийн зорилго хаана вэ?
2011 он ажил, амьдралын үсрэнгүй дэвшилтэй он боллоо. Олон шинэ зүйлүүдийг хийж туршсан, суралцсан он боллоо. Шинэ он гарч байгаа энэ мөчид өмнөх онд хийж санаачилсан ажлуудаа дүгнэж, цаашид хийх ажлуудаа төлөвлөж сууна. Зарим нэг онцлох ажлуудыг сараар нь харвал:
1-р сар
- Олон нийтийн цахим хуудсуудыг ашиглах цуврал хичээл бэлтгэлээ.
2-р сар
- “LOVE LOCKS” хайрын тангарагуудыг цоожиллох арга хэмжээг зохион байгууллаа.
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргаж, шторк бүтээж, энэ сэдвээр блог тогтмол бичиж эхлэв.
3-р сар
- Fohow компаний санаачилгаар, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч С.Удвал ахайтны 90 насны ойд зориулсан ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ИХ ХАТАГТАЙ Яруу тансаг цэнгүүнийг хамтран зохион байгуулав.
- UBTwestival- 2011 арга хэмжээний зохион байгуулалтын багт ажиллаа.
4-р сар
- "Өнөөдөр" сонинд манай гэр бүлийн тухай "Хүний хөгжлийн төлөө уриатай Гарын таван хуруу" нийтлэл гарлаа.
- МТЗ-ын Замын 3-р ангийн ажилтан ажилласадад зориулж Дорноговь аймгаар цуврал сургалт зохион байгууллаа.
- Уламжлал ёсоор "Миний 100 найз" нөхөрсөг уулзалтыг зохион байгуулав.
5-р сар
- 2010 онд бүтээсэн "Ээждээ зориусан бидний төгөл"-өө сэргээн засварлалаа.
- Монголын оюутнуудын хөгжилд зориулж "Цахим нийгэм дэхь орон зай" сэдэвт лекцээ уншлаа.
6-р сар
- The New Media Marketing Agency компанийн 1 жилийн ойн баярболлоо.
- Лого Арт-ыг санаачлан, The New Media Marketing Agency компанийн 1 жилийн ойд зориулж, тэдний хийж бүтээж байгаа ажил, үнэт зүйл, цаашдийн хүсэл тэмүүлэлийг багтаасан уран бүтээлээр бэлэг барих зорилгоор ЛОГО АРТ- ыг эхнэр В.Ундраатай хамтран бүтээв. Цаашид хэдэн логонуудаар бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа.
- "Цөлжилт урлагт" үзэсгэлэнг дэмжиж хамтран зохион байгууллаа.
7-р сар
- Таны өөртөө нэвтрэх хаалга www.yaruusetgegch.com г санаачлан нээв.
- "Урлагтай амьдрал" үзэсгэлэнг зохион байгуулав.
- "Яруу сэтгэгч" сэтгэлгээний урланг үүсгэн байгуулж нийгмийн рекламны ач холбогдолыг бизнесийн байгууллагуудад ойлгуулах зорилго тавьж, "Таны сайхан амьдрах гэр орон", "Харамсах зүйлгүйгээр амьдрахын тулд" зэрэг нийгмийн рекламуудын зохиол дээр ажиллав. Цаашид энэ чиглэлээр бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
8-р сар
- Монгол орноо дэлхийд шинээр нээж таниулах зорилготой "TEDxUlaanbaatar" арга хэмжээнд оролцлоо.
- "Интернэт маркетинг" онлайн нэвтрүүлгийг санаачлан эхлүүлэв.
9-р сар
- Монгол соёлоороо бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор "Facebook-ийг Монгол хувцасаар дулаацуулъя" онлайн кампанит ажлыг санаачлан "Алтай кашмир" компани болон хамт олонтойгоо хамтран амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ кампанит ажлаас санаа авч онлайн орчинд фото зургийн олон уралдаанд үргэлжилсэн нь сайшаалтай юм.
- Байгууллагын соёлыг төлөвшүүлж, хамт олныг тогтмол идэвхижүүлж байх зорилгоор "Үнэт зүйлийн өдрийг" санаачиллаа. Энэ өдөр компанийхаа үнэт зүйл, соёлын дахин нэг санацгааж, шинэ ажилтанууд хоорондоо танилцах, удирдлага, ажилтанууд зангиагүйгээр уулзаж, мэдлэг туршлагаа солилцох гэх мэтээр олон үр дүнтэй ажлыг нэг дор зохион байгуулж болох юм.
- "Байгууллагын соёл төлөвшүүлэх жишиг хөтөлбөр" боловсруулах зорилгоор судалгаа хийж эхлэв. Эхний судалгааг "Дельта констракшн" компанид хийв. Одоо ч гэсэн энэхүү жишиг хөтөлбөрийг боловруулахад хамтран ажиллах багийг бүрдүүлэхээр эрэлхийлж байна.
10-р сар
- "Дээд эрүүл мэнд" номын уран сайхны зөвлөх, ариутган шүүгчээр ажиллаа.
- "Дээд эрүүл мэнд" төслийг орон даяар хэрэгжүүлэх ажлыг дэмжиж хамтран ажиллах компани, хувь хүмүүсд санал тавьж эхлэв.
- "Боловсролыг дэмжих хөтөлбөрийг" дэмжиж Хан Уул дүүргийн сургуулиудиар "Мэргэжлээ зөв сонгох" талаар лекц уншлаа.
11-р сар
- Амьдралын утга учир гэр бүлээ зохиож, голомт залгах хүүтэйболов. Хүүдээ Яруу гэж нэр өгөв.
- SMUClub-ын уулзалт дээр "Хувь хүний брэнд" сэдвээр илтгэл тавив
12-р сар
- "Монгол блогчид- 2011" наадмын зохион байгуулалтын багт ажиллаа.
- Үндэсний үйлдвэртэй танилцах аялалыг санаачлан хамгийн эхний аялал болгож "Амтат аялал БАГРО"-г зохион байгуулав. Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Харин 2012 онд
- The New Media Marketing Agency-н нэр хүндийг улам бүр баталгаажуулна.
- "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нийгэмлэгийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааны хөгжилрүү чиглүүлнэ.
- "Авъяас борлуулах төв" ажиллуулна.
- "Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд" төслийг дэмжиж ажиллана.
- Уран зургийн шинэ сонин содон үзэсгэлэнг 9 сард зохион байгуулна.
- Зөв зүйл сэтгэж хийж байгаа Монгол улсын төрийн түшээ болж чадах хүнийг сонгуульд дэмжиж ажиллах зэрэг ажлыг төлөвлөөд байна.
За ингээд санаа сайтын заяа сайн гэдэгчлэн санасан бодсон ажил минь сэтгэлчлэн бүтэх нь гарцаагүй ээ. Монгол хүн бүр далай лугаа дөлгөөн, хүчирхэг байх болтугай!