“LOVE LOCKS” хайрын тангарагуудыг цоожиллоо Happy Valentine's Day
“Мандухай хатан” компани, “Мандухай хатан ээжүүд” гэр бүлийн боловсролыг дэмжих аяны хүрээнд дэлхийн олон орнуудад хосууд сэтгэлийн үгээ хэлж хайр сэтгэлдээ үнэнч байхаа тангарагладаг “LOVE LOCKS” үйл ажиллагааг "Яруу сэтгэгч" клубтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Хосууд төвлөрсөн газарт тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагладаг ажээ.
Монголчууд хайр сэтгэлийг салшгүй мөнхийн бэлэгдэл хаан бугуйвч хатан сүйхээр баталгаажуулж ирсэн билээ. Мөн дэлхийн ихэнхи орнуудад хайртай хосууд хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж төвлөрсөн газарт сэтгэлийн тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагладаг ажээ.
Тиймээс хайртай хосууддаа хайр сэтгэлээ “LOVE LOCKS”- р баталгаажуулах боломж олгож Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны 18:00 цагаас UB PALACE анх удаа “LOVE LOCKS”-н нээлтийг хийлээ.
Та хайрттайгаа, хайрын баталгаагаа цоожилж баталгаажуулах цоожтойгоо хамт хүрэлцэн ирж “LOVE LOCKS”-оо түгжиж хайр сэтгэлдээ үнэнч байхаа тангараглана уу. Ёслолын дараа уг хайрын цоожнуудын гинжин хэлхээг Эхтайвны гүүрэн дээр байрлуулсан юм.