Өөрийгөө хайрлах бясалгал
9 жил, 7 сар өмнө

“Өөрийгөө хайрлахаас нааш бусдыг хайрлаж чадахгүй. Хайрлах боломж ч үгүй, яагаад гэвэл өөртөө хайргүй хүн бусдыг яаж хайрлах билээ. Зөвхөн өөрийгөө хайрласнаар тэр хайр гадагшилж бусдад хүрнэ.”-Osho

Хайр зөвхөн өөрөөс эхэлнэ. Өөрийгөө хайрласнаар бид дотроосоо гэрэлтэж, сайхан харагддаг.

Өөрийгөө хайрлах бясалгал

Энэ бясалгалыг өдөр болгон хийхийг хичээгээрэй.

Ердөө 3-7 минут хийхэд л хангалттай.

1. Аяа сонго. - Өөрийнхөө хамгийн дуртай зөөлөн аяыг сонго. Хэрвээ ая 3 минут үргэлжилбэл бясалгалаа 3 минут хий. Хэрвээ ая 5 минут үргэлжилбэл бясалгалаа 5 минут хий.

2. Тухалж суу. -Бясалгал хийхдээ түшлэгтэй сандал дээр суугаад гараа өвдгөн дээрээ алгаа дээш нь харуулж тавиад хийж болно. Эсвэл газар хана налж суугаад, хөлөө урагш болгоод эсвэл завилж суугаад хийж болно. Aль нь илүү эвтэйхэн санагдана тэгж л суу. Би газар хана налж, хөлөө завилж суух дуртай.

3. Нүдээ ань.

4. Инээмсэглэ.

5. Гүн амьсгаа ав. -Амьсгаан дээрээ анхаарлаа төвлөрүүл.

6. Амьсгаа авахын хамт "Би өөртөө хайртай!" гэж дотроо хэл. Хүсвэл чанга ч хэлсэн болно.

7. Амьсгаа гаргахын хамт орж ирсэн бодол, мэдрэмж, дурсамж, эргэлзээ, айдас гэх мэтийг хамтад нь гарга.

Ингээд л боллоо. Маш энгийн.

8. Ая дуустал 5, 6 дахь үеийг давтан хий.

Бясалгал хийх үед анхаарал сарнивал "өө, анхаарал сарничихлаа, өө болохгүй байна, өө би чадсангүй" гэх мэтийн илүү юм бодох хэрэггүй. Зүгээр л сайхан иээмсэглэ. Тэгээд бясалгалаа цааш үргэлжлүүл.

9. Ая дуусахаар нүдээ алгуурхан нээж, инээмсэглэээрэй.

Энэ бясалгалыг тууштай хийснээр гайхамшигтай өөрчлөлт гарахыг та өөрөө мэдрэх болно.



ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ