Өнгөнүүдийн нийтлэг хэл буюу коннотаци /Color Common Connotation/
11 жил өмнө

Зураач В.Ундраа
ГЭГЭЭ 1 бүтээл
Зотон тос, 100х100

__________________________________________________________________________________ 

Өнгөний бэлэг тэмдэг нь соёл болон цаг хугацаа, байшлаас хамаарч олон янз байдаг. Магадгүй нэг соёлтой газар ч гэсэн нэг өнгө хэд хэдэн өөр бэлэг тэмдгийг илэрхийлдэг байж болох юм. Өнгөний бэлэг тэмдэг нь энэ чиглэлээр судалдаг судлаач шинжээч нарын маргааны талбар болдог. Жишээлбэл: Улаан өнгө нь Хойд Америкт ихэвчлэн зогсох, аюултай гэх мэтийн анхаарлын тэмдэгт хэрэглэддэг байхын зэрэгцээ мөн хайр болон Валентиний баярыг илэрхийлдэг байна. Мөн улаан өнгө нь Хойд Америкт гэр бүлийн халуун дулаан бус уур амьсгалыг сарниулдаг өнгөнд тооцогддог байна. Эсрэг соёлтой оронд нь цагаан өнгө нь түүхийн үүднээс авч үзвэл цэвэр ариун байдал болон үхлийг бэлэгддэг гэх мэт олон талт байдлаар илэрдэг байхад Хойд Америкт энэ өнгө нь хуримыг бэлэгддэг байна. Түүхийн тодорхой нэг цаг хугацаанд Япон болон Хятадад энэ өнгө нь оршуулгыг илэрхийлдэг байжээ.Маш олон өнгөний онолчид хүний сэтгэл хөдлөлийн онцлог шинжийг өнгөөр тодорхойлохын төлөө бүх талаараа хичээж байсан. Тэд өнгө бүхэн өөр өөрийн гэсэн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэдэгт итгэж байжээ.

 

Доор өнгөнүүдийн нийтлэг хэл буюу коннотаци /Color Common Connotation/- уудыг оруулж өглөө.

 

1. Саарал /Gray/ - чамин тансаг байдал, даруу байдал, хүндэтгэл, тууштай тогтвортой байдал, цэцэн хэрсүү байдал, хөгшин нас, хоцрогдол, уйтгар гуниг, уналт доройтол, хөгшрөх, зогсонги байдал, бэрхшээл будлиан, бохирдолт доромжлол жигшил, хотын эмх замбараагүй байдал, хүчтэй сэтгэл хөдлөл, тэнцвэр баланс, төвийг сахисан байдал, уй гашуу, ёс журам, тоос, 3-р сарыг илэрхийлдэг.

2. Цагаан /White/ - гэрэл гэгээ, цэвэр ариун байдал, цас, энх тайван, гэнэн байдал, цэвэрч нямбай байдал, энгийн даруу байдал, аюулгүй байдал, үргүйдэл, өвөл, хүйтэн хөндий байдал, шүүмжлэл, бууж өгөх, хулчгар зан, агаар, гал, үхэл /дорнын соёлд/, итгэл, загасны орд, боловсон байдал, хоосон нөхөрсөг бус байдал / интерьерт/, баяр ёслол зэргийг илэрхийлдэг. 

3. Хар /Black/ - дутагдал хомсдол, хүч чадал, нарийн уран хийц, ёс журам, чамин тансаг байдал, элбэг дэлбэг байдал, нууцлаг, хэргэм зэрэг хэв маяг, хор хөнөөл, үхэл /барууны соёлд/, аймшиг, ганцаардал нууцлагдмал байдал, уур хилэн, уйтгартай байдал, гэмшил, уй гашуу, аз жаргалгүй байдал, завхай байдал, буурь суурьтай байдал, хуучныг баримталсан байдал, бослого эсэргүүцэл, анархизм дүрэм журамгүй эмх замбараагүй байдал, нэгдэл, уйтгар, амьдрал, сэргэн мандалт, өндөр чанартай турах арга хэмжээ, 1-р сар зэргийг илэрхийлдэг.

4. Улаан /Red/ - хүсэл тэмүүлэл, хүч чадал, энерги, гал, хайр, секс, сэтгэл хөдлөл, хурд, аагим халуун, бардам зан, удирдах буюу хүмүүсийг араасаа дагуулах чадвар, идэвхтэй эрчимтэй байдал, хүч зориг, аюул осол, зохимжгүй содон байдал, хурц байдал, цус, дайн, уур хилэн, хувьсгал, радикал үзэл, социализм, коммунизм, түрэмгийлэл, зун, намар, зогсох тэмдэг, ангариг гариг, хонины орд, хүндэтгэл, 12-р сар, ромын католик сүм хийд, тарчлаан, Ариун шүтээн, хуучинсаг үзэлтэн, чөтгөр шулам /барууны соёлд/ зэргийг илэрхийлдэг.

5. Цэнхэр /Blue/ - далай тэнгис, эрэгтэй хүмүүс, аятай тухтай байдал /интерьерт/, тэнгэр, энх тайван, нэгдэл, зохицол, тайван амгалан байдал, нам гүм байдал, сэрүүн цэвэр агаар, хүйтэн хөндий байдал, итгэл найдвар, хуучинсаг үзэлтэн, ус, мөс, үнэнч байдал, найдвартай байдал, цэвэр ариун байдал, технологи, өвөл, уналт хямрал, хүйтэн, туйлын зорилгодоо үнэнч байх, хэт бодитой бус сэтгэх, бузар ичгүүргүй байдал, наалдамхай байдал, агаар, цэцэн байдал, сүр жавхлантай байдал, өгөөмөр сэтгэл, ертөнц, охины орд, загасны орд, хүч чадал, гэрэл гэгээ, найрсаг байдал, 7-р сар, 2-р сар, уй гашуу /Иранд/, зөв шудрага байдал, хайр, уйтгар гуниг, хөндий хүйтэн байдал, Ариун Майри, либерализм зэргийг илэрхийлдэг. 

6. Ногоон /Green/ - агуу их оюун ухаан, амьдрал, байгаль, зун, элбэг дэлбэг байдал, залуу нас, хүрээлэн байгаа орчин, баялаг, мөнгө, амжилт, хүч тэнхээ, өгөөмөр зан, оролдлого, өвс, түрэмгийлэл, атаархал, гамшиг, хүйтэн байдал, хардалт, шившиг /Хятадад/, өвчин, ховдог шунахай, ёс суртахууны доройтол /Хойд Африкт/, мөнхийн амьдрал, агаар, ертөнц, шулуун шудрага зан, итгэл, хилэнцийн орд, шинэчлэлт, байгалийн баялаг, өсөлт, эрүүл мэнд, 8-р сар, тэнцвэр, зохицол, тогтвортой байдал, намуун дөлгөөн, бүтээлч оюун ухаан, Ислам, жирийн байдал, чөтгөр шулам /Ойрхи Дорнодод/, амжилт /Британи, Ирланд, Америкт/ зэргийг илэрхийлдэг.

7. Шар /Yellow/ - нарны гэрэл, найр цэнгэл, баяр баясгалан, ертөнц, өөдрөг үзэл, оюун ухаан, идеализм, алт баялаг, зун, итгэл, агаар, либерализм, хулчгар байдал, өвчин, азаа турших, шудрага бус зан, үхэл /Ойрхи Дорнодод/, уй гашуу /Египтэд/, эр зориг /Японд/, алтан бурхан, хүлээлт /дайны үед/ зэргийг илэрхийлдэг.

8. Час улаан /Purple/ - атаархал, уян, оюун санаа, уран бүтээлийн авьяас чадвар, баяр ёслол, нууцлаг, цэцэн байдал, гэгээрсэн байдал, их зан, хурц анхаарал татахуйц байдал, зохимжгүй содон юм, уй гашуу, хараал, хэтрүүлэг, эрээ цээргүй байдал, бахархал, хилэнц, 5-р сар, 11-р сар, баян, романтицизм, нарийн нямбай байдал, гэмших, бэлэвсэн /Тайландад/, Египитийн Клеопатрагийн дуртай өнгө зэргийг илэрхийлдэг.

9. Улбар шар /Orange/ - хиндуизм, буддизм, аз жаргалтай энерги, тэнцвэр, аагим халуун, гал, урам зориг, хурц анхаарал татахуйц байдал, түрэмгийлэл, бардам зан, зохимжгүй содон юм, анхааруулга, аюул, намар, хүсэл, нумын орд, 9-р сар зэргийг илэрхийлдэг.

10. Бор /Brown/ - намуун дөлгөөн байдал, гүн гүнзгий, байгалийн амьд организм, байгаль, баялаг, тогтвортой байдал, уламжлал, хоцрогдсон байдал, фашизм, хог новш, зогсонги байдал, ёс суртахуунгүй байдал, хоосрол, бүдүүлэг байдал, 10-р сар, матрын орд, хилэнц зэргийг илэрхийлдэг.

11. Ягаан /Pink/ - хавар, талархал, сайшаалт, бишрэл, харилцан ойлголцох, эелдэг зөөлөн, эрүүл мэнд, хайр, 6-р сар, гэрлэлт, найр гэх мэтийг илэрхийлдэг.